Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00033/И |
Дугаар | 103/ШШ2017/00075 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2017/00075
2017 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2017/00075 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Зээлийн *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оноос Багануур дүүргийн ******* соёлын ордонд хөгжимчин, соёл, олон түмний эрхлэгч, техникч зэрэг ажил хийж байгаад 2003 онд ажлаас халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоох гэтэл ажиллаж байсан хугацааны тушаал, шийдвэр, холбогдох материал олдохгүй байгаа учир намайг 1985 оноос 2003 он хүртэл ******* соёлын ордонд ажиллаж байсныг шүүхэд гаргаж өгсөн бичиг баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлээ дэмжиж байна. 1985 онд Багануур дүүргийн ******* соёлын ордонд орж ажилласан бөгөөд зарим бичиг баримт олдохгүй байсан учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоход хүрч байна. Ганц миний бичиг баримт биш хамт ажиллаж байсан хүмүүсийн ч бичиг баримт байдаггүй. Мөн 2002-2003 он хүртэл ******* соёлын ордонд ажиллаж байсныг тогтоох баримтаа бүрдүүлсний дараа дахин шүүхэд хандах тул энэ шаардлагаасаа татгалзаж байна.
Иймээс 1985 оноос 2001 он хүртэл Багануур дүүргийн ******* соёлын ордонд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч А.******* 1985 оноос 2003 он хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 2002-2003 он хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* /хуучнаар Уурхайчин/ соёлын ордонд 1985 оноос 2001 он хүртэл хөгжимчин, соёл олон түмний эрхлэгч, техникчээр ажиллаж байсан болох нь 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Багануур дүүргийн Нүүрсний уурхайн ажилчны Соёлын ордны даргын 52 дугаартай тушаалд Хамт олны хурлаар заалны зохион байгуулагчтай байх нь зүйтэй гэсэн санал удаа дараа гарч байсныг тэмдэглэн, Багануурын 1194414 дугаарын иргэний үнэмлэхтэй Амгаа овогтой *******г ХНХ-ийн хэлтсийн шилжүүлгийг үндэслэн, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс түр хугацаагаар хөгжимчиний орон тоон дээр ажиллуулах, 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Багануур дүүргийн Нүүрсний уурхайн ажилчны соёлын ордны даргын 09 дугаартай тушаалаар А.*******г 3 дугаар сарын 15-ны өдрөөс гэрэлтүүлэгчээр түр ажиллуулах, 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Багануур дүүргийн ******* соёлын ордны захирлын 18 дугаартай Арга хэмжээ зохион байгуулах комиссийг А.******* нарын бүрэлдхүүнтэй байгуулах, 1999 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Ажилд авч ажиллуулах тухай Багануур дүүргийн ******* соёлын төвийн захирлын тушаал, мөн 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн, А.*******г техникчээр авч ажиллуулах тухай тушаал, Нийгмийн даатгалын 20 дугаартай А.******* 1999 оны 11 дүгээр сараас 2001 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан шимтгэлийн бичилт, ажиллаж байсан тухай тэмдэглэл, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын Архив-ын лавлагаа, гэрч Т., М.*******, Ж., Ш.Цогттунгалаг, Р. нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г Багануур дүүргийн ******* /хуучнаар Уурхайчин/ соёлын ордонд 1985 оноос 2001 оны 10 дугаар сар хүртэл хөгжимчин, соёл, олон түмний эрхлэгч, гэрэлтүүлэгч, техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА