Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
Хэргийн индекс | 201/2017/00011/И |
Дугаар | 201/МА2017/00011 |
Огноо | 2017-03-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 201/МА2017/00011
*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлоор *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох Хэрлэн сумын Зангиатын ******* тоотод байршилтай өрхийн хэрэгцээний *******, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн газрын өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2003 оны 8 сард Улаанбаатар хот руу хувийн ажлаар шилжсэн. Тухайн үед хүүхдүүд маань их дээд сургуульд суралцах болсон тул тэдний ахуй амьдралд тус дэм болохоор эхнэр *******гийн хамт Улаанбаатар хотод очиж ажилласан. Энэ хугацаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотын хашаа, байшин доторх эд хогшил, граж, юмкость, тахианы байр, зуны галалгааны пин зэрэг гэр бүлийн дундын өмчийг эхнэр *******гийн төрсөн эцэг *******, эх ******* нартаа үлдээж, Улаанбаатар хотод хүүхдүүдээ сургуулийг нь төгсгөчихөөд зүг чигийг нь олоод буцаж ирэхдээ өөрсдөө амьдарна гэж хэлээд хадмуудаа үлдээгээд явсан. Миний хувьд хадам эцэг *******, эх ******* нартайгаа энэ талаар эхнэр *******г ярилцсаныг мэдээгүй. Зангиатын ******* тоотод байрлах газрын өмчлөгч *******, *******, *******, *******, ******* нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг эцэг, эхдээ үлдээж орхисон гэж бодсон. Миний хувьд 2015 оны 7 сард Дорнод аймагтаа ирээд өөрийн өмчилдөг газар дээрээ байшин барих санаатай байгааг хадам аав *******, эх ******* нартай уулзаад хэлэхэд энэ газрыг танай эхнэр манайд бэлэглэсэн гэж ярьсан юм. Энэ талаар би мэдэхгүй байсан болохоор охин *******, хүү *******, ******* нартайгаа ярихад:...бид мэдэхгүй, энэ газар чинь бидний өмч шүү дээ, бид хэнд ч өгөхгүй та ээжээс асуу гэсэн. Би эхнэрээсээ асууж гэр бүлд хэрүүл болж 2015 оны 10 сард үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авч бидний 5 хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох газрыг эхнэр ******* нь өөрийн эцэг *******д 2005.9.26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр *******, *******, *******, ******* нарт хэлэлгүйгээр тэр үеийн нотариатч Амарсайхантай хувилдаж хууль бусаар бидний газрыг шилжүүлсэн болохыг мэдсэн. Манай гэрт миний хэрэглэж байсан гэр бүлийн эд хөрөнгө одоог хүртэл тэр хэвээрээ байгаа. Би Сэлэнгэ аймагт ферм байгуулаад хөдөө ажилладаг байсан хүн. Харин намайг эзгүйг далимдуулаад миний өмчлөлийн газар, хашаа, байшинг манай хадам эцэг өөрийнхөө өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. Энэ гэрээг яаж хийсэн бэ гэхээр манай эхнэрийг дарамталж байгаад хийлгэсэн байна. Би энэ бэлэглэлийн гэрээ хийгдсэн гэдгийг мэдээд хадам аав, ээж, эхнэрийнхээ хамт бид нар уулзахад хадам аав над руу хайч барьж дайраад манай гэрээс зайл гэж намайг хөөсөн. Мөн хадам намайг чи чаддаг юм бол шүүхээр ороод бид нарыг энэ хашаа байшингаас зайлуулаарай гэж хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл өгөөд жил гаран дарамтанд амьдарсан. Нотариатын байгууллагыг би хуулийн байгууллага гэж боддог байсан боловч тухайн хүмүүс нотариатчтай хамтран миний гарын үсгийг хуурамчаар үйлдээд бэлэглэлийн гэрээг байгуулсан байна. Намайг 2004 онд Улаанбаатар хотод ажил хийхээр явах үед манай эхнэрийн утас руу хадмууд залгаад танайх хашаа байшингаа зарах юм бол манайх авна шүү гэж хэлсэн гэдэг. Энэ байдлыг хараад байхад энэ бэлэглэлийн гэрээг зохион байгуулалтайгаар хийж өөрийн мэдэлд газрыг минь шилжүүлж авсан байна. Би хадам эцгийнхээ хашаа байшинг шүүхээр ороод булаах гээд байгаа зүйл огт байхгүй. Би өөрийнхөө эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг л авах хүсэлтэй байна. шүүх хуралдаанд оролцох эрх зүйн бүрэн чадамжтай хүн. Яагаад шүүх хуралдаанд ирж оролцохгүй байгааг гайхаж байна. Манай хадам дүү надтай хамт архи ууж байх үедээ та шүүхэд нэхэмжлэл гаргаад яахав дээ эгч цагдаа, прокуророор танил ихтэй хүн учраас та нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэж намайг дарамталж байсан. Миний газар, хашаа, байшин тухайн үеийн ханшаар 6000000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг манай хадмууд 3000000 төгрөгөөр надаас худалдаж авсан гэж худал хэлээд байгааг үнэхээр гайхаж байна. гэдэг хүн намайг ач хүү Баттөмөрөөр байнга дарамтлуулдаг нэг өдөр согтуу манайд ирээд танай гэр бүлийг шатаана гэж дарамталсан. Иймд Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотын өрхийн хэрэгцээний *******, *******, *******, *******, ******* нарын хууль ёсны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, дугаартай өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод байрлалтай 988 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь *******, *******, *******, *******, ******* нар тул тэдний өмчлөх эрхийг сэргээж, 2005 оны 9 сарын 26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байна. 5 хүний өмчлөлийн газрыг ******* нь өөрийн эцэг *******, эх ******* нарт бусад 4 өмчлөгч нарт мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрлийг авалгүй ганцаараа дур мэдэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүргэн ах ******* нь гэр бүлээрээ Улаанбаатар хот руу 2005 оны зун шилжих болсон ба ах түрүүлээд явчихсан. Хашаа байшингаа газартайгаа зарна гэж хөөцөлдсөн боловч зарагдахгүй байсан. Бид ярилцаад аав даа ахын хашаа, байшин, газрыг авч өгье, хэдэн төгрөг нь ч шилжиж байгаа хэдэд хэрэг болоод байсан болохоор гэр бүл үр хүүхдүүдтэй нь ярилцаад 3000000 төгрөг /бас бус юм оролцуулаад/-өөр худалдаж авсан. Тэгэхдээ эгч нь нөхөртэйгөө ярилцаад мөнгөө яаруулаад бид нар тал талаасаа мөнгө цуглуулж 3000000 төгрөгийг нь өгсөн. эгч газрын бичиг баримтыг нь аав, ээж хоёрын нэр дээр шилжүүлж өгнө гээд гардан явж шилжүүлсэн. Тэр үед бид чухам ямар байдлаар шилжүүлснийг мэддэггүй байсан. Нэг удаа ээж маань надад газрын гэрчилгээ авчраад өгсөн гэж хэлж байсан. Ингээд уг газар хашаанд аав, ээж хоёр маань 11 дэх жилдээ амьдарч байна. Гэтэл ахынхан энэ жил буцаж аймагтаа шилжиж ирсэн. Газар, хашаа, байшин савгүй болохоор аавын хашаанд байшин барина гэхэд нь бариулаагүй. Гэтэл үүнээс болж муудалцаад маргаан үүсч шүүхэд өгсөн байна. Эгч ******* уг хашаа, байшин, газрыг аавын нэр дээр шилжүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, яаж яаж хөөцөлдсөнийг мэдэхгүй байтал хөрөнгө худалдсаны татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ хийж хүүхэд болон нөхрөө байхгүйд ямар ч байсан гэрээ хийсэн юм шиг байна. Энэ байдлаа далимдуулж бэлэглэлийн гэрээ хүчингүй учир газраа авна гэж төрсөн эцэг, эхээ манай эгч нөхөртэйгөө нийлж шүүхэд өгсөн байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Энэ олон жилийн дараа маргахаараа шүүхэд өгч байдаг. Тухайн үед чухам л төрсөн аав, ээж, ах, дүү нар минь л аминд орж харж хандаж, боломжийн үнэ хүргээд зарчихсандаа бүгдээрээ л баярлаж байсан. Гэтэл одоо авсан мөнгөө аваагүй мэт, худалдсан зүйлээ буцааж авах гэж гэнэт санаа төрж нөхөр хүүхдүүдийнхээ зөвшөөрөлгүй ганцаараа бэлэглэсэн гээд, энэ байдлыг далимдуулан залилан мэхэлж эцэг, эхдээ худалдсан газраа буцааж авах гэж оролдож байгаа учир *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ахын хашаа байшинг манай эцэг, эх хуулийн дагуу нотариатаар орж худалдаж авсан. Харин манай талаас ******* ахыг дарамталж байсан зүйл байхгүй. ахыг Улаанбаатар хотод байхад эгчээр дамжуулан 1000000 төгрөг өгсөн. Үүний дараа Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоот хашаанд манай ээж , миний охин , ахын хүү , нарыг байхад нь эгч *******д үлдэгдэл 2000000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед ******* эгч худалдах худалдан авах гэрээ хийсэн манай талаас худалдаж авсан хашаа байшингийн мөнгө болох 3000000 төгрөгийг шилжүүлж байсан. Харин миний өгсөн 3000000 төгрөгөөр *******ын гэр бүл граж худалдаж авсан байж одоо шүүхэд 3000000 төгрөг авч байгаагүй гэж хэлээд байгаа юм. Үүнийг нь ойлгохгүй байна одоог хүртэл уг гражаа ашиглаж байгаа. Миний эцэг, эх энэ газрыг *******гаас худалдаж аваад 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд *******ын хүүхдүүд ганц ч удаа хашаандаа ирж байгаагүй. Харин жилийн өмнө *******ын бага хүү ******* ирээд гэрийнхээ бурхан тахилыг сэргээмээр байна гээд орж ирсэн. Би тухайн үед уурлаад хөөгөөд гаргаж байсан. Бүхэл бүтэн 10 гаруй жилийн хугацаанд танай гэр бүл ганц ч ирж байгаагүй. Мөн манай эцэг, эх энэ газрыг худалдаж аваад 10 гаруй жил болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд ийм шүүх хуралдаанд анх удаагаа орж байна. 5 хүний өмчлөлийн газрыг эгч, дүү нар болох , нар хууль бусаар авч, өгсөн юм шиг болж байна. гийн хувьд тухайн үед хариуцлагагүй зүйл хийсэн байна. нотариатч дээр анх очихдоо ээж, аавдаа хашаа байшингаа зарах зорилготой байсан боловч далд санаандаа бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. ******* нь цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн байдаг. Энэ гэрээг хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгээр хийх ёстой байсан боловч хууль зөрчсөн байна. Яагаад хуулийн заалтыг зөрчөөд байгаа юм бэ гэхээр энэ үйлдлийг анхнаасаа санаатайгаар бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан эрхээ эдэлсэн гэж үзэж байна. Харин гуравдагч этгээд нар Ж.Энхтуягаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Бэлэглэлийн гэрээг анх хийхдээ бэлэглэлийн гэрээ гэж мэдэлгүйгээр авсан бол хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үздэг. Хамгийн гол нь бэлэглэлийн гэрээгээр газар, хашаа, байшинг авсан хүмүүс ямар буруутай юм бэ, гэдэг хүнээс та нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой. г буруутгах ёстой заалтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. *******гийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлэлгүй бүдүүлгээр хууль зөрчсөн байна. Харин нь г чи яваад газраа манай эцэг, эхийн нэр дээр шилжүүлээд ир гэж шаардсан зүйл байхгүй байна. Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул гуравдагч этгээд нар эрхээ сэргээлгэх эрхгүй болжээ. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэдэг хуулий заалт байдаг. Авсан хүнд буруу алга. Харин зарсан хүн л буруутай байна. Хэрэгт болон шүүх хуралдаанд өгсөн зарим нэг гэрчүүдийн мэдүүлгүүд маш их зөрүүтэй байна. Энэ байдлыг үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ энэ болгон хэргийг шийдэхэд ач холбогдолгүй. Уг газрыг хуваах юм бол сонирхолтой асуудал болно. Тухайн үед насанд хүрээгүй байсан. Харин насанд хүрээгүй хүний өмнөөс түүний эх болох ******* гарын үсэг зурсан байж болно. Ийм учраас нь энэ газрын 3/2-г эзэмших эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00058 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод байршилтай *******, *******, *******, *******, ******* нарын 5 хүний өмчлөлийн өрхийн хэрэгцээний зориулалттай 988 м.кв газрын өмчлөх эрхийг сэргээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож ... шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх миний 2000000 төгрөгийг хаана, хэдийд өгснөө бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай илэрхий зөрчилдөж байна. Тухайлбал: *******д миний хүсэлтээр нь 2000000 төгрөгийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгсөн тухайгаа гэрчилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчийн мэдүүлэг нь хууль сануулж авсан нотлох баримтын эх сурвалж болдог. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгээр 2000000 төгрөгийг ******* хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэсэн нь шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хариуцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нотлох баримтыг илтэд үгүйсгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. гаас мөнгө аваагүй гэсэн *******гийн мэдүүлэг мөн бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй байхад тус мэдүүлгийг шүүх “үнэн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг илэрхий барьж шийдвэрлэсэн. Шүүх хянан хэлэлцэж байгаа аливаа нотлох баримтыг анхнаасаа туйлын үнэн гэж дүгнэж болохгүй хууль зүйн зарчмыг алдагдуулж гэрчийн мэдүүлэг нь хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдсэн гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. ******* нь цагдаагийн байгууллагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* надаас 3000000 төгрөгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Мөн дээрх мөнгийг ямар зориулалтаар авсан талаарх хариуцагч нарын тайлбар, бусад гэрч нарын мэдүүлэгт огт дүгнэлт хийгээгүйгээс маргаан бүхий хашаа, байшинг ямар төрлийн гэрээгээр хариуцагч *******, нарт шилжүүлсэн талаар шүүх бодит дүгнэлт гаргаж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан өөр хэлцлийг буюу худалдах худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ гэсэн нэршилтэй гэрээ байгуулсан нь маргааны явцад нотлогдсон гэж үзэж байна. Энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. ******* нь *******д холбогдуулан Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотын өрхийн хэрэгцээний *******, *******, *******, *******, ******* нарын хууль ёсны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, дугаартай өмчлөх эрхийг сэргээж... өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бусдын өмнөөс нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дундаа хамтран өмчлөгч *******аас бусад өмчлөгч нар буюу *******, *******, *******, ******* нар нь нэхэмжлэл гаргах хүсэл зориг байсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тэдгээр нь *******ад нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэл хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт “...*******, *******, *******, *******, ******* нарын 5 хүний өмчлөлийн өрхийн хэрэгцээний зориулалттай 988 м.кв газрын өмчлөх эрхийг сэргээсүгэй...” гэж заасныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуульд заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасанчлан “улсын бүртгэл үнэн зөв” байна гэсэн зохицуулалтыг мөн шүүх хэрэглээгүйгээс шударга эзэмшигч *******, ******* нарын эрх ашгийг хохироож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “ Хэрлэн сумын Зангиатын ******* тоотод байршилтай өрхийн хэрэгцээний *******, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн газрын өмчлөх эрхийг сэргээж, 2005 оны 09 сарын 26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн “ нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г буруу тайлбарлан хэрэглэжээ.
Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар бодит байдалд нийцсэн, бусад нотлох баримтуудаар нотлогдсон, үндэслэлтэй тайлбар байна гэж үзлээ. Хариуцагч “ 3,0 сая төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан, мөнгийг өгсөн, тэр мөнгөөр нэхэмжлэгч тал Улаанбаатар хотод граж худалдаж авсан “ гэж тайлбарладаг. Энэ тайлбарыг шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд: нэхэмжлэгчийн эхнэр ******* Цагдаагийн газарт гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ “3,0 сая төгрөг авсан. Энэ мөнгөөр граж худалдаж авсан. Бидний эзэмшилд граж байгаа“ гэдэг. *******гийн хувьд энэ мэдүүлгээ үгүйсгэх боломжгүй юм. Мөн ******* нь өмчлөх эрхийн хувьд бичиг баримтыг , нарын өмчлөлд өгсөн байдаг. 2003 оноос хойш үл хөдлөх хөрөнгө хариуцагч нарын эзэмшилд, 2005 оноос өмчлөлд нь байгаа. Энэ байдлуудаас үзэхэд хариуцагч талын худалдаж авсан гэдэг тайлбар илүү бодитой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. / хх-ийн 6,60, 68 дахь талууд /
Хэдийгээр талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлжээ. Гэхдээ өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн явдал нь худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээ хийгдсэн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг нь худалдагч талд байдаг. Харин худалдан авагч нь тэр хөрөнгийг өмчлөх эрхийг хүлээн авч мөнгийг төлөх үүрэгтэй. Худалдагч тал нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлсэн явдал нь шударгаар худалдаж авсан худалдан авагч талын өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Харин гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаанд хамааралтай бөгөөд хэрэв эрх нь зөрчигдсөн гэж нэхэмжлэгч үзвэл гэр бүлийн гишүүнээс хохирлоо гаргуулах, шаардах эрхтэй юм.
Мөн нэхэмжлэгчийн 2015 онд эрхээ зөрчигдсөнийг анх удаа мэдсэн гэсэн тайлбар нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хариуцагчийн тайлбараар 3,0 сая төгрөгийг гэр бүлийн хүн нь буюу эхнэр нь авсан, тэр мөнгөөр Улаанбаатар хотод граж худалдаж аваад ашиглаж байгаа гэсэн үйл баримт болсон байдаг. Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгө 3,0 сая төгрөгөөр худалдагдаж, бусдын өмчлөлд шилжсэн, тэр мөнгөөр граж худалдаж авсан гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзлээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч мэдэх боломжтой байсан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор зохицуулжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан. Энэ хугацаагаар тоолоход 2005 оноос хойш 2015 онд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна.
Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2, 128 дугаар зүйлийн 128.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын “ Хэрлэн сумын Зангиатын ******* тоотод байршилтай өрхийн хэрэгцээний *******, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн газрын өмчлөх эрхийг сэргээж, 2005 оны 09 сарын 26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн “ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... төсвийн орлого болгож, ... “ гэснийг “ болгосугай. “ гэж өөрчилж, мөн заалтын “ ... хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай “ гэснийг хүчингүй болгосугай.
3. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
З.ЭНХЦЭЦЭГ