| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0138/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/144 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч С.А-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүнджидмаагийн С.А-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 2038001030162 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.А-,
Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд хохирогч С.А-г зодож эрүүл мэндэд нь дээд уруулын салтсад няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, дээд уруул, эрүү, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд хохирогч Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд няцарсан шарх, хоолойнд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд хохирогч С.А-г зодож эрүүл мэндэд нь дээд уруулын салтсад няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, дээд уруул, эрүү, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөлаймгийн Мөрөн сумын төвд хохирогч Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд няцарсан шарх, хоолойнд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001030162 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Д.Дугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед би 4 замын зогсоол дээр ... дугаартай автобустайгаа зогсож байсан А-, Д.Б-ы автобусны кондукторд юм ярьсан. Би юу ярьсныг бол мэдээгүй тэгтэл Д.Б- 3 машины кабинаас бууж ирээд С.А-г араас нь гуян тус газар өшиглөсөн. Тэгээд би салгасан одоо боль боль нэг тогооноос хоол идэж байж гээд салгасан. Би тэгээд машинтайгаа хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/
Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед Д.Б-тай хамт шугамд явж байсан 4 замын Өгөөж дэлгүүрийн урд хүн авах гээд зогссон би хүн дуудах гээд машин дотроо сууж байсан хүүхдээс мөнгө хураалаа чи гэж нэлээн ууртай над дээр ирсэн. Тэгэхээр нь би хүүхдээс мөнгө хураагаагүй ээ томчууд мөнгөөр хүүхэд үнэгүй ачих сар гэж ганц хэлж байгаа кондуктор шүү гэж хэлсэн. С.А- тэгээд яваад өгсөн. Тэгээд нэг харахад Д.Б-тай уулзсан зогсож байсан миний нүдэн дээр зодоон цохион болоогүй 2-3 том автобус хаасан байсан болохоор хараагүй тэгээд удалгүй Д.Б-ы хөмсөгнөөс цус гарсан байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/
Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчим 4 замын “Green gold”-ын хажуугийн зогсоол дээр ирээд хүнээ суулгаж байсан чинь С.А- ирээд намайг чи хүн мөнгөөр ачсан байна гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ чи яахаараа дандаа дэмий худлаа юм ярьж явдаг юм гэсэн чинь С.А- намайг шууд бариад авсан. Тэгэхээр нь би куртикны малгайнаас нь бариад авсан чинь намайг шууд гараараа цохиод зүүн талын хөмсгийг минь тас цохиод авсан. Тэгээд дараа нь С.А- намайг боож унагаагаад хойлоонд боолт орсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/
Шүүгдэгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2020 оны 01 сарын 22-ны өдөр би цайндаа орчихоод айлд оччихоод зогсоол дээр ирсэн чинь Д.Б- гуай байсан тэгэхээр нь кондукторд нь хүүхдийн мөнгө төгрөг битгий аваарай 1 сар хүүхдийг үнэгүй зорчуулна гэсэн шүү дээ битгий мөнгөөр тээвэр хийх гээд бай цаанаас нь мөнгийг буцаагаад татчихна шүү дээ гэж Магнайд хэлчихээд нөгөө талд хэдэн жолооч нар дээр очих гэж явж байсан чинь Д.Б- над дээр ирээд чи юу гээд хуцаад байгаа новш вэ гээд миний уруул руу цохисон. Тэгээд би хойшоогоо уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 78 дугаартай: Д.Б-ы биед зүүн хөмсгөнд няцарсан шарх, хоолойнд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Д.Б-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр 4 хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаартай: С.А-гийн биед дээд уруулын салтсад няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, дээд уруул, эрүү, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмт байх боломжтой. С.А-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/
Зөрчлийн амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 4-р тал/
Шүүгдэгч С.А-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-52-р тал/
Шүүгдэгч Д.Б-ы хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-61-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд хохирогч С.А-тай хувийн таарамжгүй шалтгааны улмаас харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь дээд уруулын салтсад няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, дээд уруул, эрүү, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт 5 бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч С.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөлаймгийн Мөрөн сумын төвд хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй шалтгааны улмаас харилцан зодолдож, Д.Б-ы эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд няцарсан шарх, хоолойнд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь гэрч Д.Д-н мэдүүлэг /хх-ийн 23- р хуудас/, гэрч Д.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсанидэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Д.Б-, С.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нарын таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон хэв, журам, ёссуртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б- ньхохирогч С.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч С.А- нь хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Б-, С.А- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Д.Б-, С.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн 6 хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д.Б-, С.А- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11- ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-56/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.Б-, С.А- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Б-, С.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
2038001030162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Дгийн Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Б овогт С Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б, С.А нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038001030162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР