| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0152/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/149 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Д-т холбогдох эрүүгийн 2038000000187 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Д-,
Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн ... тоотод хохирогч Г.Н-ыг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун шанаа, хоолой, баруун мөр, нуруу, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн ... тоотод хохирогч Г.Н-ыг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун шанаа, хоолой, баруун мөр, нуруу, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000187 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Н-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би өчигдөр Мөрөн суманд албан ажлаар ирээд буцаж таарсан юм. Тэгээд 2 сумын төв ороод гэртээ харьтал гарахдаа утсаа унтраалаа, утсаар ярьсангүй, утсаа авсангүй гэж уурласан. Тэгэхээр нь би албан ажлаар явсан утсаа цүнхэндээ хийсэн байсан ба сонсоогүй, харихын зуургүй уурлалаа гээд хэрүүл болсон. Тэгтэл намайг чам шиг балай авгай зайл гэж хөөсөн. Тэгээд аль аль нь хэрүүл хийсэн. Тэгтэл хэрүүл хийж байхдаа гараараа тархи, толгой, цээж рүү цохисон. Хөлөөрөө нуруу, хөл рүү өшиглөсөн. Тэгээд өнөөдөр цагдаад хандах болсон юм. Нөхөр бид хоёр хэрүүл маргаан хийж байсан удаа байгаа боловч намайг зодож байсан асуудал байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө тохиолдлын шинжтэй нэг удаагийн асуудал болсон. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 10-р тал/
Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг...Би Д.Д-, Г.Н- нарыг хэрүүл маргаан хийж байсан талаар сонсоогүй. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө юу болсон талаар сүүлд сонсоод их гайхсан. Хүргэн Д.Д-, охин Г.Н- нартай уулзаж юу болсон талаар асуухад манай хүргэн Д.Д- уучлаарай ээжээ, архи ууснаас боллоо дахин ийм асуудал гаргаж та нарыгаа зовоохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа надад гомдол, санал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Яг гэмтээх гэж цохиогүй, санамсаргүй, уурандаа хөл гуя руу нь өшиглөсөн. Тэгтэл Г.Н-ын биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182 дугаартай: Г.Н-ын биед баруун хацар, нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун шанаа, хоолой, баруун мөр, нуруу, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүүсэн гэмт байх боломжтой. Ө.Энхжаргалын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгйин Төмөрбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргын тамгын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 31-р тал/ зэрэг 3 нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн ... тоотод хохирогч Г.Н-ыг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун шанаа, хоолой, баруун мөр, нуруу, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Г.Н-ын мэдүүлэг /хх-ийн 4, 510-р тал/, гэрч Н.Б-н мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилгоор түүн рүү чиглэн цохиж, өшиглөж байгаа шүүгдэгч Д.Д-ын гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Д.Д-ын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Д-, хохирогч Г.Н- нарын таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн согтуурсан байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Д- ньхохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай түүний мэдүүлэг, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 34-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.ДагваОчирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин /250/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
2038000000187 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Дыг хоёр зуун тавин /250 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038000000187 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР