Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2017/00082

 

 

 

 

 

20*******7 оны 02 сарын 22 өдөр

Дугаар *******0*******/ШШ20*******7/00082

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г. даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг ******* дулааны станц ТӨХК-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 20************** оны ******* дүгээр сарын 29-ний өдөр ******* дулааны станц ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн *******56 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

*******.Төлөөлөн удирдах зөвлөлийн Тогтоолоор компанийн бүтэц орон тоог шинэчлэн тогтоож, 20*******7 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр гаргасан бөгөөд уг шийдвэрээр Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга-ын орон тоог Захиргаа удирдлагын хэлтсийн дарга болгон өөрчилсөн.

Гэтэл гүйцэтгэх захирал Н. намаас тавьж байгаа шаардлага гэсэн хувийн шалтгаанаар надтай цаашид ажиллах боломжгүй гэж хэлээд, уг албан тушаалд өөр хүн томилон, ажлыг хүлээлцүүлсэн.

Дээрх шийдвэрийг гаргахдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн 26 дугаар Тогтоолд заасан хугацааг зөрчиж, 20*******6 оны *******2 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж, чөлөөлсөн үндэслэлээ Орон тоо хасагдсан гэж заасан ба шийдвэр хэрэгжих хугацаа болоогүй, миний ажил албан тушаал хэвээр хадгалагдсаар байтал хууль бус тушаал гаргасан.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20*******5 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар Тогтоолын хавсралтанд Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын харъяанд бүтээмжийн мэргэжилтэн, хуулийн зөвлөх, захирлын туслах, архивын эрхлэгч гэсэн орон тоонууд байдаг бөгөөд шинэчлэн баталсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 20*******6 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдрийн 26 дугаар Тогтоолын хавсралтаар нэрийг нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга болгоод харъяанд нь хуулийн зөвлөх, архивын эрхлэгч, захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч, программ хангамжийн инженерийн орон тоог нэмээд, нэр өөрчлөгдсөнөөс чиг үүрэг, орон тоо хэвээр байх тул үүнийг орон тоо хасагдсан гэж үзэх боломжгүй юм. Ажлын байрны тодорхойлолтын тухайд үндсэн чиг үүрэг, хариуцан ажиллах ажил хэвээр, нэмэгдэл заалтууд орсон байна.

Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү, гэв.

Хариуцагч ******* дулааны станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё. шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20*******6 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдрийн 26 дугаартай Тогтоолыг танилцуулж, шинэчлэгдсэн бүтэц орон тоогоор ажлын байр нь хасагдаж байгаа тул Д.т Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 20*******6 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр гардуулсан болно.

Захиргааны зүгээс Өөр ажлын байраар хангах тухай санаачлага гаргаж дүүргийн Засаг дарга болон бусад холбогдох байгууллагад хандсан. Мөн Ашиглалтын хэсгийн насос-ны машинчийн сул орон тоо дээр ажиллахыг санал болгосон боловч боломжгүй гэсэн хариу өгсөн.

Д. 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдөр БНСАУ руу явахаар болсон тухай Тодорхойлолт-доо гадаад явах болсон мөн хүүхдийн төлбөр төлөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа тул Хамтын гэрээ-ний дагуу 6 сарын тэтгэмж авья гэсэн бөгөөд 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдөр өөрөө уг тушаалыг боловсруулж, гүйцэтгэх захирлаар батлуулсан.

Мөн Д. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.*******, Хөдөлмөрийн тухай хуулийн *******29 дүгээр зүйлийн *******29.2, *******29.*******, *******29.******* дүгээр заалтуудыг зөрчиж, 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдөр тушаалаа гардаж аваад, шүүхэд нэхэмжлэлээ 20*******7 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдөр гаргаж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон тоо хасагдсан учир Д.ыг ажилд нь эргүүлэн томилох боломжгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д., ******* дулааны станц ТӨХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

*******.Нэхэмжлэгч Д. 20************** оны ******* дүгээр сарын 29-ний өдрөөс 20*******6 оны *******2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь ******* дулааны станц ТӨХК-ийн 20************** оны ******* дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай мөн ******* дулааны станц ТӨХК-ийн 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн *******56 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, ******* дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

2.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой ба Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.******* дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог тул хариуцагчийн 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн *******56 дугаартай ******* дулааны станц ТӨХК-ийн Захирлын тушаалаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.******* дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж зааснаар хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн үед компанийн шинэчилсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо албан тушаал хасагдсан гэж намайг чөлөөлсөн боловч хэлтсийн нэр өөрчлөгдөж, чиг үүрэг, орон тоо бүгд хэвээрээ мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тогтоол хэрэгжих хугацаа болоогүй байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд тухайн үндэслэл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 20*******6 оны 26 дугаар Тогтоол, 20*******7 оны ******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс хэрэгжих байтал нэхэмжлэгч Д.ыг 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн *******56 дугаар тушаалаар 20*******6 оны *******2 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь ******* дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн *******56 тоот тушаалаар тогтоогдож байна.

******* дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20*******6 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдрийн 26 дугаартай Тогтоолоор бүтэц орон тоо шинэчлэн баталсан байгаа боловч Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хэмээн өөрчилсөн, мөн ******* дулааны станц ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод Ажлын байрны зорилго хэсэгт Захиргаа болон хүний нөөцийн удирлагын манлайлалыг хангах, мөн ажлын байрны гол үйл ажиллагаа зэрэг нь агуулга нэгтэй, нэршил солигдсон боловч гүйцэтгэх ажлын чиг үүрэг нэг байх тул уг заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул түүнийг урьд эрхэлж байсан Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.******* дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн ******* сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цалингийн тооцоололын даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад, 20*******6 оны 9 дүгээр сарын цалин *******.*******9*******.906 төгрөг, *******0 дугаар сарын цалин *******.558.07*******, 20*******6 оны ************** дүгээр сарын цалин *******.56*******.*******7******* төгрөгнөөс тооцоход, *******.6*******6.*******5*******:*******=*******.5*******8.8*******8 төгрөг /нэхэмжлэгчийн ******* сарын дундаж цалин *******.5*******8.8*******8 төгрөг/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад *******.5*******8.8*******8:2*******.5=7*******.57******* төгрөг, /нэг өдрийн цалин/.

Нэхэмжлэгч Д.******* ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх хугацаа ажлын 59 хоног, 7*******57******* /нэг өдрийн цалин/ /х59 /хоног/ =нийт *******.222.807 төгрөгийн олговор олгох боломжтой гэж шүүх үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас *******.222.807 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 82.5*******5 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Ажлаас чөлөөлөх тухай 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн *******56 тоот тушаалаа хүлээн аваад, 20*******7 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******29 дүгээр зүйлийн *******29.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.ыг Хамтын гэрээ-ний дагуу ажлаас халагдсаны 6 сарын тэтгэмж авсан гэж тайлбарлаж байгаа боловч тус байгууллага 20*******7 оны 0******* дүгээр сарын 2*******-ны өдрийн 0*******/88 дугаартай албан тоотондоо Д. гадаад явах болсон мөн хүүхдийн төлбөр төлөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа тул Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 6 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олголоо гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг ажлаас халагдсаны тэтгэмж авсан гэж үзэх боломжгүй учраас энэ асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэйг дурдах зүйтэй.

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Хөдөлмөрийн тухай хуулийн *******28 дугаар зүйлийн *******28.*******.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ыг ******* дулааны станц ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.******* дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 59 хоногийн цалин *******.222.807 төгрөгийг ******* дулааны станц ТӨХК-иас гаргуулж, Д.т олгосугай.

*******.Хөдөлмөрийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн, бичилт хийхийг ******* дулааны станц ТӨХК-д үүрэг болгосугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 82.5*******5 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.*******, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА