| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0128/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/135 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1938005540053 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоот хашааны гадна байсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн Prius-11 маркийн тээврийн хэрэгслээс цүнхтэй эд хөрөнгө хулгайлж 1.293.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Тундра маркийн тээврийн хэрэгслээс даалинтай хөөрөг, гар утас зэрэг эд зүйл хулгайлж 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөаймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоот хашааны гадна байсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн Prius-11 маркийн тээврийн хэрэгслээс цүнхтэй эд хөрөнгө хулгайлж 1.293.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Тундра маркийн тээврийн хэрэгслээс даалинтай хөөрөг, гар утас зэрэг эд зүйл хулгайлж 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005540053 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 07-ны 19 цагт өөрийн хамаатны дүү Ү-гийн гэр болох Мөрөн сумын 11 дүгээр хороо ...тоотод очсон. Би Ү-гийн гэрт очихдоо өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус маркийн машинтайгаа очсон. Би машинаа дүү Ү-гийн гэрийн гадаа цоожлоод гэрлүү нь орсон. Орой 23 цагийн үед гэрлүүгээ харихаар дүүгийн гэрээс гараад машинаа онгойлготол хойд талын зүүн талын хаалга дутуу хаагдсан гэрэл нь асаалттай байсан. Тэгээд юу болов гээд машинаа онгойлгож үзтэл миний машины бичиг баримт, жолооны үнэмлэхийг суудал дээр гаргаад тавьсан байсан. Мөн машины урд талын хоёр сандлын голд байсан жижиг бор цүнхтэй мөнгө алга болсон байсан. Бор түрийвчинд бэлэн 400 000 төгрөг, мөн Солонгос улсын 170 000 вон мөнгөн дэвсгэрт, миний цахим иргэний үнэмлэх, Солонгос улсад ашигладаг дэлгүүрийн карт 2 ширхэг, миний өөрийн монетон бөгж зэрэг эд зүйлс бор цүнхтэйгээ хамт хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17-р хуудас/
Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 3 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байх Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн. Тэгтэл 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн хар өнгийн ... улсын дугаартай Тоёота Тундра маркийн машинаа Мөрөн сумын 8 дугаар баг Нийгмийн даатгалын хэлтсийн чанх урд байрлуулж тавиад хотгойдын хурд наадмын нээлтийг үзэхээр наадмын талбай руу явсан. Би наадмын нээлтийг үзэж байгаад 23 цаг өнгөрч байхад машин дээрээ буцаж ирээд машинаа онгойлготол машин доторхи эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Тэгээд юу болов гээд машинаа ажиглатал машины хойд талын цонх хагараад оронд нь хийсэн байсан хулдаасыг урж хулгайч орж эд зүйл авсан байсан. Ногоон өнгийн хаш нуухтай, шүрэн цагаан толгойтой цагаан өнгийн шүрэн хөөрөг нэг ширхэг, шүрэн шигтгээтэй утас ороосон улаан шаргал өнгийн хөөрөгний даалин, дэлгэц нь хагарсан Самсунг Нөт 5 маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-23-р хуудас/
Гэрч Б.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 сарын 07-ны орой 19 цагийн үед өөрийн гэр болох Мөрөн сумын 11 дүгээр хороо ..-д байж байтал манай хамаатны ах Б.Э- манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ саарал өнгийн Приус 11 маркийн машинтай ирсэн. Б.Э- ах бид хоёр манай байшингийн хоёр давхарын мансартыг янзалж байсан юм. Орой 23 цагийн үед манай гэрээс Б.Э- ах гэртээ харихаар гарсан. Тэгээд би гэрийнхээ гадаа барилгын багажаа хурааж байтал ах Б.Э- намайг дуудаад машинаас эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. Би машин дээр очтол машины хойд талын зүүн хаалга нь дутуу хаагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 02 сарын 11-нд байх гадна байдаг цоохор авдрандаа үзэж байгаад цагаан өнгийн жижгэвтэр хөөрөг байхаар нь аваад эрүүгийн мөрдөгч Б- гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б2019 оны 08 дугаар сарын эхээр хэдний өдрийг сайн санахгүй байна. Оройн 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багаас харих гэж яваад 11 дүгээр багт хашааны үүдэнд байсан приус маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь хойд хаалгыг нь татаж үзэхэд хаалга нь дутуу хаагдсан байсан. Гэхдээ тэр хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь жолооч талын хаалгыг түлхүүр тааруулж онгойлгоод ортол голын хайрцагт нь бор өнгийн нэг паск /жижиг цүнх/ байсан. Тэр цүнхийг аваад өөр эд зүйл авахгүй гарсан. Тэр жижиг цүнхэнд Монгол мөнгөөр 300.000 гаруй төгрөг байсан. Нарийн сайн санахгүй байна. Мөн гадаад мөнгө 4 байсан. Мөн түрүүвч, иргэний үнэмлэх, банкны виза карт, нэг бөгж зэрэг эд зүйл байсан. Бм мөнгөнүүдийг нь аваад бусад эд зүйлийг гудамжид хаясан. Гадаад мөнгийг 2-3 хоногийн дараа Төрийн банкинд аваачиж солиулахад 300.000 гаруй төгрөг болж байсан...Би 2019 оны 07 дугаар сард хэдний өдөр болохыг одлоо санахгүй байна. Ямар ч байсан Даншиг наадмын орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоол дээр байсан хар хойноо тэвштэй жийп шиг машины хойд талын цонхоор нь ороод доторх эд зүйлсийг нь ухаж авсан. Тэр хөөрөгний даалинг Авъяас сургууль өнгөрөөд гудамжид хаясан. Хөөргийг нь гэрийнхээ гадна нууж байгаад аав, ээж хоёрыг байхгүй байхад нь авдарын ёроолд нуусан. Тэр хөөрөг нь цагаан толгойтой, цагаан өнгийн хөөрөг байсан. Ямар эд материалаар хийсэн хөөрөг болохыг нь мэдэхгүй байна. Гар утас нь эвдэрхий болохоор нь тэр орой явж байгаад гудамжид хаясан. Тэр гар утсыг арын таг нь мөн байхгүй байсан. Самсунг маркийн гар утас байсан. Би тэр машинаас өөр эд зүйл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61,62-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32, 37-р тал/ Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял ш ийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 22, 24-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэшалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Д.Б- нь 2019 оны 8 дугаасарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоот хашааны гадна байсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн Prius-11 маркийн тээврийн хэрэгслээс цүнхтэй эд зүйлийг хууль бусаар авч, 1.293.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай 5 Тоёота Тундра маркийн тээврийн хэрэгслээс даалинтай хөөрөг, гар утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Хохирогч Б.Э-ын мэдүүлэг /ххийн 8-9-р хуудас/, хохирогч Ж.Б-ын мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, гэрч Б.Ү-гийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэрч С.Д-н мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, шүүгдэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32, 37-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогч нарын өмчлөх эрхэд халдсан үйлдлээ хууль бушинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсч, хохиролд зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалүндэслэн шүүгдэгч Д.Б-ы гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэжшүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар, үнэ төлбөргүйгээбусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэсэн шунахайн сэдэл, түүний хууль, эрх зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөдөө анхаарал, хяналтгүй, хайнга хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б-ыгэмт үйлдлээс хохирогч Б.Э-ад 1.293.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч Ж.Б-ын нэхэмжлэлээс шүүгдэгчийн буцаан өгсөн хөөрөгний үнэ 1.000.000 төгрөгийг хасаж тооцож, шүүгдэгч Д.Б-аас хохирогч Б.Э-ад 1.293.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 1.750.000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаашинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 84-85/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 86/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ы цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938005540053 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Дын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Дын Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Баас хохирогч Б.Эад 1.293.000 төгрөг, хохирогч Ж.Бд 1.750.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 80.000 төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
7. Эрүүгийн 1938005540053 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР