Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгчид Д.Азжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Э.Алзахгүй,

Арван найман насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Р.С-,

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүххуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.6, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-өд холбогдох эрүүгийн 1938006590355 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Э-,

Шүүгдэгч Ц.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвд эхнэр А.Э-ыг толгойн тус газарт 3 удаа сүхээр цохиж, зүрхэн тус газар хутгалж амь насыг нь хохироосон, Тус шөнө эхнэр А.Э-ыг алсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор А.Э-ы цогцос байсан байшин болон охин Э.Н-, 13 нас 9 сартай хүү Э.Э- нарын унтаж байсан байшинг галдан шатааж Э.Н-, Э.Э- нарыг алахыг задвсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвд эхнэр А.Э-ыг толгойн тус газарт 3 удаа сүхээр цохиж, зүрхэн тус газар хутгалж амь насыг нь хохироосон, Мөн эхнэр А.Э-ыг алсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоорА.Э-ы цогцос байсан байшин болон охин Э.Н-, 13 нас 9 сартай хүү Э.Э- нарын унтаж байсан байшинг галдан шатааж Э.Н-, Э.Э- нарыг алахыг задвсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006590355 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 10 минут орчим хичээлээ тараад гэртээ харихад манайд аав ганцаараа байсан. Тэгээд ааваас ээж хаачсан юм бэ гэж асуухад хонио авахаар хөдөө явсан гэсэн. Намайг гэртээ харихад манай гэр маш эмх замбараагүй болчихсон, нэвсийсэн байдалтай гэрээр дүүрэн давс цацчихсан байсан. Тэгээд би аавд хандан үхсэндээ давс цацчихсан юм бэ гэхэд юу ч дуугарахгүй гараад явсан. Тэгээд нэг их удалгүй манай дүү Э- хичээлээсээ ирсэн. Тэгээд манай дүү надаас ээж хааччихсан юм бэ гэхээр нь малаа авахаар хөдөө явсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд дүү бид хоёр 15 цагаас сургууль дээр ажилтай байсан учраас хамт гэрээсээ гараад сургууль руугаа явсан. Бид хоёрыг сургууль руугаа явахад аав гэртээ үлдсэн. Ингээд би сургууль дээрээ байж байгаад 16 цагийн орчим гэртээ харьсан. Намайг гэртээ харихад манай эмээ О-, аав Ц.Э-, дүү Ч- нар байсан. Ээж ирээгүй юмуу гэж асуухад тэндээ хононо гэсэн утгатай юм яриад байсан. Тэгээд оройн 20 цагаас хойш аав дүү бид хоёрыг унт унт гээд байсан бөгөөд дүү бид хоёр нэлээн байж байгаад оройн 22 цагийн орчим унтлагын 3 өрөөнд унтах гэсэн чинь аав та хоёр том өрөөндөө унт гэж уурлаад том өрөөнд дүү бид хоёрт ор засаж өгсөн. Тэгээд дүү бид хоёр засаж өгсөн орлуу нь ороод унтаж байгаа дүр үзүүлээд толгой дээгүүрээ хөнжлөө бүтээгээд утсаараа оролдоод хэвтэж байхад аав гэрэл унтраачихаад гарахгүй үүдний өрөөнд зогсоод байсан. Тэгээд хэсэг зогсож байснаа дүү бид хоёр дээр ирээд аавдаа утсаа өгчих гэж хэлээд дүүгийн утсыг авсан. Намайг утсаа өгчих гэхээр нь би утсаа нуугаад өгөөгүй. Тэгээд бид хоёрыг унт гэж хэлчихээд гараад явсан. Аавыг гарсны дараа хашааны үүд дуугараад мөн байшингийн 2 давхарт юм түчигнээд дуугараад байсан. Юу хийгээд байгааг нь мэдээгүй. Тэгээд би хэсэг унтчихсан байсан. Нэг юм нураад хүчтэй дуугарахаар нь сэрсэн чинь байшингийн тааз нурчихсан, кордоорын тэр хавиар нэлээн утаатай болчихсон байсан. Утаа гарч байсан газарт аав цаашаагаа харчихсан зогсож байсан. Тэгээд би дүүг сэрээгээд аавыг цаашаа явахаар босоё гэж яриад хэвтэж байтал аав хуучин байшингийн хойд талын хаалганы тийшээ явсан. Тэгээд би орноосоо босоод араас нь хартал аав хойшоо гардаг хаалга, унтлагын өрөө лүү ордог хаалга хоёрын дунд зогсож байсан. Тэгээд аавыг эргээд гал гарч байсан өрөө рүү явахаар нь хаалганы ард нуугдаж байгаад унтлагын өрөөний цонхоор гарсан. Тэгээд өөрийн эмээ О-д очиж хэлсэн. Аав ээжийг алчихсан юм чинь маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 63-65-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааныявцад өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цаг 35 минутанд гэрээсээ хичээлдээ явахаар гарсан. Намайг гэрээсээ гарахад ээж хуучин байшингийнхаа том өрөөнд газарт унтаж байсан. Харин аав хажууд нь сэрчихсэн хэвтэж байгаа харагдсан. Намайг яг гарах гэж байхад ээж миний хүү ундаа уугаад яваарай гэж хэлсэн. Тэр өглөө эгч гэртээ байгаагүй ээжид хэлээд найзындаа очиж хононо гээд явчихсан байсан. Ингээд хичээлээ тараад 14 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд гэрээр дүүрэн давс цацчихсан байсан. Эгч надад ярихдаа талыг нь би шүүрдлээ гэж хэлсэн. Тэгээд би эгчээсээ ээж хаачсан юм бэ гэж асуухад хонио авахаар хөдөө явсан гэнэ гэж хэлсэн. Аав эгчид тэгж хэлсэн гэсэн. Эгч бид хоёр сургууль дээр давтлагатай байсан учраас 15 цагийн орчимд буцаад сургууль руугаа явсан. Ингээд би сургууль дээр байж байгаад оройн 17 цагийн орчим гэртээ харихад манай гэрт эмээ О-, аав Ц.Э-, эгч Э.Н-э, дүү Ч- нар байсан Унтаж байтал Н- намайг татаж сэрээгээд юу дуугараад байна гэхээр нь сонссон чинь гал асаад байгаа бололтой чат пат хийх чимээ гараад байсан. Тэгээд Э.Н-э зугтая гээд түрүүлж босоод аавын 4 хойд талаар гараад унтлагын өрөөний цонхоор гарах шиг болсон. Би байшингийн урд талын цонхоор гарах гэсэн чинь төмөр хаалттай байсан учир чадаагүй. Тэгээд аав намайг барьж аваад гал руу авч орох гээд байсан. Утаа ихтэй байсан болохоор би амьсгалж чадахгүй хэцүү байсан. Тухайн үед аав миний дээр дарчихаад босгохгүй байсан ба миний шүлс гоожоод ухаангүй болж эхэлсэн. Тэгээд нэг сэрэхэд хүчтэй чимээ гараад аав намайг байшингийн хойд хаалгаар аваад гарсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 69-71-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Р.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн орчим манай охин Э- над руу утсаар залгаад утсаа авахад Энхээ эгчийн гэр нь шатаад Энхээ эгч олдохгүй байна гэхээр нь би үхээ биз гэж хэлээд уйлаад утсаа салгасан. Тэгээд нөхөр А-ийн хамт Алаг Эрдэнэ сумаас Шинэ-Идэр сум орохоор хөдөлсөн. Ямар шалтгааны улмаас гэр нь шатсан талаар мэдэхгүй байна. Хүүхдээ зугтаж гараад энд тэнд амьд байгаа байх гэж бодож байсан. ... Өнгөрсөн хавраас сэтгэцэд нь өөрчлөлт орсон эхнэрийнхээ хамт Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд хотод хэсэг байж байгаад 2019 оны 06 сар гаргаж ирсэн. Үүнээс хойш би охинтойгоо утсаар л ярьж байсан болохоос биш нэг ч удаа уулзаагүй. Маш их гомдолтой байна " гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 53-58-р хуудас/

Гэрч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... тэгээдби бурхан руу нь харсан чинь жижиг дорхтой бурхан нь байхгүй болчихсон байсан. Тэгээд би бурханаа яасан юм бэ гэхэд авдар дотроо хийгээд түгжчихсэн гэсэн. Тэгээд байж байтал Ц.Э-ийн охин Э.Н-э ирсэн ба Ц.Э- охиндоо хандан миний хүү ямар хоол хийхүү гурил таслах уу гэж асуусан. Мөн Э.Н-э ааваасаа ээж хаачсан юм бэ гэж асуухад манайхаас 2 ямаа дутсан ээж нь явсан гэж хэлсэн. ... Тэгээд би гэртээ хариад үүдээ түгжээд орондоо ороод хэсэг унтаж байхад хашааны хаалга нүдээд байсан. Тэгээд удалгүй гэрийн хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхөд Ц.Э-ийн охин нь эмээ манай байшин шатаад байна гэсэн. Тэгээд би цонхныхоо хөшгийг нээгээд харсан чинь улаан гал гарч байсан. Тэгээд гарах гэтэл бага насны хүүхэд харж байсан болохоор болохгүй байсан ба Э.Н-ээс аав, ээж хоёр чинь хаана байна гэхэд ээж байхгүй хөдөө Баяраа ахынд байгаа байх. Аав дүү хоёр гэртээ байх ёстой гэж хэлсэн. Тэгээд удалгүй Э.Н-э гүйгээд явсан ба нэг их удалгүй Э- орж ирээд яг үхлээ гээд хэвтэж уйлж байснаа унтлагын өрөөний цонхоор гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-95- р хуудас/,

Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Өчигдөрбуюу 2019 оны 08 сарын 19-20-нд шилжих шөнө 01 цаг 23 минутанд намайг гэртээ унтаж байхад Э- гэх залуу надруу ахын гэр нь шатаад байна гэнэ, хөгшөөн чи очооч хүмүүст хэлээрэй гэсэн. Тэгээд би Э-ын ах Ц.Э-ийнх рүү явсан бөгөөд намайг очиж байхад гал маш их гал дүрэлзэж байсан ба унтраах ямар ч боломжгүй шахуу байсан. Тэгээд намайг очиход Ц.Э- шатаж байсан байшингийнхаа хажууд зогсож байсан. Намайг очиход Ц.Э- хоёр хүүхдийнхээ нэрийг хэлж орилоод шатаж байсан байшин руугаа орох гээд байхаар нь барьж аваад ноцолдоод байж байтал хоёр хүүхэд нь эмээгийнхээ гэрээс гараад ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-98-р хуудас/,

Гэрч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим намайг Буянт нэртэй бензин түгээгүүрийн газарт ээжийнхээ оронд түгээгч хийгээд зогсож байхад Ц.Э- ах ногоон өнгийн мотоцикльтой ирээд 4 литрийн 2 ширхэг массолын саванд 8 литр бензин аваад мотоциклийнхоо банкинд 20 000 төгрөгөөр бензин шахуулаад мөнгийг нь сүүлд өгье, ахыгаа биччихээрэй гээд 2 савтай бензинээ аваад явсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 99-101-р хуудас/

Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019оны 09 сарын 19-ний шөнийн 04 цагийн орчим намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн нутаг Бумбатын ам гэх газарт оршин суух гэртээ ээж, хоёр дүүгийн хамт унтаж байтал Э.Н-э болон Э- хоёр нэрийг нь мэдэхгүй манай нутгийн ахтай мотоцикпиор ирсэн. Тэгээд Э.Н-э надаас ээж танайд байна уу гэж асуухаар нь ирээгүй гэдгийг нь хэлээд мал байдаг айлд нь очиж үзье гээд гэрээсээ гараад замаараа хамаатны ах Ү-ын гэрт нь очсон. Намайг Ү- ахын гэрт очих үед Ц.Э-ийн төрсөн дүү Э- нь Ү- ахтай утсаар ярьсан ба Ү- ах Э-т хэлэхдээ би малчин руу нь залгаж асуусан тэднийхээр Энхээ очоогүй байна, ямаа дутсан малаа ав гэж огт хэлээгүй, тийм асуудал огт болоогүй юм байна гэж ярьж байсан. Тэгээд би Энхээ эгчийг асууж малчныд нь очих гэж байснаа болиод шууд гэртээ харьсан. Намайг гэртээ очиход ээж босоод галаа түлчихсэн, Ц.Э-ийн 2 хүүхэд нь сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манайх шатаад юу ч үгүй болчихлоо ээж байхгүй байна гэж байсан. Тэгээд банди нь би ээжийг ирэхээс нааш хаашаа ч явахгүй гээд хэвтээд байхаар нь ахын дүү хоёулаа ямар ч байсан сумын төв ороод аавтай нь уулзая гээд Э- миний араар суугаад Э.Н-э хамт ирсэн хүнийхээ араар суугаад сумын төв ороод Ц.Э-ийн байшин дээр очиход байшин нь ерөнхийдөө шатаад дуусчихсан утаатай байдалтай байсан. Тэгээд би Ц.Э- ахыг ээжийнх нь хашааны үүдэнд байхад нь таарч уулзаад юу болоов Энхээ эгч хаана байгаа юм бэ хаашаа явсан юм бэ гэж асуухад Энхээ эгч чинь аль хэдийн байхгүй болсон. Одоо энэ дотор шатаж байгаа залбир зулаа өргө өөр ямар ч юм үлдээгүй байхгүй болсон гээд уйлаад байсан гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 102-104-р хуудас/

Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..Одоогоос 5 жилийн өмнө сэтгэцийн байдалд нь өөрчлөлт ороод аймгийн төв рүү оруулж ирээд сэтгэцийн эмчид хальт үзүүлээд ламаар лүүжин тавиулаад гайгүй болсон. Ингээд 2019 оны 6 сард эхнэрийгээ сувилалд явсан хойгуур хөдөө малаа маллаж байгаад янз бүрийн зүйл яриад миний эхнэр хүний наймаанд өртчихлөө гэсэн утгатай зүйл яриад байсан гэсэн. Тэгээд эхнэр нь сувилалд яваад ирэхэд бүр сэтгэцийн байдал нь хүндэрч бурхан тэнгэр яриад 10 аад хоног унтаагүй гэсэн. ... Тэгээд сэтгэцийн эмч нар хот руу авч явсан нь зүйтэй байх шүү гээд байхаар нь Улаанбаатар хотруу авч явсан. ... Улаанбаатар хотод очоод гандангаар очиж зурхайч ламд үзүүлсэн. Ингээд гэртээ байлгаж байгаад болохгүй болохоор нь шар хадны эмнэлэгт үзүүлэхэд энэ хүнийг аймгийн эмнэлгээс яах гэж гаргасан юм бэ, энэ хүн чинь солиорлын байдалтай байна гээд анх очиж байгаа хүн хэвтдэг тасагт нь хэвтүүлэх гэсэн чинь очер ихтэй байна гээд шууд хурцын тасагт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-124-р тал/

Шүүгдэгч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Миний хань хүчээр надаас холдоно. Миний эхнэрийг хүчээр хүн авч явах гээд байсан. Миний эхнэрийг эх дэлхий аваад явбал дэлхий зовно. Тийм учраас би энэ зовлонг нь авч эхнэрийгээ тэнгэрт нь явуулахаар шийдсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр буюу 3 дахь өдрийн 09 цагийн орчим хүүхдүүд маань хичээлдээ явсан ба би гэртээ эхнэрийнхээ хамт үлдсэн. Тухайн үед манай эхнэр хуучин байшингийнхаа том өрөөнд газар унтаж байсан. Тэгээд би тогооныхоо авдарны хажуунаас төмөр иштэй сүх аваад эхнэрийнхээ толгойн орой, зулай хэсэг рүү нь хоёр удаа цохьсон. Мөн зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалсан. Би эхнэртэй хайртай болохоор зовоохгүй гэж тийм үйлдэл хийсэн. Намайг эхнэрийнхээ толгойн орой зулай хэсэг рүү сүхээр цохиход толгойноос нь бага зэрэг цус гарсан. Цусыг нь шалны алчуураар ачсан. Тэгээд өдөр хүүхдүүд хичээлээсээ ирэх байсан учраас эхнэрийнхээ цогцосыг шинэ байшин руугаа зөөвөрлөж ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах өрөөнд оруулаад толгойг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харуулж тавиад толгой доор нь Сандуйн жүд, Сэн дон, 7 Арванхангал, дарь эхнүүд дэрлүүлээд, номын хөнжлөөр хучаад, их оточ манал бурхны номоор битүү хучаад дээгүүр нь битүү давс цацсан. Мөн 21 ширхэг зул тойруулж өргөөд толгойны оройн хэсэгт нь том зул өргөсөн. Нүдийг нь хоёр ширхэг зоосоор таглаад биеийнх нь дагуу 7 ширхэг зоос тавиад, толгойны орой хэсэгт нь цац тавиад давсаар гурван давхар гортиг татаад өөрийн мэддэг чаддаг бүх бурхны номоо уншсан... Ингээд хүүхдүүдээ алъя гэж бодсон боловч хүүхдүүд маань ээжийгээ асуугаад байсан болохоор өрөвдөөд чадаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79, 249-р тал/

Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5452 дугаартай: “...Шатсан яс мэт зүйлс, төмөр иштэй эвхдэг хутга, шар өнгийн даавуу, хар ангийн саравчтай малгай, 2 ширхэг цэнхэр өнгийн хадаг, 1 ширхэг цагаан өнгийн хадаг, бор эрээн өнгийн өмд, бор өнгийн тэлээ, 1 хос хар өнгийн бакалан гутал, Ц.Э-ийн баруун болон зүүн гарын 10 ширхэг хумс дээр цус болон биологийн гаралтай толбо илрээгүй. Шатсан яс мэт зүйлс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Samsung Galaxy J3 гэсэн бичигтэйцэнхэр өнгийн цаасан хайрцагтай Ц.Э- овогтой Э- /С94947727 дугаартай/ гэсэн хаягтай хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Double А гэсэн цаасан хайрцагтай Ц.Э- овогтой Э- гэсэн хаягтай хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Samsung Galaxy J3 гэсэн бичигтэй цэнхэр өнгийн цаасан хайрцагтай Ц.Э- овогтой Э- /С94947727 дугаартай/ гэсэн хаягтай хатаасан цусны ДНХ-ийн тогтоц болон Double А гэсэн цаасан хайрцагтай Ц.Э- овогтой Э- гэсэн хаягтай хатаасан цусны ДНХ-ийн тогтоц хоорондоо тохирохгүй байх тул хоёр өөр хүний цус. Samsung Galaxy J3 гэсэн бичипгэй цэнхэр өнгийн цаасан хайрцагтай Ц.Э- овогтой Э.Н-э /С94947729 дугаартай/ гэсэн хаягтай хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов....” гэх дүгнэлт /хх-ийн 131-р тал/,

Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц судлалын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай: “...Ц.Э- нь Оргинак дэмийрлийн эмгэг, Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.Эрдэнэмөнийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Ц.Э- гэмт хэрэг үйлдэх үедээ Органик дэмийрлийн эмгэг, Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.Э- нь гэмт хэрэг үйлдсэний дараа Органик дэмийрлийн эмгэг, Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.Э- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ц.Э- нь хэрэг хариуцах чадваргүй байна. Ц.Э-өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-ийн шүүх сэтгэц эмгэг судлалын тусгай тасагт 3 жилийн хугацаатай авах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 173-177-р тал/

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 11 дүгээр сарын25-ны өдрийн 27 дугаартай: “...Ц.Э-ийн гэмт хэрэг үйлдэх тухайн үеийг үнэлэх боломжгүй, сумандаа байсан. Ц.Э- одоогоор болсон үйл явдлыг ярина, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, хий үзэгдэх дэмийрлийн хам шинжтэй. Ц.Э- дэмийрлийн байдалтай өөрийгөө ямар нэг байдлаар гэмтээх үйлдэл хийх хандлагатай, /Цагдан хорихоос/ тус тасагт 14 хоног хэвтсэн ШШГ-ын хүсэлтээр үргэлжлэх шатны эмчилгээг эмчийн хяналтын дор хийгдэж байна. Одоогоор сэтгэц нөлөөт солиорлын эсрэг эмэн эмчилгээтэй. Ц.Э- 2019 оны 05 дугаар сард хэвтэж эмчлэгдсэн боловч ар гэрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу СЭМҮТ-д хэвтэж эмчлэгдсэн. Ц.Э- эмнэлгийн албадлагын арга хэмжээ авах хэрэгтэй. Албадлагын арга хэмжээг тусгай тасагт /хуулийн тасагт/ авах шаардлагатай...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-р тал/

Хөрөнгийн үнэлгээний 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 114/64дугаартай: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэн Ц.Э-, А.Э-, Э.Н-, Э.Э- нарын галд шатсан хөрөнгийн нийт үнэлгээ 77.407.100 төгрөгөөр үнэлсэн...гэх дүгнэлт /1-р хх-ийн 199-р тал/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн15-29-р тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 29-37-р тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39-р тал/ Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 40-43-р тал/ Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 44-45-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-рхх-ийн 46-48-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 49-50-р тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 50-51-р тал/ Гамшиг судлалын хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн 9 төвийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12/154 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 166-168-р тал/ Хөрөнгийн тайлан /1-р хх-ийн 193-199-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагааХөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Нүхт багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сум дундын эмнэлгийн илтгэх хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Шинэ-Идэр цаг уурын өртөөний тодорхойлолт гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 09-23-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Ц.Э- нь 2019 оны 9 дүгээрсарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвд эхнэр А.Э-ыг толгойн тус газарт 3 удаа сүхээр цохиж, зүрхэн тус газар хутгалж амь насыг нь хохироосон, Мөн тус шөнө эхнэр А.Э-ыг алсан гэмт хэргээ нуун далдлахзорилгоор А.Э-ы цогцос байсан байшин болон охин Э.Н-, 13 нас 9 сартай хүү Э.Э- нарын унтаж байсан байшинг галдан шатааж Э.Н-, Э.Э- нарыг алахыг задвсан гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн мэдүүлэг, /хх-ийн 63-65-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 69-71-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Р.Сумьяагийн мэдүүлэг, 1-р хх-ийн 53-58-р хуудас/, гэрч Ц.О-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 91-95- р хуудас/, гэрч Б.О-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 96-98-р хуудас/, гэрч О.Д-гийн мэдүүлэг, /1-р хх-ийн 99-101-р хуудас/, гэрч С.М-ын мэдүүлэг, /1-р хх-ийн 10 102-104-р хуудас/, гэрч М.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 121-124-р тал/, Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5452 дугаартай дүгнэлт /хх-ийн 131-р тал/, нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 139-р тал/, Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц судлалын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 173-р тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-29-р тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 29-37-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39-р тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 40-43-р тал/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 44-45-р тал/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 46-48-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 49-50-р тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 50-51-р тал/, гамшиг судлалын хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12/154 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 166-168-р тал/, шүүх сэтгэж эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 173-178-р тал/, хөрөнгийн тайлан /1-р хх-ийн 193- 199-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө хянах чадваргүй, дэмийрлийн байдалтай байсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ хүнийамь насыг хохироож, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн.

Мөн шүүгдэгч нь уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бага насны хоёр хүүхдийг буюу хүнийг алахыг завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Ц.Э-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн,эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.6, 2.7-д зааснаар хүнийг алах гэмт гэмт хэргийг өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хоёр хүнийг, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ШүүгдэгчЦ.Э-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.6, 2.7-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Ц.Э- нь гэмт хэрэг үйлдэх үедээ Оргинак дэмийрлийн эмгэг, Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байснаас гэмт хэргийн улмаас учрах хор хохирол, үүсэх үр дагаврыг төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь: Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 139-р тал/, Шүүх сэтгэц судлалын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Иймд Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц судлалын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай: “...Ц.Э- нь Оргинак дэмийрлийн эмгэг, Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.Эрдэнэмөнийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Ц.Э- гэмт хэрэг үйлдэх үедээ Органик дэмийрлийн эмгэг, Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.Э- нь гэмт хэрэг үйлдсэний дараа Органик дэмийрлийн эмгэг, Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.Э- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ц.Э- нь хэрэг хариуцах чадваргүй байна. Ц.Э-өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-ийн шүүх сэтгэц эмгэг судлалын тусгай тасагт 3 12 жилийн хугацаатай авах шаардлагатай байна...” гэх дүгнэлт, улсын яллагчийн яллах дүгнэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Ц.Э-өд Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 7.4 дүгээр зүйлийн 1,7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 8 жилийн хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт авахаар шийдвэрлэв. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Э-өд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэхдээ шүүгдэгчийн сэтгэц, эмгэгийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй үедээ хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний амь насыг хохироохыг завдсан үйлдэл, сэтгэцийн байдлаасаа өөрийгөө ямар нэг байдлаар гэмтээх үйлдэл хийх хандлагатай, мөн бусдад аюул учруулах эрсдэл бүхий хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг 8 жилийн хугацаагаар тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т” гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргана”. Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 8-д “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно” гэжээ.

Үүнээс үзэхэд дээрх хуулийн зохицуулалтаар шүүгдэгчийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад шүүгдэгчийн сэтгэцийн байдал, өвчний шинж байдлаас хамаарч өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүхээр шийдвэрлүүлэх нь нээлттэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүх 2 ширхэг, хутга 3 ширхэг, өмд 1 ширхэг, гутал 1 хос, судар 1 боодол, шатаж харласан цөгц 3 ширхэг, цагаан өнгийн металл зүйл 1 ширхэг, шатаж харласан аяга 3 ширхэг, шатаж харласан шашны бололтой шавар зүйлийн хагархай 1 ширхэг, цоож 2 ширхэг, хөх өнгийн хадаг 2 ширхэг, цагаан хадаг 1 ширхэг, 40х60 см-ын хэмжээтэй шар өнгийн даавуу 1 ширхэг, 12 см-ын хэмжээтэй цагаан өнгийн эвхдэг тонгорог 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахыг,

Шүүгдэгч Ц.Э- нь хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, хэрэг хариуцах 13 чадваргүй байдал нь арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаа, цагдан хоригдсон 240 хоногийг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, үлдсэн ялыг эдлүүлэхийг дурдав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохилын хувьд: Арван найман насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Ц.Э-ийн эзэмшлийн ХААН банкин дахь ... дугаартай дансанд байгаа 10.043.711 төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Н-, Э.Э-, тэдний хууль ёсны төлөөлөгч Р.С- нарын эзэмшлийн дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Арван найман насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын галд шатсан хөрөнгө болох 77.407.100 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчийн хэрэг хариуцах чадваргүйн улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нөхцөл байдлыг үндэслэн хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйл, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд,  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.6, 2.7-д зааснаар хүнийг алах гэмт гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхийг завдсан   гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Эийг сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүйд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Ээмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-т зааснаар шүүгдэгч Ц.Ээмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 8 /найман/ жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц.ЭСэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын тусгай тасагт хүргэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүгдэгч Ц.Эавсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн прокурорын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргаж болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ц.Ээмнэлгийн чанартай  албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаа, цагдан хоригдсон 240 хоногийг  хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдаж, шүүгдэгч нь хэрэг хянаг шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Арван найман насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нь 77.407.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүх 2 ширхэг, хутга 3 ширхэг, өмд 1 ширхэг, гутал 1 хос, судар 1 боодол, шатаж харласан цөгц 3 ширхэг, цагаан өнгийн металл зүйл 1 ширхэг, шатаж харласан аяга 3 ширхэг, шатаж харласан шашны бололтой шавар зүйлийн хагархай 1 ширхэг, цоож 2 ширхэг, хөх өнгийн хадаг 2 ширхэг, цагаан хадаг 1 ширхэг, 40х60 см-ын хэмжээтэй шар өнгийн даавуу 1 ширхэг, 12 см-ын хэмжээтэй цагаан өнгийн эвхдэг тонгорог 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ц.Ээзэмшлийн ХААН банкин дахь ... дугаартай дансанд байгаа 10.043.711 төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Н, Э.Э, тэдний хууль ёсны төлөөлөгчР.Снарын эзэмшлийн дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Эурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                ШҮҮГЧ                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

 

                                      ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ