Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдатанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 2038002160164 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Д-,

Шүүгдэгч С.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөваймгийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Мөрөн супермаркетын урд ... улсын дугаартай Верна аксент загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмааас замын хажууд зогсож байсан иргэн Б.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөваймгийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Мөрөн супермаркетын урд ... улсын дугаартай Верна аксент загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмааас замын хажууд зогсож байсан иргэн Б.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038002160164 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтушинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 9 дүгээр багийн Мөрөн дэлгүүрийн АТМ орж мөнгө авах гээд явж байгаад замын өргөн чөлөөнд шээгээд зогсож байтал машин ирж намайг мөргөсөн. Тэгээд би мөргүүлээд ухаан балартаж цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2 хоногийн дараа намайг мөргөсөн машин олдсон. Цагаан өнгийн Верна аксент маркийн суудлын автомашин байсан. Миний зүүн талаас мөргөсөн ба машины хамар дээгүүр нь давж би толгойгоороо газар мөргөж унасан. Миний толгой 3,4 газарт хагарсан, чих зулгарсан, зүүн гарын эрхий хуруу хугарсан байсан, надад гомдол санал байхгүй, намайг мөргөсөн машины жолоочтой эвлэрч гэрээ хийсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

Гэрч Д.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мдэлгүүрийн АТМ орсон. Тэгсэн Б.А-, Х.Т- хоёр шээх гээд машинаас буусан байсан. АТМ-ээс мөнгөө авах гээд зогсож байтал юм мөргөх чимээ гарсан. Тэгсэн Х.Т- орилоод Б.А-ыг дайрчихлаа гэж араас нь хэлсэн. Араас нь харсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Солонгос механик крофтой машин байсан. Верна аксент гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М сумын 9 дүгээр багийн Мөрөн супермаркетийн гадаа байрлах мөнгөний машинаас мөнгөө авах гээд ирсэн. Тэгээд Довдон бид хоёр машинаас буугаад Довдон АТМ рүү яваад би шээх гээд гудамжны үзүүр рүү явж байсан. Тэр үед Б.А- бас шээх гээд зам руу гараад цаана нь шээгээд зогсож байхад нь машин ирээд мөргөсөн. Тэгээд Б.А-ыг мөргөчихлөө гээд Довдонг дуудаад машиндаа суугаад зугтаасан машины араас хөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Шүүгдэгч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би оны 2 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай автомашинаар таксинд явж байгаад оройн 22 цаг өнгөрч байх үед эхнэр дуудахаар нь утсаа автал хүү маань унаж татаад сэргэдэггүй хурдлаарай гэхээр нь гэр рүүгээ явж байгаад 9 дүгээр багийн Мөрөн дэлгүүрийн урдаар давхиж яваад толинд юм шүргэх шиг болсон. Тэр үед би их сандраад хүү маань бие нь муу байна гэхээр нь их яарч явсан. Тэгээд хартал буруу талын толь хугарсан байсан. Би тэр үед юм шүргэсэн гэдгээ мэдсэн. Миний машины тоормоз хэвийн ажиллаж байсан. Миний машины техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаартай: Б.А-ын биед эрхий хурууний 3 дугаар шивнүүрийн хугарал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйх, нуруунд зулгаралт, зүүн эрхий хураанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.А-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн: ...С.Д- нь Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Верна аксент маркийн ... улсын дугаартай автомшиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан /Жолооч хөдөлгөөний аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалт мөн уг дүрмийн 1.3-т заасан /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино/ гэсэн заалт, мөн дүрмийн 3.5-д /Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ /а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлийг асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх /б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалтаа бүртгүүлж осол болсон газарт буцаж ирэх/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэх дүгнэлт /хх-ийн 36-р тал/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авасан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бхэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6-7-р тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8тал/ Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн 10-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-45, 48-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Д- нь 2020 оныдугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Мөрөн супермаркетын урд ... улсын дугаартай Верна аксент загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмааас замын хажууд зогсож байсан Б.А-ыг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсонбаримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан атлаа замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжийг хангасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх боловч хохирогч Б.А-ын “...Цагаан өнгийн Верна аксент маркийн суудлын автомашин байсан. Миний зүүн талаас мөргөсөн ба машины хамар дээгүүр нь давж би толгойгоороо газар мөргөж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/ Гэрч Д.Д-ы “...Мөрөн дэлгүүрийн АТМ орсон. Тэгсэн АриунбХ.Т- хоёр шээх гээд машинаас буусан байсан. АТМ-ээс мөнгөө авах гээд зогсож байтал юм мөргөх чимээ гарсан. Тэгсэн Х.Т- орилоод Б.А-ыг дайрчихлаа гэж араас нь хэлсэн. Араас нь харсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/ Гэрч Х.Т-гийн “...Тэр үед Б.А- бас шээх гээд зам руу гацаана нь шээгээд зогсож байхад нь машин ирээд мөргөсөн. Тэгээд Б.А-ыг мөргөчихлөө гээд Довдонг дуудаад машиндаа суугаад зугтаасан машины араас хөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ Шүүгдэгч С.Д-ын “...Тэр үед би их сандраад хүү маань бие нь муу байна гэхээр нь их яарч явсан. Тэгээд хартал буруу талын толь хугарсан байсан. Би тэр үед юм шүргэсэн гэдгээ мэдсэн. Миний машины тоормоз хэвийн ажиллаж байсан. Миний машины техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл тогтоогдсон. Шүүгдэгчийн энэ үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал болон эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт тусгагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боложмгүй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч С.Д-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, өөрийн анхааболгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдааншинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох ншийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт торгох ялыг нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Д-хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 2038002160164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын орлого олох боломж, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуу мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сийн Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сийн Дашбямбыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Сийн Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт торгох ялыг нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуу мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Эрүүгийн 2038002160164 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ЭРДЭНЭ-ОЧИР