Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 5873

 

1.Нэхэмжлэгч Ц.Гурвындаваатотгонбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болдоод холбогдох зээлийн гэрээний үүрэг 27.480.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт  нэхэмжлэгч Ц.Гурвындаваатотгонбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 27.480.000 төгрөг байсныг 1.480.000 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа 26.000.000 төгрөг болгосныг хариуцагч Ц.Болдоо хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 04 сарын 01-ны өдрөөс сар бүр 2600.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж төлбөрийг 2018 оны 01 сарын 01-ны дотор бүрэн төлж дуусгахаар харилцан  тохиролцож  эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295352 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдоогоос улсын тэмдэгтийн хураамжид 143.975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гурвындаваатотгонбаатарт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ