| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0157/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/173 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ч.Батзориг,
Иргэдийн төлөөлөгч Н.Одхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-ид холбогдох эрүүгийн 2038001540167 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Ц-,
Шүүгдэгч С.Ц- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ш.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байшингийн дээврээр нууцаар нэвтрэн орж хууль бусаар эд хөрөнгө авч хулгайлсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.Э-ын байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор 2020 оны 02 дугаар сарын 26- ны өдөр нууцаар нэвтэрч, хууль бусаар эд зүйл авч хулгайлсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотод 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр иргэн Л.Л-той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдасны улмаас зүүн суга хэсэгт нь нэг удаа хутгаар зүсэж цээжний хөндий нэвтэрсэн шарх буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ц- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ш.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байшингийн дээврээр нууцаар нэвтрэн орж хууль бусаар эд хөрөнгө авч хулгайлсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.ЭрдэнэОчирын байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нууцаар нэвтэрч, хууль бусаар эд зүйл авч хулгайлсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотод 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр иргэн Л.Л-той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдасны улмаас зүүн суга хэсэгт нь нэг удаа хутгаар зүсэж цээжний хөндий нэвтэрсэн шарх буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001540167 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ш.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би зах дээр махныхаа лангуун дээр байж байтал манай охин Батцэцэг надруу утсаар яриад ээжээ манай байшингийн тамбарын дээврээр хулгай орсон байна. Хөлдөөгчинд байсан 2 нуя алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу хэлчихээд гэр рүүгээ явж очиход байшингийн чардакаар дамжин ороод тамбарын дээврийн банзыг дотогш нь цөм цохиод орсон байдалтай байсан ба тамбар дотор хөлдөөгчинд үхрийн 2 бүтэн гуя хийсэн байсан алга болсон байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг үзэхэд зүгээр байсан. Амбаар дотор байсан юмнуудаа бүртгэж үзэхэд манай төрлийн 3 хүүхэд Н.О-ын модны дружба хөрөө хамт алдагдсан байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан, эвлэрлийн гэрээ хийсэн. Хөрөөг бүрэн бүтэн надад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/
Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нагац эгч Ш.Н-ийн гэрт өөрийн дружба хөрөөгөө үлдээгээд маргааш нь ирж түлээ хөрөөдөхөөр болсон. Гэтэл маргааш өдөр нь хулгай орсон миний хөрөө алга болсон байсан. Би шинэ хөрөө авч гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р хуудас/,
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 02 сарын 26-ны өдөр би гэрээсээ эхнэр хүүхдийн хамт өөрийн төрсөн аавынд очих гээд явсан юм. Тэгээд 17 цаг болж байхад гэртээ ирсэн чинь байшингийн арын цонх хагарчихсан байсан. Гэртээ ороод үзтэл зурагт алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн чинь С.Ц- нэртэй зүс таних залуу манай зурагтыг хулгайлсан байсан. Эрэгтэй хүний цохтой булган малгай алга болсон байсан. Би 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээс хулгайд алдагдсан зурагт болон булган малгайгаа буцаагаад авчихсан. Одоо би байшингийн цонхоо шиллүүлэхэд гарсан 50.000 төгрөгөө нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг/хх-ийн 80-р хуудас/
Хохирогч Л.Л-ийн өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 09-ны өдөр би Л.Л-той зах дээр таарсан. Л.Л- бид хоёр таараад Батдоржийн гэрлүү хамтдаа явахаар болсон. Батдоржийн гэрт очиход М.Б-, Батдорж хоёр байсан. Батдоржийн гэрт Л.Л-, М.Б-, Батдорж бид дөрөв 1 шил архи хувааж уусан. Удалгүй Оюунчимэг гэх хүүхэн гаднаас 1 шил архитай орж ирсэн.Уг архийг нь бид нар нийлээд хувааж уусан. Би архи ууж байхдаа С.Ц-той маргалдсан. Гэхдээ юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. С.Ц-той маргалдаж байгаад барилцаад авахад миний зүүн талын дал орчим руу нэг удаа хутгалчихсан. Би тухайн үед согтуу байсан болохоор гайгүй байх гээд тоогоогүй. Тоохгүй байж байхад л маш их хэмжээний цус гараад эхэлсэн. Би тухайн үед цусаа хараад ухаан балартсан байсан. Хэрхэн яаж эмнэлэгт хүргэгдэж очсоноо санахгүй байгаа. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 18 хоног хэвтэн эмчилгээг хийлгэсэн. Эмнэлэгээс гарснаасаа хойш дахиж эмнэлэгийн байгууллагаар үзүүлээгүй. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа, гэхдээ дээшээгээ харж хэвтэхээр хутгалуулсан хэсэг хүндүүрлэж өвдөж байгаа. Би гомдолгүй байна. С.Ц-ийн ар гэрийнхэн миний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулж байсан Тийм учраас нэхэмжпэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Байгаль ээж зах дээр гадаа контейнер дээрээ зогсож байхад орой 17 цаг өнгөрч байхад нэг танихгүй залуу орж ирээд мах авах уу гэсэн. Тэгэхээр нь авна гэсэн чинь энд байгаа гээд дагуулаад явсан бөгөөд хашаан дотор гэдэсний заалны хажууд нэг машин дээр аваачиж харуулсан. Машины багажинд хийсэн байсан бөгөөд цагаан сатуркан дотортой шуудайнд хийгээд амыг нь скочоор ороосон байсан. Би тэгэхээр нь онгойлгож үзэхгүй бол ямар мах гэдгийг яаж мэдэхийн гэсэн. Тэгтэл тэр залуу үхрийн гуя байгаа юмаа 4 гээд амыг нь нээж үзүүлсэн. Онгойлгоод үзэхэд үхрийн дажгүй гуя байхаар нь авъя гээд машинтай нь контейнерийнхаа өмнө аваачаад хилэн дээр тавьж үзэхэд үхрийн 2 ширхэг гуя нийлээд 49 кг татаж байсан. Тэгээд би нэг кг-ыг нь 6000 төгрөгөөр бодож 290.000 төгрөг бэлэн тоолж өгсөн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 52-53-р хуудас/
Гэрч Ө.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 12 сарын 10-ны өдрийн орой 17 цаг өнгөрч байхад хүнсний захын тушаа баруун талд байдаг Хүдэр дэлгүүрийн үүдэнд зогсож байтал урдаасаа С.Ц- нэг такситай ирээд зогссон. Хүрч ирээд сонин юутай байна, юу хийж байна гэж ярьж байснаа хөгшин чинь нэг махтай явж байнаа энийг өгчихөөд хоёулаа цуг уухуу гэсэн. Тэгэхээр нь би тэгье л гэсэн. Тэгээд машинд нь сууж хүнсний захын хашаа руу ороод би бууж урд талд хойшоо харсан контейнерт гадаа зогсдог эгч дээр очиж мах авах уу гэсэн чинь хаана байна үзье гэсэн. Машин гэдэс зардагийн хажууд байсан бөгөөд нөгөө эгч ирэнгүүтэй машины багажинд байсан шуудайтай махыг үзээд гайгүй мах байна авна гээд контейнерлүү аваачсан. Гаргаад хилэн дээр тавьж хиллэхэд үхрийн бүтэн 2 ширхэг гуя байсан. Тэгээд С.Ц- махаа өгөөд миний хажууд мөнгөө тоолж аваад бид 2 нөгөө таксиндаа суугаад төврүү орж буусан бөгөөд Аянчингийн караокед орж архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/
Гэрч О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2020 оны 02 сарын 26-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр багт дэд ахлагч Оргилболдын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд С.Ц- нэртэй залуу зурагт тэвэрсэн байдалтай явж байхад нь зогсоож шалгахад Мөрөн сумын 5 дугаар баг 41-06 тоотод байх байшингийн цонхыг хагалж дотор нь байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хулгайлсан байсныг илрүүлж ажилласан. С.Ц- согтуу байсан тул эрүүлжүүлэх байранд авчирч саатуулсан бөгөөд зурагтыг нь жижүүрт хүлээлгэн өгсөн. С.Ц-оор өөрөөр нь заалгуулж байж тухайн зурагт алдагдсан айлыг мэдсэн. Тэр айлын байшингийн арын цонхыг хагалсан байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 82-р хуудас/,
Гэрч М.Б-гийн өгсөн “...2020.02.09-ны өглөө би Батдорж, тансаг Мөнхөө гэдэг залуу Л.Л- нарын хамт дөрвүүлээ хоёр шил Сэржим нэртэй архи уусан. Тэгээд байж байтал өдөр 14:00 цагийн үед С.Ц- гэдэг залуу гаднаас нэг шил Сэржим нэртэй 0.75л хэмжээтэй архитай орж ирсэн. Тэр архийг задлаад би нэг татчихаад унтаад өгсөн. Тэгээд 16:00 цагийн үед дуу чимээ гараад хутгалчихлаа гэх дуунаар би сэрэхэд Л.Л- “хутгалчихлаа ш дээ чи, орсон байна ш дээ” гээд С.Ц- руу хандаж хэлж байсан Л.Л-ийн өмсөж байсан Тэмээний ноосон цамц нь цус нэвтэрж байгаа харагдсан. Тэгээд түргэн дуудах юм болсон чинь С.Ц- гараад явчихсан. С.Ц- ер нь хутгалчихлаа гэдгээ мэдээд гараад явчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Д.Б-ийн өгсөн “...Би 2020.02.09-ны өдөр гэртээ Л.Л-, М.Б-, тансаг Мөнхөө нарын хамт Сэржим нэртэй архинаас хоёр шилийг уусан. Тэгээд байж байтал өдөр манайд Оюунчимэг гэдэг эмэгтэйн хамт нэг шил Сэржим нэртэй 0.75л хэмжээтэй архитай ирсэн. Тэгээд тэр архийг бид нар хувааж уусан. Бид нар тэр архийг уугаад дуусчихаад байж байтал С.Ц- Л.Л-ийг 5 хутгалчихсан. Би тэр үед яг хажууд нь сууж байсан. С.Ц- Л.Л-ийн хутгалчихаад гараад явсан. Оюунчимэгийг түргэн дуудлаа гээд гарсан. Манай үзүүрийн дэлгүүрээс түргэн дуудсан байх гэж бодож байна. Тэр хутга нь манайд байсан шаргал иштэй хутга байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24- р хуудас/
Шүүгдэгч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би Мөрөн сумын ... тоот хашаанд байх байшингийн арын цонхыг хагалж ороод байшин дотор хойморт байсан хар өнгийн ЛСД зурагт аваад явж байгаад 11 хорооны засмал зам дээр цагдаагийн машинтай 2 цагдаатай таараад тухайн хоёр цагдаа намайг шууд цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд саатуулсан. Миний хулгайлж авч явсан зурагтыг тухайн хоёр цагдаа аваад эзэнд нь хүлээлгэж өгсөн байх гэж би бодож байна. Би архи уух мөнгөгүй болчихоод хулгай хийж мөнгө олж архи уух зорилготой авсан. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай: ...Л.Л-ийн биед зүүн суганы хажуу хэсэгт зүсэгдэж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн уушгины авчил , цээжний хөндий дэх сул шингэн хий бүхий гэмтэл тогтоогдлоо...Л.Л-ийн биед үүссэн гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 88-р тал/,
Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 114/03 дугаартай: “...иргэн Ш.Н-ийн эд зүйлсийн нийт үнийг 572.000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 94-р тал/ Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 114/83 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Б.Э-ын хулгайд алдсан TGL маркийн 40 инчийн зурагт , булган малгай, вакум цонхны нийт үнийг 638.500 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 102-р тал Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 36, 62-р тал/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-8, 37-38, 63-67-р тал/ Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11, 70-71-р тал/ Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авах тухай, эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 68-р тал/ Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 72-р 6 тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132-133, 136-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: С.Ц- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ш.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 572.000 төгрөгийн хохирол учруулсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.Э-ын байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор 2020 оны 02 дугаар сарын 26- ны өдөр нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 587.500 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотод 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Л-той маргалдсаны улмаас түүний зүүн суга хэсэгт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Н-ийн мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/, хохирогч Н.О-ын мэдүүлэг, /хх-ийн 48- р хуудас/, хохирогч Б.Э-ын мэдүүлэг/хх-ийн 80-р хуудас/, хохирогч Л.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Г.У-ийн мэдүүлэг,/хх-ийн 52-53-р хуудас/, гэрч Ө.А-гийн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, гэрч О-ын мэдүүлэг/хх-ийн 82-р хуудас/, гэрч М.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 24- р хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-р тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 36, 62-р тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-8, 37- 38, 63-67-р тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11, 70-71-р тал/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авах тухай, эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл, эд 7 зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 68-р тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 72-р тал/, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хөрөнгийн үнэлгээний талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэмт хэрэг гарахад бусдын эд хөрөнгийг хууль бусаар, амар хялбар аргаар өөрийн болгох гэсэн шунахайн сэдэл, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны хэрэглэж нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчЭрүүгийн С.Ц-ийн хуулийн гэмтүйлдэлд тусгайангийн нь 17.1 дүгээрзүйлийн 2.1 дэххэсэгтзаасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч С.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Ц-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.Ц-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт хорих ялыг 5 /таван/ жилийн хугацаагаар тогтоов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Ц- нь хохирогч Л.Л-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй болсон тухай мэдүүлэг, Хохирогч Ш.Н-д 572.945 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон тухай мэдүүлэг, эвлэрлийн гэрээ, Хохирогч Б.Э-т 638.500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон тухай бичгээр гаргасан хүсэлт зэрэг баримт хэрэгт тус тус авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19.5 см урттай, бариул хэсэг нь 2 хадаастай шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст 9 даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038001540167 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Ц-ийн цагдан хоригдсон 61 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ М.Эрдэнэ-Очир
ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ