| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01559/И |
| Дугаар | 138/ШШ2016/01415 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2016/01415
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж,
Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* ******* ******* тоотод оршин суух, ЖЭ710*******0562 регистрийн дугаартай, овогт д холбогдох,
3200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 01 сарын 25-ны өдөр *******д 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй 1000000 /нэг сая/ төгрөг зээлдүүлсэн. Зээлийн хугацаа 2016 оны 02 сарын 25-ны өдөр дууссан боловч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээл 1000000 төгрөг, 11 сарын хугацааны зээлийн хүү 2200000 төгрөг, нийт 3200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч, ******* нар 2016 оны 12 сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гоос анх нэхэмжилсэн 3200000 төгрөгийн 1600000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэх 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2017 оны 1 сард багтаан хариуцагч *******гоор төлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гоос 3200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусшүүхэд гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас анх нэхэмжилсэн үндсэн зээл 1000000 төгрөг, 11 сарын хүү 2200000 төгрөг, нийт 3200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1600000 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 1000000 төгрөг, зээлийн хүүнд 600000 төгрөг, нийт 1600000 төгрөгийг 2017 оны 1 сард багтаан гаргуулахаар хариуцагчтай эвлэрч харилцан тохиролцжээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гоос 3200000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66150 төгрөгийн тал хувь 33075 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 33075 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******гоос эвлэрсэн хэмжээ 1600000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 20275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ