Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2016/01361

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******өд холбогдох "Саатуулах байрны зардал 65150 төгрөг гаргуулах тухай" Дорнод аймаг дахьЦагдаагийн газрын нэхэмжлэлийг *******016 оны 11 сарын *******8-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын ******* нь *******016 оны 11 сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 405 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн *******1 дүгээр зүйлд зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 61000 төгрөг, *******016 оны 11 сарын 17-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, *******ын 4-1******* тоотод оршин суух, ЖЮ7008151******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн газраас нэхэмжилсэн баривчлах байрны төлбөр 65150 төгрөгийг *******017 оны 3 сарын *******0ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн *******1 дүгээр зүйлд зааснаар *******016 оны 11 сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 405 дугаар шийтгэвэрээр 10 хоногийн хугацаагаар баривчлагдан шийтгэл эдэлсэн болох нь зохигчийн нэхэмжлэл,тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******016 оны 11 сарын 18-ны өдрийн 405 дугаар шийтгэвэр, баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 65150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* овогт *******ын ******* саатуулах байрны зардал 65150 /жаран таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид **************75 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

       ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ