Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 2038000000170 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.А-

Шүүгдэгч Э.А- нь Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.А-гийн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А- нь Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд 2020 оны 03дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.А-гийн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000170 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Э.А- бид хоёр харилцан согтуурхаж бие биетэйгээ ам зөрсөн бөгөөд үүнээс болж муудалцаж Э.А- машинаас бууж ирээд миний суудал талын хаалгыг онгойлгоод гараараа хоёр удаа миний баруун талын нүдний хэсэгт цохисон. Тэгээд Б.Г- Э.А-г надаас холдуулж. Тэндээ Э.А-г үлдээгээд Б.Г- бид хоёр амралтын газар руугаа явсан юм. Намайг Э.А-г доош нь тонгойлгоод дарчихсан байхад л Б.Г- бид хоёрыг салгасан. Б.Г- Э.А-г салгах үед салах явцдаа гараараа миний нүүрлүү 2 удаа цохисон. Энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн. Үүнээс хойш Э.А- бид хоёр дахиж зодолдсон зүйл байхгүй. Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй Э.А- миний эмчилгээнд гарсан зарлыг төлж барагдуулахаар болж тохирсон...” гэх мэдүүлэг /ххийн 7, 11-р хуудас/

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн үедархины мөнгөний асуудлаас болж маргаан үүссэн. Ц.А- мөнгө шилжүүлэх гэж байснаа утас болохгүй байна гээд байсан. Тухайн үед Ц.А- машины урд талд, Э.А- машины ард талд сууж явсан. Ц.А- мөнгө шилжүүлэх гэж барагцаагаар 30 орчим минут болсон. Ц.А- тухайн үед би 5 сая төгрөгний цалинтай, чам шиг төрийн албан хаагч гуйлгачин гэх мэтээр Э.А-г доромжилж байсан. Тухайн үед Э.А- үгийг нь сонсоод чимээгүй л байгаад байсан. Ц.А- мөнгөө шилжүүлэхгүй шинжтэй байгаад байхаар нь би өөрөөсөө 50000 төгрөгийг Г.Н-гийн дансруу шилжүүлсэн. Г.Н- надаас мөнгөө аваад явсан хойгуур би машинаас бууж утсаар ярьж, тамхи татчихаад буцаад машин руугаа очиж явахад Э.А- машинаас буугаад Ц.А-гийн сууж байгаа хаалгыг нь онгойлгосон. Би тухайн үед энэ хоёр нэг л биштлээ гээд араас нь гүйгээд очиход Ц.А- Э.А-г заамдаад дарчихсан дээрээс нь гараараа цохиж байсан. Би тухайн үед гүйж очоод Ц.А-г боль гэж хэлээд Э.А-г 3 хойноос татаж авсан. Татаж авах үед Э.А- хоёр гараа Ц.А- руу гозолзуулсан. Би тухайн үед арай цохичоогүй байх гэж бодоод Ц.А-г харахад Ц.А-гийн хамарнаас цус гоожиж байсан. Тэгэхээр нь би яачихав гээд машиныхаа кабины гэрлийг тусгаад харахад нэг нүднийх нь зовхиноос цус гарч байсан. Би тухайн үед Э.А-г чи бөгжтэй гараар цохичихсон юм уу гээд гарыг нь үзэхэд Э.А-гийн гарт бөгж байхгүй байсан. Би тухайн үед чи яаж цохихлоороо ингээд цохичихсон юм бэ гэхэд Э.А-: Чамайг татах үед гараараа дээш нь өлгөж цохисон, тэгэхэд л ингэчих шиг боллоо гэж хэлж байсан. Тухайн үед Ц.А-гийн хамарнаас цус гараад байх үед Э.А- пудволкоо тайлж өгөөд цусыг нь тогтоолгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр байхаа (яг өдрийг нь сайн санахгүй байна) намайг гэртээ амарч байхад сумын орлогч дарга Э.А- залгаад: дуудлага өгөх гэсэн юмаа, хоёулаа дуудлаганд явья гэж ярьсан. Тэгэхээр нь би яасан дуудлага юм бэ, ямар зорилгоор өгч байгаа юм бэ гэж асуухад: зодооны дуудлага юмаа гэж хэлж байсан. Тэгээд би Э.А-, сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбат нарын хамтаар Анжигас нэртэй амралтын газар луу явсан. Анжигас нэртэй амралтын газарт Амараа гэх залууг үзсэн. Тухайн залууг үзэхэд биеийн байдал дунд зэрэг, орчиндоо харьцаатай, асуусан асуултад хариулж, өвдөж байгаа чиглэлээ зааж өгч байсан. Толгой өвдөнө, хүзүү хөшнө, нуруу хэсэг өвчтэй зовиуртай байгаа гэж хэлсэн. Үзлэгээр баруун талын нүд хэсэг хөхрөлттэй, хамраас цус гарсан шинжгэй, нармай хэсэг хавдсан, хүзүү хөшингөтэй, хэл өнгөртэй, хэвлий хэсэг эмзэглэлгүй, үе мөчдийн хөдөлгөөн зүгээр байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Битухайн үед дэлгүүрлүү орох гээд машинаас буух гэж байхад Э.А-г менежер гэх залуугаа ганц архины мөнгө өгчиж чадахгүй гэж хэлэхэд менежер гэх залуу эргэж харснаа чи зайл гэж хэлээд гараараа нүүрлүү нь цохисон. Тэгэхэд Э.А-гийн хамарнаас цус гарч байсан. Тэгээд би дэлгүүр орж 2 шил архи, ундаа, нойтон салфитик аваад гарахад: Э.А-, менежер хоёр зодолдсон бололтой зогсож байсан. Тухайн үед жолооч нь тэр хоёрын дундуур нь орчихсон салгаж байсан. Би тухайн үед дэлгүүрээс авсан юмнуудаа машинд нь тавьчихаад тэр хоёрыг машинд нь суулгасан. Тухайн үед менежер гэх залуугийн нүд нь хөхөрчихсөн, уруул нь сэтэрчихсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч Э.А-гийн мөрдөн шалгах ажилагааны явцад өгсөн 4 “...Түүнтэй уулзаад нэг шил архи олоод өгөөч гэж гуйхад эхлээд архиныхаа мөнгийг шилжүүлчих гэж байсан. Би тухайн үед Ц.А-г архиныхаа мөнгийг шилжүүлчих гэхэд: чи дансандаа мөнгөгүй байдаг юм уу. Ганц шил архи аваад ирж чадахгүй байна уу гэсэн утгатай зүйл хэлсэн. Үүнээс болж Ц.А- бид хоёр маргалдсан. Маргалдаж байхад архины мөнгийг Б.Г- Г.Н-гийн дансруу шилжүүлсэн. Тухайн үед Ц.А- машины урд суучихаад би мөнгөтэй, чи мөнгөгүй гэсэн агуулгаар намайг үгээр идээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад түүн дээр явж очоод хаалгыг нь онгойлгоход Ц.А- намайг үстээд доош нь дараад дагзруу 2-оос 3 удаа цохисон. Би тухайн үед салгаач гээд хашгирахад Б.Г- ирж салгасан. Б.Г- бид хоёрыг салгаж байх үед би түүний нүүрлүү баруун гараараа 2 удаа цохисон. Тэгж байхад Б.Г- бид хоёрыг салгасан. Үүнээс хойш дахиж зодоон цохион болоогүй. Тухайн үед Ц.А- та нар намайг хамжиж зодлоо гээд хашгичаж орилж байсан. Намайг Ц.А-г цохисны дараа баруун нүднийх нь орчимоос цус гарч байсан. Би тухайн үед өөрийнхөө өмсөж явсан пудволкоо тайлж, цусыг нь арчиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3538 дугаартай: Ц.А-гийн биед баруун нүдний нулимсны дээд доод сувагны тасрал, дээд доод зовхины шарх, баруун доод зовхи цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.А- нь Хөвсгөлаймгийн Ханх сумын төвд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.А-гийн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ц.А-гийн мэдүүлэг /хх-ийн 7, 11-р хуудас/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, гэрч Г.Н-ы мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор зориуд цохиж байгаа шүүгдэгч Э.А-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нар нь хохирогчийн довтолгоон нэгэнт эхэлсэн, одоо үргэлжилж байгаа, хараахан төгсөөгүй байгаа, аюултай халдлагын эсрэг хийгдэж байгаа, өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж байгаа аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа тул шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэж боловч, Хохирогч Ц.А-гийн “Б.Г- Э.А-г салгах үед салах явцдаагараараа миний нүүрлүү 2 удаа цохисон. Энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн”, гэрч Б.Г-ын “Ц.А- Э.А-г заамдаад дарчихсан дээрээс ньгараараа цохиж байсан. Би тухайн үед гүйж очоод Ц.А-г боль гэж хэлээд Э.А-г хойноос татаж авсан. Татаж авах үед Э.А- хоёр гараа Ц.А- руу гозолзуулсан. Би тухайн үед арай цохичоогүй байх гэж бодоод Ц.А-г харахад Ц.А-гийн хамарнаас цус гоожиж байсан. Тэгэхээр нь би яачихав гээд 6 машиныхаа кабины гэрлийг тусгаад харахад нэг нүднийх нь зовхиноос цус гарч байсан. Би тухайн үед Э.А-г чи бөгжтэй гараар цохичихсон юм уу гээд гарыг нь үзэхэд Э.А-гийн гарт бөгж байхгүй байсан. Би тухайн үед чи яаж цохихлоороо ингээд цохичихсон юм бэ гэхэд Э.А-: Чамайг татах үед гараараа дээш нь өлгөж цохисон, тэгэхэд л ингэчих шиг боллоо гэж хэлж байсан”, Гэрч Г.Н-гийн “Э.А-г менежер гэх залуугаа ганц архинымөнгө өгчиж чадахгүй гэж хэлэхэд менежер гэх залуу эргэж харснаа чи зайл гэж хэлээд гараараа нүүрлүү нь цохисон. Тэгэхэд Э.А-гийн хамарнаас цус гарч байсан. Тэгээд би дэлгүүр орж 2 шил архи, ундаа, нойтон салфитик аваад гарахад: Э.А-, менежер хоёр зодолдсон бололтой зогсож байсан. Тухайн үед жолооч нь тэр хоёрын дундуур нь орчихсон салгаж байсан. Би тухайн үед дэлгүүрээс авсан юмнуудаа машинд нь тавьчихаад тэр хоёрыг машинд нь суулгасан. Тухайн үед менежер гэх залуугийн нүд нь хөхөрчихсөн, уруул нь сэтэрчихсэн байдалтай байсан”, Шүүгдэгч Э.А-гийн “Тухайн үед Ц.А- машины урд суучихаадби мөнгөтэй, чи мөнгөгүй гэсэн агуулгаар намайг үгээр идээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад түүн дээр явж очоод хаалгыг нь онгойлгоход Ц.А- намайг үстээд доош нь дараад дагзруу 2-оос 3 удаа цохисон. Би тухайн үед салгаач гээд хашгирахад Б.Г- ирж салгасан. Б.Г- бид хоёрыг салгаж байх үед би түүний нүүрлүү баруун гараараа 2 удаа цохисон” гэх мэдүүлгүүдээр: Хохирогч Ц.А-, шүүгдэгч Э.А- нар нь согтуурсан үедээ “чидансандаа мөнгөгүй байдаг юм уу. Ганц шил архи аваад ирж чадахгүй байна уу” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бие бинийхээ эрх чөлөөнд халдсан үйлдэл тогтоогдсон байна. Тухайлбал хохирогч Ц.А- нь шүүгдэгч Э.А-г үсдэж, толгойхэсэгт гараараа цохиж халдах явцад гэрч Б.Г- нь Ц.А-гийн хууль бус үйлдлийг зогсоосон талаар хохирогч, гэрчүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажилалгааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Үүнээс үзэхэд хохирогчийн шүүгдэгч Э.А-гийн эрүүл мэндэд хууль бусаар халдаж байгаа довтолгоон төгссөн хойно шүүгдэгч Э.А- нь хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Э.А-гийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.А-, хохирогч Ц.А- нар нь согтууруулах ундааны хэрэглэж нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Э.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Э.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.А- нь хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэдхүндэвтэр хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байгаа тул шүүгдэгч Э.А-гаас 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д олгох нь зүйтэй байна.

2038000000170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Ань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Агаас 1.000.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Ц.Ад олгосугай.

5. Эрүүгийн 2038000000170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР