Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 44/а-14 тоотод оршин суух, Харчин овогт Лувсангийн Ганзоригт /РД:ХЛ56112311/-ын хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Хүсэлт гаргагч Л.Ганзоригт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Лувсангийн Ганзоригт нь 1975 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс Барилгын машин механизмын засварын заводад засварчинаар ажиллаж байгаад 1976 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цэргийн алба хаагаад уг Барилгын машин механизмын засварын заводад эргэн орж 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болно. Миний хөдөлмөрийн дэвтэрт миний нэрний хамгийн сүүлчийн үсгийг /т/ орхигдуулж бичсэнийг залруулах шаардлагатай гэсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Лувсангийн Ганзоригт мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Ганзоригт нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Ганзоригт нь “Барилгын машин механизмын засварын заводаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний овог нэрийг буруу бичиснээс болж миний бие тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

            Хүсэлт гаргагч Харчин овогт Лувсангийн Ганзоригт /РД:ХЛ56112311/ нь 1956 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь 218 дугаартай төрсний гэрчилгээ болон Монгол улсын иргэний цахим үнэмлэхний хуулбараар  тогтоогдож байна /хх-ийн 4,5 тал/.

            Хүсэлт гаргагч Л.Ганзоригт нь 1975 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс Барилгын машин механизмын засварын заводад засварчинаар ажиллаж байгаад 1976 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цэргийн алба хаагаад уг Барилгын машин механизмын засварын заводад эргэн орж 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болох нь гэрч Г.Сэрээжав, Д.Одонсүрэн нарын мэдүүлэг, тайлбар, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба түүний ийнхүү ажилласан байдал нь 1975 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Барилгын машин механизмын засварын заводаас олгосон Лувсан овогтой Ганзориг гэж олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, баталгаажжээ.

            Иймд  хүсэлт гаргагч Харчин овогт Лувсангийн Ганзоригт /РД:ХЛ56112311/ “1975 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Барилгын машин механизмын засварын заводаас Лувсан овогтой Ганзориг гэж олгосон хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                     ТОГТООХ нь:                                                                                                               

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар  Харчин овогт Лувсангийн Ганзоригт /РД:ХЛ56112311/-ыг  “1975 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Барилгын машин механизмын засварын заводаас Лувсан овогтой Ганзориг гэж олгосон хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА