| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/08056/И |
| Дугаар | 497 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж 48-37 тоотод оршин суух Боржигон овогт Бурмаагийн Эрдэнэбилэг /РД:УО73040513/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бурмаагийн Эрдэнэбилэг миний бие 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид байлдагчаар хугацаат цэргийн алба хаасан. Тус ангийн захирагчийн 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 105 тоот тушаалаар хугацаат цэргийн албанаас бэлтгэл цэргийн үүрэгтнээр халагдаж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус хорооны 4 дүгээр сумангийн 2 салаанд цагдаагаар томилогдон эрүүлийн цагдаагаар ажилласан билээ. Намайг тухайн үед ЦЕГ-ын Дотоодын цэргийн 0230 дугаар ангиас бэлтгэл цэргийн үүрэгтнээр халагдахад миний Иргэний паспортанд /хуучнаар/ “1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халав. /тушаал №105/ 0230-р ангийн захирагч дэд хурандаа н.Чулуун” гэсэн тэмдэглэгээ, гарын үсэг, ангийн тэмдэг баталгаажуулагдсан. ЦЕГ-ын Төв архивын газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны 13/2316 дугаар бүхий албан бичигт “...цагдаагийн хурандаа Бурмаа овогтой Эрдэнэбилэгийн 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд 0230 дугаар ангид цэргийн алба хаасан тухай архивын баримт манай хадгаламжийн санд байхгүй тул хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааг гарган өгөх боломжгүй” талаар дурьдсан байна. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн 19/2653 дугаар бүхий архивын лавлагаа гаргасан албан бичигт 1991 оны 10 дугаар 01-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан талаар дурдагдаагүй байсан.
Цэргийн алба хаасан тухай ЦЕГ-ын Төв архивын газрын баримт, холбогдох лавлагаа авах боломжгүй байдлаас шалтгаалан хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалах үүднээс шүүхээр хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох шаардлага бий болж байна.
Миний бие хугацаат цэргийн алба хааж байх үедээ цэргийн тангараг өргөх ажиллагааны үеэр ээжийн 2 дүүтэй болон салааны байлдагч нарын хамтаар фото зураг авахуулж байсан бөгөөд уг фото зурагт хамт зургаа авахуулсан Гаадангийн Адъяасүрэн, Батчулууны Манлайбаяр нар надтай хамт цэргийн алба хаасан талаараа гэрчлэн тодорхойлолт гаргасан болно. Иймд иргэн Б.Эрдэнэбилэг намайг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний хугацаанд ЦЕГ-ын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг “Хугацаат цэргийн алба хаасан” байдлаар тогтоож өгнө үү.
Мөн Бурмаагийн Эрдэнэбилэг миний бие Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1992 оны Б/272 дугаар тушаалаар мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус хорооны 4 дүгээр суман 2 дугаар салаанд цагдаагаар томилогдон 1994 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 2 жил 3 сар эргүүлийн цагдаагаар ажилласан. Улмаар ЦЕГ-ын 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 238 дугаар тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн хуулийн дээд мэргэжлийн өдрийн ангийн сонсогчоор томилогдсон. Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороо нь “эргүүлийн” тодотголтой байснаас захирагчийн 1992 оны Б/272 дугаар тушаалд уг хорооны цагдаагийн алба хаагчдыг “эргүүлийн цагдаа” бус харин “цагдаа”-аар томилж байсан байна. 1990 оны нийгэм, улстөр, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороо нь Улаанбаатар хотын гудамж талбай, олон нийтийн газар эргүүлийн чиглэл маршрутын дагуу эргүүлийн чиг үүрэг гүйцэтгэж гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байсан. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “цагдаагийн алба хаагчийн ...эргүүл,...-ээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” гэсэн хуулийн зохицуулалтыг гагцхүү “эргүүлийн цагдаа”, “эргүүлийн офицер”-оор гэсэн тушаалыг үндэслэж хэрэгжүүлж байгаагаас эргүүлийн цагдаагаар ажилласан боловч тушаал нь цагдаагаар гарсан цагдаагийн алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Бидний тухайн цаг үед хариуцсан чиглэл, маршрутын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсныг 0801 дүгээр хороонд ажиллаж байсан нийт цагдаа нар гэрчилнэ. гэж дүгнэсэн байна.
Иймд миний Эргүүл хамгаалалтын 0801 хороонд 1992 оны 07 дугаар сарын 1-нээс 1994 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл цагдаагаар 2 жил 3 сар ажилласан хугацааг эргүүлийн цагдаагаар ажилласан байдлаар тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг “хугацаат цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг гаргаж байна.
Хүсэлт гаргагчийн “хугацаат цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ “...тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн алба хаасан талаарх баримт архивт байхгүй, тушаал эргүүлийн цагдаагаар бус цагдаа гэж гарсан байх тул шүүхээр ажилласан жил тогтоолгох шаардлагатай...” гэж тайлбарлаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/2316 дугаартай албан бичигт ...цагдаагийн хурандаа Бурмаагийн Эрдэнэбилэг нарын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын 0230 дугаар ангид цэргийн алба хаасантай холбогдолтой архивын баримт манай хадгаламжийн санд байхгүй тул хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааг гаргаж өгөх боломжгүй байгааг үүгээр хүргүүлж байна гэсэн байх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбилэг нь 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид байлдагчаар хугацаат цэргийн алба хааж, бэлтгэл цэргийн үүрэгтнээр халагдсан болох нь 1991 онд цэргийн ангидаа байлдагч нартай авахуулсан фото зураг /уг зургын 3 дахь эгнээний зүүн гар талаас 9-т хүсэлт гаргагч Б.Эрдэнэбилэг, 6-д гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Манлайбаяр, 2 дахь эгнээний зүүн гар талаас 3-т гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Адъяасүрэн нар тус тус зогсож зураг татуулсан/, мөн хүсэлт гаргагч нь цэргийн анги дээрээ нагац эгч нарын хамт 1991 онд авахуулсан фото зураг, гэрч Б.Манлайбаяр, Г.Адъяасүрэн нарын тодорхойлолт, тайлбар болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19/2653 дугаартай... “Бурмаагийн Эрдэнэбилэг нь Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1992 оны Б/272 дугаар тушаалаар мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус хорооны 4 дүгээр сумангийн 2 дугаар салаанд цагдаагаар томилогдон 1994 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаартай тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн хуулийн дээд мэргэжлийн өдрийн ангид сонсогчоор ... орж суралцсан” гэх лавлагаа, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны захирагчийн 1992 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн б/272 дугаартай тушаалд ...Бурмаагийн Эрдэнэбилэгийг 4 дүгээр сумангийн 2 дугаар салаанд... 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдаагаар томилж, дэд ахлагч цол олгон сарын үндсэн цалинг 1500 төгрөгөөр тооцсугай...” гэснийг үндэслэн хүсэлт гаргагч Б.Эрдэнэбилэг нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хорооны цагдаагаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2 жил 3 сарын хугацаанд эргүүлийн цагдаагаар ажилласан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Эрдэнэбилэгийг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид байлдагчаар хугацаат цэргийн алба хаасныг, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Б.Эрдэнэбилэгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу дээрх ажилласан жилийг харъяалах Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан хугацаагаар тооцож, тогтоох нь зүйтэйг дурдаж байна.
Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбилэг нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийлгэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Бурмаагийн Эрдэнэбилэг /РД:УО73040513/-ийг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 0230 дугаар ангид байлдагчаар хугацаат цэргийн алба хаасныг ,1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА