| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0162/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/174 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-ид холбогдох эрүүгийн 193800612074 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.Б-,
Шүүгдэгч Ч.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн Бөөрөг гол гэх газраас хохирогч Д.Б-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөаймгийн Түнэл сумын 3 дугаар багийн Бөөрөг гол гэх газраас хохирогч Д.Б-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006120174 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 09 шилжих шөнө Түнэл сумын 3 дугаар багт зусланд зусаж байгаад манайх нүүх болоод Батсайхан гэдэг залуугаас машиныг нь аваад мотоциклоо гэрийнхэн гадаа үлдээгээд гэрээ нүүлгээд ирэх үед миний мотоцикль байхгүй байсан. Миний алдсан мотоцикль улаан шаргал өнгийн Мустанг5 маркийн мотоциклийг 2019 оны 03 сард 1.850.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. Ч.Б- гэх мотоцикль авсан хүн миний Мустанг-5 мотоциклийг алдагдах үед буюу 2019 оны 08 сарын эхээр Түнэл сумын Бөөрөгийн гол гэх манайх зусаж байсан газраас гэр нь 3 км орчим зайд өөрийн гэрт эхнэртэйгээ байдаг. Би өөрийн алдсан мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан болохоор одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бөөргийн гол гэх газраас айлын гадаа тавьчихсан байгаад мотоциклоо хулгайд алдчихсан юм. Тэгэхээр нь дүүгээсээ чамайг мотоцикль хулгайд алдах үеэр наад хавиар чинь ямар ямар хүмүүс явсан байна мэдээд надад хэлчих гэтэл удалгүй манай дүү над руу утсаар яриад Түнэл суманд оршин суух хаягтай Ч.Б- гэж хүн тухайн үед явсан байна гэх сураг сонссон талаараа надад хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Б.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ч.Б- нь миний мотоцикпь байхгүй байна гээд намайг унтаж байхад сэрээсэн. Би гараад хартал байсан. Хонины цаана байхаар нь би өөрөө мотоцилийг түрж авч ирж өгөөд би гэррүүгээ явсан. Миний араас Ч.Б- нь хүрч ирээд та миний мотоцикль асахгүй байна та худалдаж ав гээд 2-3 цаг гуйгаад ар гэр хэцүүдээд байна гэсэн. Би эхэндээ авахгүй гэсэн чинь манай эхнэрт мөнгө өгчихвөл болно гээд байсан. Тэгээд би хулгайн мотоцикль юм бишүү гэсэн чинь та намайг хулгайч гэж хэллээ гээд надруу уурлаад бөөн уур болсон. Би итгээд Ч.Б-ид 450.000 төгрөг тоолж өгсөн 3 мөнгө тоолж аваад гэрээс гарч явсан юм. Миний худалдаж авсан мотоцикпь шар өнгийн мустанг-5 мотоцикпь байсан. Ч.Б- болон эгч Үржинхандаас нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж хохирол болох 450.000 төгрөгийг бэлнээр авсан. Миний хувьд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ч.Б-оос Мустанг-5 маркийн мотоцикпийг 450.000 төгрөгөөр худалдаж авахдаа хулгайн эд зүйл гэж мэдээгүй авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...201оны 08 дугаар сарын 09-ны өдөр Түнэл сумын 3 дугаар баг Бөөрөг нэртэй газарт айлд мал харах гэж очоод Мөрөн сум руу буцах болоод нэг айлын гаднаас улаан шаргал өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг түлхүүр тааруулж асаагаад Мөрөн сум руу ирээд хэд хоноод Төмөрбулаг сум 3 дугаар багт нэг айлд ирсэн чинь хүүгийн үсний найр болж байхаар тэр айлд архи ууж хоноод би нэг ахтай танилцсан өөрийгөө Батхуяг гэж байсан. Маргааш нь би нөгөө ахад миний мотоциклийг худалдаж авах уу гэсэн чинь эхлээд авахгүй гэж байсан дараа нь авъя гэж хэлээд 450.000 төгрөгөөр зарсан. Би Батхуяг гэдэг хүнд өөрийн төрсөн эгч Үржинхандаас хохирол болох 450.000 төгрөг төлж өгсөн. Мотоцикпийг Д.Б- гэдэг хүнд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 34-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 50-52, 54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэшалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Б- нь 2019 оны дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн Бөөрөг гол гэх газраас хохирогч Д.Б-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг 4 нууцаар, хууль бусаар авч 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Хохирогч Д.Б-ын мэдүүлэг /ххийн 19-р хуудас/, гэрч Ц.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, гэрч Б.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/, шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 34-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл нь хууль бусшунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх хуалдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэшүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэжшүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар, үнэ төлбөргүйгээбусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэсэн шунахайн сэдэл, түүний хууль, эрх зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөдөө анхаарал, хяналтгүй, хайнга хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыүндэслэн шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.Б- нхохирогч Д.Б-ын өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938006120174 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938006120174 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР