Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 5876

 

     1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ө.Уранбилгээс зээлийн гэрээний үүрэгт 6.115.598.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бүрэн финанс” ББСБ-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дугаар зүйлийн 159.1-т зааснаар хариуцагч Ө.Уранбилэг нь  төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хар ногоон өнгийн УБЛ 4186 улсын дугаартай арал FZJ800038966 toyata land cruiser 80 маркын автомашин барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Уранбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 112.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ Бүрэн финанс” ББСБ-д буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ