Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 570

 

 

 

 

 

 

 

     2020          06           16                                     2020/ШЦТ/570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Г.Цогтгэрэл,

          шүүгдэгч Х.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009004910343 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зоогийн газрын менежмент мэргэжилтэй, хувиараа авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл-3, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 дугаар гудамж 1869 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х.М /регистрийн дугаар /,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Мнь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Экостик” гэх клубт үйлчлүүлэхдээ захиалсан хоолондоо өөрөө чийгний хорхой хийж, зохиомол байдал зориудаар бий болгон улмаар менежер Р.Алтынбектэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Новотел” зочид буудлын тамхины өрөөнд уулзаж "танай рестораны хоолноос чинь болж миний ходоод өвддөг болсон эмчилгээний зардал өгөхгүй бол Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ" гэж төөрөгдүүлэн 200.000 төгрөг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хувиараа дуудлагын жолооч ажил хийж байхдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны орчимд хохирогч О.Эрдэнэбатын автомашиныг жолоодож яваад "утсаар нэг ярьчхаад өгье" гэж түүний өмчлөлийн 3.231.000 төгрөгийн үнэлгээ бүхий "Ай фоне-11 промакс" загварын гар утсыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч бусдад нийт 3.431.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Мшүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Экостик” нэртэй хоолны газарт хоол захиалаад идэх явцдаа өөрт мөнгө байхгүй байсан тул хоолны мөнгө өгөхгүй байх зорилгоор урьд өмнө нь бэлдэж биедээ авч явсан үхсэн чийгийн улаан хорхойг хоолных нь броклинд нь хийгээд зөөгчийг нь дуудаж танай хоолны газар ямар сонин юм бэ хоолноос чинь ийм төрлийн амьтан гарч ирж байна шүү дээ энэ хоолоо тан нар өөрсдөө хар гэж хэлээд үзүүлэхэд зөөгч нь та нар хүлээж бай би тогоочдоо аваачиж үзүүлье гэж хэлээд тавагтай хоолыг авч яваад хэсэг хугацааны дараа тогооч нь гарч ирээд надаас уучлалт гуйсан. Тэгээд тэндээс гарч явсны дараа 1 орчим минутын дараа менежер Алтынбек нь утсаар залгаж яриад тантай уулзах шаардлагатай байна та хаана байна гэж асуухаар нь би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хуучнаар Хүнсний 4 дэлгүүрийн орчимд явж байна гэж хэлэхэд наанаа хүлээж байгаач одоо удахгүй яваад очьё гэж хэлээд удалгүй ирж биечлэн уулзаад ахын дүү чи манай байгууллагыг сошиалд битгий тавиараа хоёулаа тохиролцоод би чамд 200.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд түүний өгсөн 200.000 төгрөгийг аваад явсан байдаг юм. ...Хохирогч О.Эрдэнэбаатараас авсан Ай фоне маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгч бүрэн хохиролгүй саналгүй болгосон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-4, 82/,

 

Хохирогч Р.Алтынбек “…2018 оны 12 дугаар сарын үед үл таних 20-25 орчим насны үйлчлүүлээд манайхаас хоол захиалж идэж байхдаа хоол дотроосоо өт гарч ирсэн гэж мэдэгдсэн. Тэгээд бармен над руу мэдэгдэж би тус этгээдтэй ярихад би Новотел дээр хоол идэж байна би танаи 1аьршп мэргэжлийн хяналт цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ хурдан ирээд уулз гэсэн. Тэгээд би Новотел зочид буудал руу тогооч Нүрзэд гэх хүнийг дагуулан очиж уулзахад хоолноос чинь хохой шавж гарч ирснээр миний ходоод өвддөг гэх зэргээр баахан юм ярьж байгаад сүүлдээ эмчилгээний зардал гээд байхаар нь би 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд буцаад ажил дээрээ очоод хяналтын камерыг шүүж үзэхэд тус этгээд нь өөрөө гартаа барьж байгаад хоолонд өт хийж байгаа бичлэгийг хараад тухайн үед гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 10/,

 

Хохирогч О.Эрдэнэбатын “...би эхнэртэйгээ 4 удаа ярьсан гэртээ хүргүүлэх гээд жолооч авчихсан явж байна гэж ярьсан. Тэгэхэд энэ залуу Лагер руу хүргэж өгөхгүй гээд би манай охинтой ярьчих гээд охинтойгоо яриулаад хаяг зааж өгөхөд чадахгүй гээд байсан мөнгийг нь шилжүүлье гэхэд үгүй заавал бэлнээр авна гээд байсан бөгөөд надад бэлэн мөнгө байгаагүй бөгөөд Хөвсгөл зочид буудлын 1 давхарт байрлах АТМ руу орчхоод гараад ирсэн чинь хаячхаад явчихсан байсан...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,

 

Гэрч Ж.Энхцэцэгийн “...манай нөхөр Болор-Эрдэнэ залгаад 1 утас байна авах уу гээд хамт ирсэн. Үзэхэд ай фоне 11 промакс загварын утас байсан 20 гаран насны 1 залуу байсан. 13 дугаар хороололд казино билүү касино билүү бааранд ажилладаг нэг хүн баарны тооцоонд үлдээсэн гэж хэлсэн ямар ч асуудалгүй гэсэн. Айди кодтой байсан нүүрний кодыг нь яаж мэдэж байгаа юм бэ гэхэд тэгж хэлсэн. Тэгээд 900.000 төгрөгөөр тохирч худалдан аваад мөнгийг нь бэлнээр өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/,

 

Гэрч Э.Болор-Эрдэнийн “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө ажил дээрээ ажлаа хийгээд суж байтал нэг 20 орчим насны эрэгтэй орж ирээд ax гар утас авах уу гэсэн. Тэгээд ямар утас юм бэ авна гэсэн чинь Ай фоне-11 гэдэг гар утас байгаа би хороололд бааранд ажилладаг нэг хүн барьцаанд үлдээсэн би захиралтайгаа тохиролцоод энийг нь авчихсан энийг зарах гэсэн юм гэсэн. Нүүрний кодыг хийж үзүүлээд Ай ди кодыг нь яасан гэсэн чинь тэрийг чинь хэрэгтэй гэвэл би танд аваад өгнө гэсэн. Тэгээд ярилцаж тохироод 900.000 төгрөгөөр бол авбал авъя гээд эхнэр рүүгээ утасдаад гайгүй юм болов уу гэж бодоод эхнэрийн ажил дээр очоод эхнэрийг мөнгө гаргаад ир гээд 900.000 төгрөгеөр авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-78/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-87/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ /хх-72/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-112-113/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Мнь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Экостик гэх клубт үйлчлүүлэхдээ захиалсан хоолондоо өөрөө чийгний хорхой хийж, зохиомол байдал зориудаар бий болгон улмаар менежер Р.Алтынбектэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Новотел зочид буудлын тамхины өрөөнд уулзаж "танай рестораны хоолноос чинь болж миний ходоод өвддөг болсон эмчилгээний зардал өгөхгүй бол Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ" гэж төөрөгдүүлэн 200.000 төгрөг авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хувиараа дуудлагын жолооч ажил хийж байхдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны орчимд хохирогч О.Эрдэнэбатын автомашиныг жолоодож яваад "утсаар нэг ярьчхаад өгье" гэж түүний өмчлөлийн 3.231.000 төгрөгийн үнэлгээ бүхий "Ай фоне 11 промакс" загварын гар утсыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч бусдад нийт 3.431.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч О.Эрдэнэбат, Р.Алтынбек, гэрч Э.Болор-Эрдэнэ, Ж.Энхцэцэг нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.М-н дээрх хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.М-н дээрх үйлдлийн улмаас хохирогч Р.Алтынбекэд 200.000 төгрөг, хохирогч О.Эрдэнэбатад 3.231.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Болор-Эрдэнэд 300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба уг хохирлоос хохирогч О.Эрдэнэбатад эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч Э.Болор-Эрдэнэ нь “хохирлоо барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байгаагаас гадна шүүгдэгч Х.Мнь хохирогч Р.Алтынбекэд учруулсан 200.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын дансанд тушаасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.М-н дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.М нь энэ эрүүгийн хэрэгт урьдчилан 13 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д “...цагдан хоригдсон нэг хоногийг..., торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, ...эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөс хасч, түүний биечлэн эдлэх торгох ялыг 255.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Х.М 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.Төрмандах нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөс хасч, түүний биечлэн эдлэх торгох ялыг 255.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын данснаас нийт 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Алтынбекэд /РД: /-т олгосугай.

 

7.Шүүгдэгч Х.Мнь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР