| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01512/И |
| Дугаар | 138/ШШ2016/01420 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2016/01420
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,*******д холбогдох "Сум хөгжүүлэх сангийн төслийн зээл 5629096 төгрөг гаргуулах тухай" ******* сумын ******* ******* ******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаадТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас аж ахуй эрхлэх зорилгоор 5000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлдсэн. Одоо зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн үндсэн төлбөр 5000000 төгрөг, зээлийн хүү 692812 төгрөг, нийт 5629096 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжилсэн мөнгийг 2016 оны дотор яаралтай Төрийн сан 070251401 тоот дансанд барагдуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гэх *******т оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт шүүхэд гаргасан хариутайлбартаа: Миний бие ******* сумын ******* ******* тамгын газраас нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 5000000 төгрөг, хүү 692812 төгрөг, нийт 5629096 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 ондоо багтаан төлж барагдуулах боломжгүй, 2017 оны 5 сард бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын ******* нь хариуцагч *******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон төслийн үндсэн зээл 5000000 төгрөг, хүү 692812 төгрөг, нийт 5629096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэжшүүх үзэв. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ: 1. Хариуцагч ******* регистрийн дугаартай ******* овгийн нь Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үндсэн төлбөр 5000000 төгрөг, хүү 692812 төгрөг нийт 5629096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* сумын ******* ******* тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 105016 төгрөгөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 52508 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
| |||
| |