Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 395

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 9 гудамж, 232 тоотод оршин суух, Боржигон овогт Лхахүүгийн Оюунчимэг, /РД:УС64052901/-т холбогдох

206,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Л.Оюунчимэг нь 2015 оны 8 сараас 2016 оны 11 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 206,644 төгрөгийн авлага үүссэн байна. Хэрэглэгч Л.Оюунчимэг нь ХТП-914 дэд станцаас хэрэглэгчийн 3046612 кодоор 2176 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна. Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 206,644 төгрөгийн авлага үүссэнийг авлага хэсэгчлэн барагдуулах гэрээгээр нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. Иймд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд 206,644 төгрөгийг хэрэглэгч Л.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” 206,644 нэхэмжилсэнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 83,422 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 83,422 төгрөгөөр багасгаж, үлдэх 123,222 төгрөгийг хариуцагч Л.Оюунчимэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” нь хариуцагч Л.Оюунчимэгт холбогдуулан 206,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” 206,644 нэхэмжилсэнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 83,422 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 83,422 төгрөгөөр багасгаж, үлдэх 123,222 төгрөгийг хариуцагч Л.Оюунчимэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:  

                                 

1. Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” 206,644 нэхэмжилсэнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 83,422 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 83,422 төгрөгөөр багасгаж, үлдэх 123,222 төгрөгийг хариуцагч Л.Оюунчимэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20,537 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,849 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА