| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00358/И |
| Дугаар | 422 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 422
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Оргил сувилал 48-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Элит техно Монгол сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 44-57 тоотод оршин суудаг, Монгол овогт Төмөртулгын Алтанбагана /РД:ХЙ87011211/-д холбогдох,
6,767,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянаад.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Элит Техно Монгол сервис” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК хариуцагч Т.Аптанбаганатай 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 5,700,000 төгрөгийн үнэтэй, чанарын доголдолгүй, шинэ “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 300,000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 5,400,000 төгрөгийг 18 сарын хугацаатай сар бүрийн 28-ны өдөр 300,000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр худалдсан. Гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан бөгөөд хугацааны эцэст худалдан авагч Т.Алтанбагана 890,000 төгрөг төлж үлдсэн 4,810,000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дах хэсэгт төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 1 сар 12 хоног буюу нийт 407 хоног хэтрүүлсэн, хоног тутамд 4,810 төгрөг буюу 1,957,670 төгрөг төлөхөөр байна. Иймд гэрээний дагуу Т.Алтанбаганаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл төлбөрт 4,810,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 1,957,670 нийт 6,767,670 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Элит Техно Монгол сервис” ХХК нь хариуцагч Т.Алтанбаганаас 6,767,670 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Т.Алтанбагана төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 167,670 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Элит Техно Монгол сервис” ХХК нь хариуцагч Т.Алтанбаганад холбогдуулан 6,767,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Элит Техно Монгол сервис” ХХК нь хариуцагч Т.Алтанбаганаас 6,767,670 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Т.Алтанбагана төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 167,670 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Элит Техно Монгол сервис” ХХК нь хариуцагч Т.Алтанбаганаас 6,767,670 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Т.Алтанбагана төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 167,670 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,233 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 61,616 төгрөг, хариуцагч Т.Алтанбаганаас 61,616 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Элит Техно Монгол сервис” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА