Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2016/01442

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******ад холбогдох "Саатуулах байрны зардал 132250 төгрөг гаргуулах тухай" Дорнод аймаг дахь******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ваанчинхүүгийн  нь 2016 оны 11 сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 408 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 21 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 128100 төгрөг, 2016 оны 11 сарын 20-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 132250 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Ваанчинхүүгийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* газраас нэхэмжилсэн баривчлах байрны төлбөр 132250 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 11 сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 408 дугаар шийтгэвэрээр 21 хоногийн хугацаагаар баривчлагдан шийтгэл эдэлсэн болох нь зохигчийн нэхэмжлэл, тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 408 дугаар шийтгэвэр, баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 132250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* овогт Ваанчинхүүгийн саатуулах байрны зардал 132250 /нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4617 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2308.5 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ            Б.ТҮМЭНЦЭЦЭГ