| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/08034/И |
| Дугаар | 494 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 494
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хөгжил хотхон 25-2-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Хөгжил” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхон 25-1-1-903 тоотод оршин суух, Жинчин овогт Дангаасүрэнгийн Ундрах /РД:ХЛ76091364/-д холбогдох
538,462 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Оюунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ундрах нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны “Хөгжил” СӨХ-ны харъяа 25-1-1-903 тоотод оршин суугч бөгөөд СӨХ-ны эрх зүйн байдал, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2 зүйл, иргэний хуулийн 147.2.1 зүйл, 148.2.3-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулан СӨХ-д мөнгө төлдөг. Гэтэл Д.Ундрах нь тодорхой бус шалтгаанаар, 2015 он 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 ,10, 11, 12, 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 сарыг дуустлах нийт төлбөр болох 535,417 төгрөгийг төлөөгүй байна. СӨХ-ноос Д.Ундрахад иргэний үүргээ биелүүлж төлбөрөө төлөх талаар шаардаж, удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөрөө төлөхгүй байна. Иймд СӨХ-ны төлбөр 535,417 төгрөг, нотариатын хураамж 3,045 төгрөг нийт 538,462 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ нь хариуцагч Д.Ундрахаас 538,462 нэхэмжилснээс 165,998 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 372,464 төгрөгийг хариуцагч Д.Ундрах төлөхийг хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ нь хариуцагч Д.Ундрахад холбогдуулан 538,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ нь хариуцагч Д.Ундрахаас 538,462 нэхэмжилснээс 165,998 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 372,464 төгрөгийг хариуцагч Д.Ундрах төлөхийг хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,670 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ нь хариуцагч Д.Ундрахаас 538,462 нэхэмжилснээс 165,998 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 372,464 төгрөгийг хариуцагч Д.Ундрах төлөхийг хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 16,670 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА