Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

 

     2020          06          11                                        2020/ШЦТ/555

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Г.Түвшинбаяр,

          хохирогч Г.Отгонбаяр,

          шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000000577 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, "Клин энержи" ХХК-нд Байгаль орчин, хөдөлмөр хамгаалалын аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажилтай, ам бүл-5, эцэг, эх, эгч нарын хамт, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Т /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч О.Тнь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Хаан” зочид буудлын 407 тоотод хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас Г.Отгонбаярыг шилэн аягаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "Баруун, зүүн зулай, дагз, баруун шуу, баруун тохойд олон тооны шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би архи хийгээд барьж байсан гараараа Отгонбаярын толгойны ар хэсэг рүү нэг удаа цохисон чинь уг аяга хагараад Отгонбаярын толгойны ар хэсэг рүү нэг удаа цохисон чинь уг аяга хагараад Отгонбаярын толгойны ар хэсэг рүү нэг удаа цохисон чинь уг аяга хагараад Отгонбаяр намайг орон дээр дараад унасан. Унах үед миний гарт байсан хагарсан шилэнд гараа зүссэн юм. ...Би Г.Отгонбаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 3-4/,

 

Хохирогч Г.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төрмандах, Ламжав нар манай гэрт ирсэн. Бид 3 хамт гарсан. Хамт гараад ярилцаж байгаад бид нар Хаан гэх нэртэй буудал орсон. Буудал орж архи ууж сууж байгаад Төрмандах бид хоёр хоорондоо үг сөрөөд маргалдаад байсан. Би очоод Төрмандахыг цохьсон. Төрмандах эргүүлээд намайг цохьсон. Би Төрмандахын дээр гараад шилийг нь тавиулах гээд 2 гарыг нь барьж байгаад би гараа зүсүүлсэн. Би цусаа хараад их айсандаа цагдаа дуудсан. Их цус гоожсон. Ийм зүйл болсон...”гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр танил Төрмандах, Лхамжав нар манай гэрт ирсэн. Бид гурав уулзаж ярилцаж байгаад өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хаан зочид буудалд архи уух гэж орсон юм. Ингээд бид гурав ууж байгаад Лхамжав дэлгүүр явсан юм. Ингээд бид хоёр өөд өөдөөсөө хараад юм яриад сууж байгаад бид хоёр маргалдсан бөгөөд чамайг ална шүү гэж хэлээд босож ирэхээр нь би зууралдаж Төрмандахын хоёр удаа бие болон гар хэсэгт нь цохисон ба энэ үед Төрмандах шилээр миний толгойн хэсэгт нэлээн олон удаа цохисон ба би хоёр гарыг нь бариад миний толгойноос болон гарнаас цус гараад Төрмандахыг чи яаж байгаа юм бэ гэхэд Төрмандах сэргэсэн бололтой больсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

 

Гэрч Ч.Ламжавын "... дэлгүүр ороод иртэл тэр хоёр дуугүй маргалдсан байдалтай ширээний хоёр талын сандал дээр суусан гартаа шилтэй архи барьсан, нэг гартаа утсаа барьсан, Отгонбаяр утсаар оролдоод сууж байсан. Би тортой архийг нь орон дээр тавьчхаад зурагтны хажууд шалан дээр цэнэглэж байсан авах үед Отгонбаяр чанга дуугараад чи тэгээд яахын ярьсан. Би эргээд хартал Отгонбаяр нь Төрмандахын толгой хэсэг рүү гараараа цохиж байсан. Би явж очоод салгах гээд Отгонбаярыг татсан чинь тэр хоёр барьцалдаад босоод ирсэн. Би хойшоо саваад унасан. Төрмандах, Отгонбаяр хоёр орон дээр унасан. Унах үед Төрмандах доор нь Отгонбаяр дээр нь байсан. Би очоод Отгонбаярыг татаад салгасан чинь дийлэхгүй байсан. Отгонбаярын толгойны араас цус гарсан. Төрмандахын нүүр хэсэг дээр цус тусаад Төрмандахын гарт байсан шил хагарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4622 тоот актын “…Г.Отгонбаярын биед баруун, зүүн зулай, дагз, баруун шуу, баруун тохойд олон тооны шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-38-39/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Тнь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Хаан” зочид буудлын 407 тоотод хохирогчийн зүй бус харилцааны улмаас Г.Отгонбаярыг шилэн аягаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "Баруун, зүүн зулай, дагз, баруун шуу, баруун тохойд олон тооны шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Отгонбаяр, гэрч Ч.Ламжав нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №10287 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.Тын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Төрмандахын хохирогч Г.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Т-н дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр өөрт учирсан эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 940.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан байна. Мөн хохирогчийн зүгээс шүүхийн шатанд эмчилгээний зардалд 138.700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 2.100.000 төгрөг нийт 2.238.700 төгрөгийг нэхэмжилснээс шүүх эмчилгээний зардал болох 138.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн 2.100.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримт дутуу байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч О.Төрмандахын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч О.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч О.Тад 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.Т нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Төрмандахаас 138.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Отгонбаяр /РД:         /-д олгосугай.

 

6.Хохирогч Г.Отгонбаяр нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч О.Тнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР