| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0199/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/182 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Л.Батзаяа,
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2038000000239 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.Б-,
Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Р.И-той маргалдаж хөл рүү нь өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөлаймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Р.И-той маргалдаж хөл рүү нь өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000239 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.И-гийн өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой 18 цагийн үед би машин дотор байхад манай нөхөр Л.Б- гэнэт гарч ирсэн. Тэр үед Одгэрэл сандраад машинаа асаагаад манай гэр рүү явсан. Гэрийн гадаа очоод байж байхад нөхөр Л.Б- маань машинтайгаа араас ирээд зогссон. Тухайн үед нөхөр Л.Б- маань Одгэрэлтэй маргалдсан. Л.Б- намайг гэр рүүгээ оруулаад дүү Ганзоригоороо гэрийнхээ хаалгыг гадна талаас түгжүүлээд миний гуя руу өшиглөж, заамдаж аваад дарж унагаагаад биеийн маань энд тэндгүй цохиж зодсон. 2020 оны 04 дүгээр сарын 10- ны өдөр Л.Б- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг янхан, гичий, банзлаар нь доромжилж байгаад үсдэж дараад, үснээс чирч газарт унагаагаад дээрээс өшиглөж, цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Л.Б-Р.И- нарын гэр бүлийн харилцаа тааруу. Яагаад гэвэл эхнэр Р.И- нь ийш тийшээ 2-3 хоногоор алга болоод архи уугаад явчихдаг. Л.Б- ах маань даруу, төлөв зантай хүн учраас үүнийг нь тэвчээд өнгөрүүлдэг...Би Л.Б- ахыг Р.И- эгчийг зодсон талаар Л.Б- ахын том эгчээс мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р тал/
Шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Эхнэр Р.И- явж үхнэ гээд намайг айлгаж сүрдүүлээд байхаар нь би Ганзориг дүүдээ хүүхдүүдээ өгч гаргуулаад гэрийнхээ хаалгыг гаднаас түгжүүлсэн. Тэгээд эхнэр Р.И-той маргалдаж байхад надруу юм авч шидээд байхаар нь 3 чи зүгээр бай гэж хэлээд түлхэж унагаасан. Тэгэхэд улам л надруу дайраад байхаар нь би зүгээр байлдаа гээд хөлөөрөө түүний гуя руу тийрсэн. Үүнээс болж л эхнэрийн хөл хөхөрчихсөн. Тэрнээс биш эхнэрийгээ гараараа цохиж зодсон зүйл байхгүй. Ганзориг дүү маань Өмнөговь аймаг руу ажил хийхээр явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дугаартай: “...Р.И-гийн биед баруун бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, хоолойнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Р.И-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ххийн 21-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3- р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-38-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.И-той маргалдаж хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Р.И-гийн мэдүүлэг /хх-ийн11-12-р тал/, гэрч М.А-ын мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, шинжээчийн 4 дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлтхийн шүүгдэгч Л.Б-гийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Б-, хохирогч Р.И- нарын гэр бүлийнтаарамжгүй харилцаа, хардалт, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял 5 шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Л.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Б- ньхохирогч Р.И-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 43- р тал/
2038000000239 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Бнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038000000239 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР