| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0172/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/168 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 2038000000204 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Б-,
Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи гэх газарт хохирогч С.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөлаймгийн Тариалан сумын Ар тархи гэх газарт хохирогч С.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000204 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Машин дотор сууж байгаад А.Б- намайг аавтай минь ирж золгосонгүй гэж анх хэрүүл маргаан болоод бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад машин дотор А.Б- миний нүүр лүү цохиж аваад машинаас буугаад намайг газар унгаагаад дээрээс дэвсээд байсан. Тэгээд би аллаа гэж хашгирсан чинь Л.Д- гауй ирж бид хоёрыг салгаж гэр гэр лүү нь явуулсан. Тэгээд А.Б- гэр лүү явж байхад миний араас ирж дахин зодсон. Би бол архи уух нь уусан гэхдээ гайгүй байсан. А.Б- болохоор нэлээн согтуу байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилээний зардлаа бүрэн авсан. Эвлэрлийн гэрээ байгуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9, 38-р хуудас/,
Гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр гэртээ байж байхад Тариалан сумын А.Б-, С.М- нар манайд орж ирээд гэрт байж байгаад А.Б- 1 шил Соёрхол нэртэй архи гаргаж ирээд надад өгсөн. Тэгээд би уг архийг аяга авч хундгалаад тэр хоёрт хийж өгөөд өөрөө ч бас ганц нэг балгасан. Тэгээд А.Б-, С.М- хоёр манайхаас гараад явсан. Би гэртээ ороод хэсэг хэвтэж байхад гэрийн гадаа хүн дуугараад байсан би гараад харсан чинь том том дуугараад байсан. Би яваад очиход А.Б-, С.М- хоёр хоорондоо зодолдоод байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад С.М-г гэр лүү нь явуулаад А.Б-ийг гэрт нь дагуулж оруулаад гэртээ харьсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Тухайн өдөр би гэртээ байж байхад С.М- ах манайд орж ирсэн. Би гэрт байсан 1 шил соёрхол нэртэй 0,5 гр архи гаргаж хамт уусан. Тэгээд нөгөө архиа дуусахаар нь гадаа машинд байсан нэг шил Соёрхол нэртэй архийг аваад Л.Д- ахын гэрт очсон. Л.Д- ахын гэрт нөгөө архиа хувааж уугаад Л.Д- ахын гэрээс гараад гэр лүүгээ явах гэж гэтэл машин асахгүй байхаар нь 3 уруу газар өнхрүүлээд бас асахгүй байсан. Тухайн үед машин дотроо машин асахгүй байна байна буугаад түр гээд хоорондоо маргалдаж байгаад машинаас буугаад хоорондоо зодолдсон юм. Тэгээд бид хоёр зодолдож байхад Л.Д- ах ирээд та хоёр боль гээд бид хоёрыг салгаад С.М- ах гэр лүүгээ явсан. Л.Д- ах намайг гэр лүү оруулж өгөөд явсан. Би С.М- ахыг гар хөлөөрөө өшиглөж зодсон С.М- ах намайг бас цохиж өшиглөж л байсан. Би С.М-тэй сайн дугаараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 195 дугаартай: “...С.М-гийн биед тархи доргилт, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн дээд доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт, зүүн хацар, хамрын нуру, зүүн хөмсөг, баруун, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн шуу, нуруу, баруун шилбэнд зулгаралт бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. С.М-гийн биед үүссэн тархи доргилт, цөмөрсөн хугарал нь тус тусдаа, цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай: “...С.М-гийн биед баруун талын 4, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 5 дугаар хавирга зөрөөгүй хугарсан, зүүн талын 8 дугаар хувирга цуурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бороололт үүсээгүй хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ххийн 27-р тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын Засаг даргын тодорхойлолт, 2019 оны мал тооллогын маягт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-52-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг 4 шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи гэх газарт согтуурсан үедээ хохирогч С.М-гийн эрүүл мэндэд баруун талын 4, 6, 7 дугаар хавирга, зүүн талд 5 дугаар хавирга хугарсан, зүүн талын 8 дугаар хувирга цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч С.М-гийн мэдүүлэг /хх-ийн 9, 38-р тал/, гэрч Л.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлтхийн шүүгдэгч А.Б-ийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Б-, хохирогч С.М- нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хувийн таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.Б- ньхохирогч С.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай түүний мэдүүлэг, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 58-р тал/
Шүүгдэгч А.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
2038000000204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Бнь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038000000204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР