Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1150

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020             06             22                                    2020/ШЦТ/1150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Г, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2006 01776 1445 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 430 дугаар байрны 51 тоотод мэдээллийн технологи болох интернет орчинг ашиглан “play.palpoker.net” гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Г, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[2],

 

Шүүгдэгч Г.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[3],

 

Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Г, Г.Т гэх хоёр дүүгийн хамт байж байтал Эрүүгийн цагдаагийн албанаас ирээд “мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль зөрчсөн асуудал болж байна, уг үйл ажиллагаагаа зогсоо” гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагаас хүн дуудаж дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. Уг үйл ажиллагааг явуулаад 3-4 хонож байсан...” гэх мэдүүлэг[4],

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Т, Г.Б хоёрын хамт байж байтал Эрүүгийн цагдаагийн албанаас ирээд “мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль зөрчсөн асуудал болж байна, уг үйл ажиллагаагаа зогсоо” гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хэлтэс дээр нь ирсэн...”[5] гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Тын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Г, Г.Б хоёрын хмат байж байтал Эрүүгийн цагдаагийн албанаас “мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль зөрчсөн асуудал болж байна, уг үйл ажиллагаагаа зогсоо” гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагаас хүн дуудаж дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Б.Дэмчигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хаягаар орж бүртгүүлэн 2 модны буюу покер гэх тоглоомыг тоглосон. Тус тоглоомыг тоглоход улны мөнгө болох 10,000 төгрөгийг тавьж тоглож эхлэн оролцогч нар өсгөж тоглодог. Он, сар, өдрийг тодорхой санахгүй байна. 4 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Би тухайн цахим тоглоомыг тоглож байхад гэнэт цахим тоглоомын хаяг нь тоглож болохооргүй болсон байсан. Тэгээд тухайн тоглоомын сайтын фейсбүүк хуудас руу хандаж юу болсон юм, тоглохоор байршуулсан мөнгө юу болсон талаар асуухад удахгүй ажиллах болно гэж хэлсэн бөгөөд хүлээгээд байж байхад данс руу минь байршуулсан байсан мөнгийг минь буцааж шилжүүлсэн байсан. Би тухайн тоглоомыг тоглохын тулд мөнгийг хувь хүний дансанд байршуулдаг байсан бөгөөд тухайн данс 5749602645 дугаартай Г.Б гэдэг хүний данс байсан. Тухайн данс руу цахим покер тоглох гэж нийт 13,500,000 төгрөгийг 12, 13 удаагийн гүйлгээгээр хийж байршуулсан. Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тухайн цахим тоглоомыг зохион байгуулдаг хүн нь миний 5041362070 тоот данс руу өөр данс болох 5749602645 тоот данснаас 3,620,874 төгрөгийг EB-pal.pok гэх утгатайгаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Ж.Сэдэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус Г.Б гэх хүнтэй өнөөдөр анх удаа биеэр уулзаж байна. Г.Б манай найз Г.Таас миний дугаарыг авч байсан юм шиг байна лээ. Г.Б гэх хүн хамгийн анх 2020 оны 3 дугаар сарын 15-20-ны хооронд над руу залгаад Түвшөөгийн ах нь байна хэдэн юм асуух гэсэн юм гэсэн ба тэр хүн тоглоом хийх гэж байгаа юм, банкинд орж ирж байгаа мөнгийг мэддэг систем хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би наад ажлыг чинь би өмнө хийж байсан гэхдээ одоо надад эх хувь нь байхгүй гэхэд энэ талаар 3-4 цаг утсаар яриад би тайлбарлаж өгч байсан. Би тоглоомын талаарх мэдээллийг фейсбүүк цахим хуудсаас авч байсан. Тэгээд сонирхоод тус тоглоом руу орж тоглож байсан. 2020 оны 4 дүгээр сарын эхээр тоглож байсан байх гэж санаж байна. Нэг тоглоход өөрийн дансыг 10,000 төгрөгөөр цэнэглээд тоглож байсан...” гэх мэдүүлэг[8],

 

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын ирүүлсэн дуудлага мэдээллийн баримт[9],

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10],

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[11],

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[12]

Хаан банкны 5749602645 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[13] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлэг[14] нь тэдний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 51 тоотод мэдээллийн технологи болох интернет орчинг ашиглан “play.palpoker.net” гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэх[15],

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэх[16],

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэх[17],

Шүүгдэгч Г.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эрүүгийн цагдаагийн албанаас ирээд “мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль зөрчсөн асуудал болж байна, уг үйл ажиллагаагаа зогсоо” гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагаас хүн дуудаж дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм.” гэх[18],

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эрүүгийн цагдаагийн албанаас ирээд “мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль зөрчсөн асуудал болж байна, уг үйл ажиллагаагаа зогсоо” гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хэлтэс дээр нь ирсэн[19]” гэх,

Шүүгдэгч Г.Тын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эрүүгийн цагдаагийн албанаас “мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль зөрчсөн асуудал болж байна, уг үйл ажиллагаагаа зогсоо” гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагаас хүн дуудаж дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх[20],

Гэрч Б.Дэмчигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хаягаар орж бүртгүүлэн 2 модны буюу покер гэх тоглоомыг тоглосон. Тус тоглоомыг тоглоход улны мөнгө болох 10,000 төгрөгийг тавьж тоглож эхлэн оролцогч нар өсгөж тоглодог. Би тухайн тоглоомыг тоглохын тулд мөнгийг хувь хүний дансанд байршуулдаг байсан бөгөөд тухайн данс 5749602645 дугаартай Г.Б гэдэг хүний данс байсан...” гэх[21],

Гэрч Ж.Сэдэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б гэх хүн хамгийн анх 2020 оны 3 дугаар сарын 15-20-ны хооронд над руу залгаад Түвшөөгийн ах нь байна, хэдэн юм асуух гэсэн юм гэсэн ба тэр хүн тоглоом хийх гэж байгаа юм, банкинд орж ирж байгаа мөнгийг мэддэг систем хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би наад ажлыг чинь би өмнө хийж байсан, гэхдээ одоо надад эх хувь нь байхгүй гэхэд энэ талаар 3-4 цаг утсаар яриад би тайлбарлаж өгч байсан. Би тоглоомын талаарх мэдээллийг фейсбүүк цахим хуудсаас авч байсан. Тэгээд сонирхоод тус тоглоом руу орж тоглож байсан. 2020 оны 4 дүгээр сарын эхээр тоглож байсан байх гэж санаж байна. Нэг тоглоход өөрийн дансыг 10,000 төгрөгөөр цэнэглээд тоглож байсан” гэх мэдүүлгүүд[22], 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын ирүүлсэн дуудлага мэдээллийн баримт[23], Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[24], Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[25], Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[26], Хаан банкны 5749602645 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[27] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 51 тоотод мэдээллийн технологи болох интернэт орчинг ашиглан “play.palpoker.net” гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг санаачилсан буюу уг тоглоомын худалдаж авч, ажиллуулж байсан байх бөгөөд шүүгдэгч Э.Г, Г.Т нарыг цалинжуулан гэж, цахим өрөөнүүдэд тоглогчдыг оруулах, тоглогчид тухайн тоглоомтой холбоотой асуудал гарахад утсаар уг асуудлуудыг шийдвэрлэж өгөх, оператор хэлбэрийн ажил үүрэг, гэмт хэргийн оролцоог хуваарилсан үйл баримт тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ зүйлийн 1-д “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол...” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж өгсөн.

 

Шүүгдэгч Г.Б нь ашиг олох зорилгоор интернет орчинд хөзрөөр тоглодог “покер” гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, тухайн тоглоомыг тоглохыг хүссэн хүн Г.Бийн дансанд мөнгөө шилжүүлж, уг мөнгөөрөө мөрий тавьж тоглодог тоглоомыг “play.palpoker.net” веб хаягаар тоглуулсан байх ба ингэхдээ Э.Г, Г.Т нараар тоглогчдын тоглоомтой холбоотой асуудлыг утсаар шийдвэрлүүлэхээр оператор хэлбэрээр ажиллуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Шүүгдэгч Г.Бийн үйлдлийг мөрийн тоглоом зохион байгуулах гэмт хэргийг зохион байгуулсан, өөрөө гүйцэтгэсэн, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн гэж, Э.Г, Г.Т нарыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг өөрөө гүйцэтгэсэн, мөн бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Г, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Түвшинбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэд нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус танилцуулж, Г.Б, Э.Г, Г.Түвшинбаяр нар уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Иймд шүүх шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Г.Бт 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр, Г.Т, Э.Г нарт 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, W хар өнгийн процессор 1 ширхэг, саарал өнгийн “Самсунг Эс5” загварын гар утас 1 ширхэгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нийгэмд учруулж байгаа хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан болон учирч болох байсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг, мөн эрүүгийн хариуцлагын талаар саналаа гаргахдаа шударга ёсны зарчмыг удирдлага болгон шийдвэрлэж байх нь зүйтэй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нарыг бүлэглэн Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар  зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар  зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г, Г.Т нарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, Э.Г, Г.Т нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б, Э.Г, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт “W" хар өнгийн процессор 1 ширхэг, “Самсунг Эс5” маркийн гар утас 1 ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б, Э.Г, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ        

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Хавтас хэргийн 132 дугаар хуудас

[5] Хавтас хэргийн 138 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 144 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн 96-97 дугаар хуудас

[9] Хавтас хэргийн 4 дүгээр хуудас

[10] Хавтас хэргийн 5-10 дугаар хуудас

[11] Хавтас хэргийн 12 дугаар хуудас

[12] Хавтас хэргийн 13-17 дугаар хуудас

[13] Хавтас хэргийн 61-75 дугаар хуудас

[14] Хавтас хэргийн 21-31 дүгээр хуудас

[15] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[17] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[18] Хавтас хэргийн 132 дугаар хуудас

[19] Хавтас хэргийн 138 дугаар хуудас

[20] Хавтас хэргийн 144 дүгээр хуудас

[21] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас

[22] Хавтас хэргийн 96-97 дугаар хуудас

[23] Хавтас хэргийн 4 дүгээр хуудас

[24] Хавтас хэргийн 5-10 дугаар хуудас

[25] Хавтас хэргийн 12 дугаар хуудас

[26] Хавтас хэргийн 13-17 дугаар хуудас

[27] Хавтас хэргийн 61-75 дугаар хуудас