Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2017/00076

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00076

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах ******* ******* станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******7145 төгрөг 29 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* станц ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дулааны эрчим хүч хэрэглэгч иргэн В. манай байгууллагад эрчим хүч хэрэглэсний төлбөр *******7145 төгрөг 29 мөнгийг төлөөгүй болно.

Иймээс В.гээс эрчим хүч хэрэглэсний төлбөр *******7145 төгрөг 29 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох *******7145 төгрөг 29 мөнгөнөөс алданги *******45 төгрөгийг хасаж, үндсэн төлбөр *******2*******00 төгрөг 29 мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч В. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие дулаан эрчим хүчний төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Дулааны станцын буруугаас болж 2016 оны 2 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй учир алданги төлөхгүй. Үндсэн төлбөр *******2*******00 төгрөг 29 мөнгийг 2017 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцох хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* станц ТӨХК, хариуцагч В.гээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******7145 төгрөг 29 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох *******7145 төгрөг 29 мөнгөнөөс, алданги *******45 төгрөгийг хасаж, үндсэн төлбөр *******2*******00 төгрөг 29 мөнгө нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    ******* ******* станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******7145 төгрөг 29 мөнгө нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа *******45 төгрөгнөөс татгалзаж, *******2*******00 төгрөг 29 мөнгө нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн дотор *******2*******00 төгрөг 29 мөнгийг бүрэн төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч В.гээс 2275 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

*******.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА