Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 5992

 

      1.Хаан банкны нэхэмжлэлтэй, Н.Сансарбаяр, Д.Ариунтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 14.213.514.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Сансарбаяр, Д.Ариунтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрийг 2016 оны 12 сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 500.000 төгрөг төлөх, үлдэх 8.713.514 төгрөгийг 2017 оны 11 сарын 25-ны өдөр төлөх, зээлээр худалдан авсан ХААН банкны өмчлөлд фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг худалдан борлуулахаар тохиролцсон бөгөөд автомашиныг худалдсан нийт дүнгээр зээл төлөх хуваарийг харгалзахгүй тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг төлөх, автомашины эвдрэл гэмтэлийг засуулах, чанар байдлыг хэвийн байдалд оруулахтай холбоотой зардлыг хариуцагч нар төлөх бөгөөд 2016.11.30-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд автомашиныг бүрэн бүтэн байдлыг үзүүлж, шалгуулах, автомашиныг худалдан авагч олж худалдах хугацаанд Н.Сансарбаяр, Д.Ариунтуяа нар автомашиныг өөрсдийн эзэмшилд байлгаж ашиглах бөгөөд автомашиныг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй, чанар байдлыг дордуулахгүй тухай бүр шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж байх бөгөөд хэрэв чанар байдлыг алдагдуулсан бол түүнтэй холбоотой зардлыг хариуцан төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229.018.00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114509 төгрөгийг хариуцагч Н.Сансарбаяр, Д.Ариунтуяа нарас гаргуулж нэхэмжлэгч  Хаан банк ХХК-д  олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ