Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч М.Берикбол,

Иргэдийн төлөөлөгч Ж.Санжаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 2038001110109 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ш.Б-,

Шүүгдэгч Ш.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 29- ний шөнийн 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Цагаан бургас гэх газарт хохирогч Н.А-тай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний зүүн далны орчим хутгалж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 29- ний шөнө 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Цагаан бургас гэх газарт хохирогч Н.А-тай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний зүүн далны орчим хутгалж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001110109 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 сарын 29-ны орой 21:00 цагийн үед Цагаанбургасын даваан дээр нэг залуутай тааралдсан. Тэр залууг би урьд өмнө хараагүй таниагүй залуу байсан бөгөөд “машины дугуй хагарсан, тантай хамт аймгийн төв ороод 2 дугуйгаа аваачаад нөхүүлчихье” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай танилцаад тухайн үед нэрээ хэлж л байсан. Одоо тэр залуугийн нэрийг мартсан байна. Тэр залуутай хамт Цагаан бургасын даваанаас уруудаад тэр залуугийн эвдэрсэн байсан машин дээрээс дугуйг нь авсан. Тэгээд тэр залуутай хамт ойрхон нэг айлд очсон. Тэр айлыг танихгүй бөгөөд тэр айлд очиход танихгүй залуучууд архи ууж байсан. Тэр айлд очиход миний өвөрт нэг шил архи байсан. Тэр архийг тэр айлд уусан байх, сүүлд өвөрт байсан архи байхгүй болсон байсан. Тэр айлд байж байтал надтай хамт даваан дээрээс ирсэн залуу намайг чирч гаргасан, хөх дээлтэй бор царайтай өндөр залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгээд намайг мөргөөд шилэн хүзүүн дээрээс чирээд гадаа гаргасан. Гадна гарахад харанхуй байсан. Гадаа гараад миний ар нуруу руу юм хатгах шиг болсон. Тэгээд дараа нь бүлээн оргих мэдрэгдсэн. Тэр залуу тэгээд хаачсан юм мэдэхгүй би ухаан санаа орж гараад байсан. Тэгээд тэр шөнөө эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ш.Б- намайг ямар шалтгааны улмаас хутгалах болсныг нь мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19- 23-р тал/

Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгтэл Н.А- гэрийн зүүн талын орны урд Б-гийн хажууд ирж суусан. Тэгээд “чи муу банди” энэ тэр гээд согтуу хүмүүс болсон хойно маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Б- Н.А-ийг гаргачихья гээд чирээд гарсан. Тэгээд удалгүй Б- орж ирээд хар куртиктэй залуу Г.Ч- зөрөөд гарсан. Тэгээд Н.А-ийг оруулж ирээд хутгалчихсан байна гэсэн юм яриад явчихсан. Н.А-ийг зуухны баруун талд суулгаад оруулж ирсэн залуу нь түргэн тусламж дуудахаар явсан...манай гэрт Н.А- өвгөн, Б-тай ноцолдсон. Н.А- өвгөн Б-тай ноцолдож байхдаа түүний дээлийг урсан. Н.А- өвгөн өөрөө манай гэрээс гараад явсан. Харин араас нь Б- гүйгээд гарсан. Тухайн үед энэ хоёрын араас ямар нэгэн хүн гараагүй. Удалгүй Б- манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ би тэрийг чинь хутгалчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-29-р хуудас/

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгтэл Б- пиздануудыг ална шүү гээд маргалдаж байсан. Хэнтэй маргалдаж байгааг нь анзаараагүй. Хутгалуулдаг өвгөн би явна гээд Б-гийн хажуугаар гараад явах үед Б- зуухны ойролцоо урд талд нь байсан хутгыг аваад тэр өвгөний араас хутгалсан. Тэгээд тэр хоёр гараад явсан. Б- нь буцаж орж ирэхэд хутганы үзүүр цустай байсан. Би Б-г чи хүн хутгалчихав уу үгүй юу гэхэд “би хутга шаачих шиг боллоо” гэж хэлсэн. Нөгөө өвгөн гадаа ёолоод орилоод байсан” гэх мэдүүлэг,/ххийн 30-35-р хуудас/

Гэрч Г.Ч-ы өгсөн: “..тэгээд байж байтал Б- Н.А- хоёр маргалдаад Б- Н.А-ийг чирээд гарсан. Бид нар учраа олчихно биз гэж бодоод байж байтал 2-3 минут орчмын дараа Б- гартаа хутга барьчихсан орж ирж ирээд “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ухасхийж гараад Н.А- ахыг өргөж оруулж ирээд зуухны баруун талд суулгаад бүх хувцсыг нь тайлахад баруун далны доод талаас нь санагдаж байна цус гарч байсан. Тэгээд би түргэн дуудахаар Н.А- ахын мотоциклиор явсан” гэх мэдүүлэг,/хх-ийн 35- 38- р хуудас/

Шүүгдэгч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг гардаг өдөр Г.Ч-, Н.А- бид гурав Ц.М- гэх айлын гэрээс маргалдаад зууралдаад гарсан. Тэгж зууралдаж гаргахад Г.Ч- баруун гартаа хутга барьчихсан байхаар нь гар руу нь өшиглөж хутгыг нь алдуулсан. Г.Ч- гартаа барьж байсан хутгаа үүдний зүг унагаачихсан. Тэгэхэд Г.Ч- гэр рүү гүйгээд орсон. Харин би Н.А-тай ноцолдоод үлдсэн. Тухайн үед Н.А- миний дээлний ард хэсгээс татаад дээлээр маань миний толгойг хучсан. Би даруулсан чигээрээ Н.А-ийн зүүн хөлийг баруун гараараа тахимдаж унагаасан. Тэгж унах үед Н.А- довжооны зүг буюу Г.Ч-ы барьж байгаад унагаасан хутганы тийшээгээ унасан. Н.А- унасан байхдаа ахынх нь нуруу руу юм хатгачихлаа гээд хашгирч байсан. Тэгэхээр нь би босоод харахад түүний өмссөн дээлэнд хутга зоогдчихсон байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай: ...Н.А-ийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хамарт зулгаралт, зүүн чихний дэлбээнд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, биеийн бусад хэсгийн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Н.А-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, биеийн бусад хэсгийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 48-р тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5- р тал/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-8-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-13-р тал/ Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа,эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчийн тодорхойлолт, шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-74-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг 4 шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ш.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 29- ний шөнө 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Цагаанбургас гэх газарт хохирогч Н.А-тай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний зүүн далны орчим хутгалж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Ш.Б-ы шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хохирогч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэр залуутай хамт Цагаанбургасын даваанаас уруудаад тэр залуугийн эвдэрсэн байсан машин дээрээс дугуйг нь авсан. Тэгээд тэр залуутай хамт ойрхон нэг айлд очсон. ...Тэр айлд байж байтал надтай хамт даваан дээрээс ирсэн залуу намайг чирч гаргасан хөх дээлтэй бор царайтай өндөр залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгээд намайг мөргөөд шилэн хүзүүн дээрээс чирээд гадаа гаргасан. Гадна гарахад харанхуй байсан. Гадаа гараад миний ар нуруу руу юм хатгах шиг болсон. Тэгээд дараа нь бүлээн оргих мэдрэгдсэн. Тэр залуу тэгээд хаачсан юм мэдэхгүй би ухаан санаа орж гараад байсан. Тэгээд тэр шөнөө эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ш.Б- намайг ямар шалтгааны улмаас хутгалах болсныг нь мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-23-р тал/ Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..Тэгтэл Н.А- гэрийн зүүн талын орны. урд Б-гийн хажууд ирж суусан. Тэгээд “чи муу банди” энэ тэр гээд согтуу хүмүүс болсон хойно маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Б- Н.А-ийг' гаргачихья гээд чирээд гарсан.Тэгээд удалгүй Б- орж ирээд хар куртиктэй залуу Г.Ч- зөрөөд гарсан. Тэгээд Н.А-ийг оруулж ирээд хутгалчихсан байна гэсэн юм яриад явчихсаН.А-ийг зуухны баруун талд суулгаад оруулж ирсэн залуу нь түргэн тусламж дуудахаар явсан...манай гэрт Н.А- өвгөн, Б-тай ноцолдсон. Н.А- өвгөн Б-тай ноцолдож байхдаа түүний дээлийг урсан. Н.А- өвгөн өөрөө манай гэрээс гараад явсан. Харин араас нь Б- гүйгээд гарсан. Тухайн үед энэ хоёрын араас ямар нэгэн хүн гараагүй. Удалгүй Б- манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ би тэрийг чинь хутгалчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-29-р хуудас/ Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгтэл Б- пиздануудыг ална шүү гээд маргалдаж байсан, хэнтэй маргалдаж байгааг нь анзаараагүй. Хутгалуулдаг өвгөн би явна гээд Б-гийн хажуугаар гараад явах үед Б- зуухны ойролцоо урд талд нь байсан хутгыг аваад тэр өвгөний араас 5 хутгалсан. Тэгээд тэр 2 гараад явсан. Б- нь буцаж орж ирэхэд хутганы үзүүр цустай байсан.Би Б-г чи хүн хутгалчихав уу үгүй юу гэхэд “би хутга шаачих шиг боллоо” гэж хэлсэн. Нөгөө өвгөн гадаа ёолоод орилоод байсан” гэх мэдүүлэг,/ххийн 30-35-р хуудас/ Гэрч Г.Ч-ы өгсөн: “..тэгээд байж байтал Б- Н.А- хоёр маргалдаад Б- Н.А-ийг чирээд гарсан. Бид нар учраа олчихно биз гэж бодоод байж байтал 2-3 минут орчмын дараа Б- гартаа хутга барьчихсан орж ирж ирээд “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ухасхийж гараад Н.А- ахыг өргөж оруулж ирээд зуухны баруун талд суулгаад бүх хувцсыг нь тайлахад баруун далны доод талаас нь санагдаж байна цус гарч байсан. Тэгээд би түргэн дуудахаар Н.А- ахын мотоциклиор явсан” гэх мэдүүлэг,/хх-ийн 35- 38- р хуудас/ Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай: ...Н.А-ийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хамарт зулгаралт, зүүн чихний дэлбээнд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, биеийн бусад хэсгийн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Н.А-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, биеийн бусад хэсгийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 48-р тал/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5- р тал/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-8-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдйгийн тогтоол, мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-13-р тал/ Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. 6 Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ш.Б-ы гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ш.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ш.Б-ы гэмт үйлдлээс хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлж, гомдол саналгүй болсон тухай 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай, бариул хэсэг нь гурван хадаастай бор өнгийн модон иштэй нарийн үзүүртэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038001110109 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Шын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 3 /гурав/ жил 5 / тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      
  4.  Эрүүгийн 2038001110109 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай, бариул хэсэг нь гурван хадаастай бор өнгийн модон иштэй нарийн үзүүртэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  5. Эрүүгийн 2038001110109 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР

 

                                                       ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                ШҮҮГЧ                                         Д.АЗЖАРГАЛ