| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0130/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 143
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч Э.Гантулга, Хохирогч Б.А
шүүгдэгч Ц.Х , түүний өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х д холбогдох 163/2020/0130/Э индекстэй, эрүүгийн 2015001470086 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар оршин суух хаягтай /одоогоор ... оршин суух/, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан /үүнээс 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан/, Б овогтой Ц.Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагаас 23 цагийн орчим ... байх өөрийн гэртээ иргэн Б.А ыг “чи намайг зүгээр байхад цохилоо” гэх шатгааны улмаас гэрийн тэжээвэр нохойгоороо айлган сүрдүүлж улмаар толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х ын өгсөн: Найзынхаа буяны ажилд оччихоод манайд гэрт очих гээд манай дүү О г замдаа авсан. Манайд байж байхад намайг эхнэртэйгээ маргаж байхад хохирогч цохисон. Тэгэхээр нь би уурандаа гараад гаднаас нохойгоо дагуулж орж ирсэн. Хүмүүс хойд өрөөнд орсон. Эхнэр миний гараас нохойг авахаар нь би А ыг цохисон. Би хэргээ хүлээж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А ы өгсөн: Гомдолтой байна. Би дахин хагалгаанд орох ёстой. Эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001470086 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагаас 23 цагийн орчим Булган аймгийн ... байх өөрийн гэртээ иргэн Б.А ыг “чи намайг зүгээр байхад цохилоо” гэх шатгааны улмаас гэрийн тэжээвэр нохойгоороо айлган сүрдүүлж улмаар толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.З гийн өгсөн: “...Би нөхөр Х тай маргааш нь Эрдэнэт орж юм авах талаараа яриад сууж байтал А босож ирээд Х ын зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохисон чинь Х сууж байсан усны савнаасаа арагш унахаар нь А гэдэс хэсэг рүү нь 1 удаа жийгээд нүүр хэсэгт нь 1 удаа цохиод байж байхад гаднаас Б , О хоёр орж ирээд А ыг Х аас салгаад гадаа байшингийн үүдэнд байж байхад Х нохойныхоо уяаг тайлсан чинь Б , О , А нар гэрт орж ирээд сууж байхад Х нохойгоо хөтлөөд гэрт орж ирээд А д “чи яагаад намайг цохиж байгаа юм” гэж хэлээд байсан. Би Х д “чи нохойгоор хүн хазуулж болохгүй хазчихвал яах юм” гэж хэлээд Х ын гарнаас нохойгоо авахад Х А ын нүүр хэсэгт 1 удаа цохихоор нь би Х ыг нохойгоо очиж уя гэж хэлээд явуулсан. А миний нүд сонин болчихлоо гэж хэлэхээр нь би нүдийг нь хартал зүүн талын нүд нь улайж хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Б.О гийн өгсөн: “...Х ах гадагшаа гараад буцаж орж ирэхдээ нохойгоо дагуулж орж ирэхээр нь нохойноос нь айгаад Б , танихгүй эмэгтэй бид 3 хойд талын өрөө рүү нь орсон. А ах үүдний өрөөний сандал дээр сууж байсан. З эгч Х ахыг наад нохойгоо аллаа тавиач гэж хэлээд нохойг нь аваад гадагшаа гарахаар нь би үүдний өрөөнд ортол А ах доошоо тонгойгоод суусан. Х ах “ганц цохилт даахгүй байна уу” гэж хэлээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 93 тоот дүгнэлтэнд: 1. Б.А ын биед гэмтлийн гаралтай нүдний битүү гэмтэл, шиллэг биеийн цус хуралт, нүдний даралт бууралтын улмаас зүүн нүд хараагүй болжээ. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг үед үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд 65% нөлөөлнө. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 73-77 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Х ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Х ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Б.А д 2000000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Х ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон 10000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгчид Ц.Х д оногдуулан 10000000 төгрөгний торгуулийн ялыг 2020 оны 8 дугаар сард 600000 төгрөг, 9 дүгээр сард 600000 төгрөг, 10 дугаар сард 600000 төгрөг, 11 дүгээр сард 600000 төгрөг, 12 дугаар сард 600000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сард 250000 төгрөг, 2 дугаар сард 250000 төгрөг, 3 дугаар сард 250000 төгрөг, 4 дүгээр сард 250000 төгрөг, 5 дугаар сард 250000 төгрөг, 6 дугаар сард 250000 төгрөг, 7 дугаар сард 250000 төгрөг, 8 дугаар сард 250000 төгрөг, 9 дүгээр сард 250000 төгрөг, 10 дугаар сард 250000 төгрөг, 11 дүгээр сард 250000 төгрөг, 12 дугаар сард 250000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 450000 төгрөг, 2 дугаар сард 450000 төгрөг, 3 дугаар сард 450000 төгрөг, 4 дүгээр сард 450000 төгрөг, 5 дугаар сард 450000 төгрөг, 6 дугаар сард 450000 төгрөг, 7 дугаар сард 450000 төгрөг, 8 дугаар сард 450000 төгрөг, 9 дүгээр сард 450000 төгрөг, 10 дугаар сард 650000 төгрөг, 11 дүгээр сард 650000 төгрөг, 12 дугаар сард 650000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ц.Х ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-68, 73-77 тал/-ыг шинжлэн судлахад тэрээр Булган аймгийн ... эхнэр, хүүхдийн оршин суудаг, Ч ХХК-д механик засварчин ажилтай зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2 сая төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 14, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН