Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00132

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б Гийн Б, Х Цын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны малыг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гийн Бийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Цын Нийг 2 /хоёр/  жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Нт оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийнг 1,2-т зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 299 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Боос 4.230.000 /дөрвөн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90.000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, шүүгдэгч Ц.Нээс 4.230.000 /дөрвөн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90.000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б нарт тус тус олгосугай.

     6. Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ц.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлсүгэй.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР