Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 390

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 59-2 тоотод оршин суух, Боржигон овогт Дуламын Болдбаатар /РД:СБ67092815/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 28-50 тоотод оршин суух, Уриахан овогт Цогтгэрэлийн Амартүвшин /РД:УД90101111/,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26-508 тоотод тоотод оршин суух, Боржигон овогт Батсайханы Гантөмөр /РД:ТИ90061078/ нарт холбогдох

5,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

  

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Амартүвшин нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д.Болдбаатар надад Болор хөөрөг 2 ширхэг, Цагаан хүрэн хөөрөг 1 ширхэг, Мана хөөрөг 4 ширхэг, нийт 7 ширхэг хөөрөг барьцаалж 5,620,000 төгрөг аман хэлцэл хийж зээлж авсан юм. Гэтэл Амартүвшин нь тохиролцсон ёсоор надаас авсан мөнгөө хугацаандаа төлөлгүй байсаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ээж болох Д.Уранчимэгээр батлан даалт хийлгэж надад барьцаанд тавьсан хөөргөө авсан. Улмаар Ц.Амартүвшин нь ээжтэйгээ нийлж худал хэлж намайг хохироож надаас авсан мөнгөө төлөхгүй байгаад гомдолтой байна. Иймд Ц.Амартүвшин, Д.Уранчимэг нараас миний үндсэн мөнгө болох 5,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Д.Уранчимэгийг Б.Гантөмөрөөр солих хүсэлт гаргасны дагуу 2017 оны 02 дугара сарын 01-ний өдрийн 1913 дугаартай захиарамжаар хариуцагч Б.Уранчимэгийг Б.Гантөмөрөөр сольсон байна.       

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь хариуцагч Ц.Амартүвшин, Б.Гантөмөр нараас 5,620,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ц.Амартүвшин 3,620,000 төгрөг, хариуцагч Б.Гантөмөр 2,000,000  төлөхийг хүлээн зөвшөөрч, Ц.Амартүвшин төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 120,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны 50,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлөхөөр , хариуцагч Б.Гантөмөр төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны 100,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.     

   

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Ц.Амартүвшин, Б.Гантөмөр нарт холбогдуулан 5,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Д.Болдбаатар нь хариуцагч Ц.Амартүвшин, Б.Гантөмөр нараас 5,620,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ц.Амартүвшин 3,620,000 төгрөг, хариуцагч Б.Гантөмөр 2,000,000  төлөхийг хүлээн зөвшөөрч, Ц.Амартүвшин төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 120,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны 50,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлөхөөр, хариуцагч Б.Гантөмөр төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны 100,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь хариуцагч Ц.Амартүвшин, Б.Гантөмөр нараас 5,620,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ц.Амартүвшин 3,620,000 төгрөг, хариуцагч Б.Гантөмөр 2,000,000 төлөхийг хүлээн зөвшөөрч, Ц.Амартүвшин төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 120,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны 50,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлөхөөр, хариуцагч Б.Гантөмөр төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны 100,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,870 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 52,435 төгрөг, хариуцагч Ц.Амартүвшин, Б.Гантөмөр нараас  52,435 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Болдбаатарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА