Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б-т холбогдох эрүүгийн 2038001130198 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, П.Б-,

Шүүгдэгч П.Б- нь 2019 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Сариг гэх газраас 14.8 куб метр мод хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засагт 5.434.560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тусгай хамгаалалттай газраас мэдээлэл ирсний дагуу сумын цагдаагийн хэсгийн албан хаагч нартай хамт Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сариг гэх газарт тус багийн иргэн П.Б- өвөлжөөний хажуу ойгоос босоо нойтон мод унагааж үхрийн 6 тал хашаа барьсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 сарын 28-ны өдөр хяналт шалгалтаар явахад тус сумын иргэн П.Б- нь үхрийн хашаа барьсан байхаар нь шалгахад өвөлжөөний хашааны ойролцоох модноос бэлтгэж хашаа барьсан байсан. Би П.Б-оос гоожинтой юу гэж асуухад байхгүй би малаа айлд тавьдаг байсан энэ жил айл нь авахгүй хүйтэн болоод үхрээ хаших гэхэд хашаагүй болоод гэрийн ойролцоох газраас мод бэлтгэж хашаа барьсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 31-33-р хуудас/,

Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай: “...Иргэн П.Б-ийн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 5.434.560 төгрөг болно. П.Б-ийн бэлтгэсэн мод хэрэглээний бөөрөнхий мод байна. Уг модыг бэлтгэсэн газар нь 1 дүгээр мужид хамаарагдаж байна. П.Б-ийн бэлтгэсэн мод нь Улсын тусгай хамгаалалттай газар биш байна... гэх дүгнэлт, /хх-ийн 40-41- р хуудас/

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн: Иргэн П.Б-ийн эколиго эдийн засгийн үнэлгээ 5.434.560 төгрөг, ойн санд учруулсан нөхөн төлбөр 16.303.680 төгрөгийн хохирол учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 49-р тал/

Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-30-ны хооронд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Сариг гэх газар өөрийн өвөлжөөний ойролцооноос нойтон мод унагааж бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо алаг шар үхэрээр цагаалж тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 9- 13-р хуудас/ Хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17-р тал/ Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 18-21-р хуудас/ Эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө 3 битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ххийн 22-25-р хуудас/ Хөрөнгийн тайлан /хх-ийн 54-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ургийн овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-73, 77-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.Б- нь 2019 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Сариг гэх газраас 14.8 куб метр мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн эколиго-эдийн засагт 5.434.560 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас, Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, /хх-ийн 40-41-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 9-13-р хуудас/, хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17-р тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 18-21-р хуудас/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 22-25-р хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 54-р хуудас/ зэрэг тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх 4 үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийнүйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэншүүгдэгч П.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч П.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын яллах дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун наян /280/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял 5 оногдуулав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 5.434.560 төгрөгийн хохирол учирсан байна. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Шүүгдэгч нь экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт 5.434.560x3=16.303.680 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар эвлэрлийн гэрээ /хх-ийн 75/ хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгч П.Б-оос 16.303.680 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газар олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 2038001130198 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 14.8 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болж, 1 тооны үхрийг шүүгдэгч П.Б-т буцааж олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэг П. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг хоёр зуун наян /280 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.8 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1 тооны үхэрийг шүүгдэгч Д.Бт буцааж олсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Боос 16.303.680 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7. Эрүүгийн 2038001130198 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР