Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-135 тоотод оршин суух, Боржигон овогт Барбаатарын Ганхорол /РД:АБ64020309/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

 Хүсэлт гаргагч Б.Ганхорол нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганхорол миний бие Архангай аймгийн Жаргалант сумын хөдөө аж ахуйн нэгдлийн зочид буудалд 1981 оноос 1990 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 4 хүүхэдтэй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1981-1990 он хүртэл ажилласан талаар баримт байхгүй, Архив шатсан шалтгаанаар олдохгүй байгаа учир Архангай аймгийн Жаргалант сумын хөдөө аж ахуйн нэгдлийн зочид буудалд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад              

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Ганхорол нь Архангай аймгийн Жаргалант сумын хөдөө аж ахуйн нэгдлийн зочид буудалд 1981 оноос 1990 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай тодорхойлолтоор Архангай аймгийн Жаргалант сумын хөдөө аж ахуйн нэгдлийн зочид буудалын баримт шилжиж ирээгүй тул Б.Ганхоролд холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Б.Ганхорол нь Архангай аймгийн Жаргалант сумын хөдөө аж ахуйн нэгдлийн зочид буудалд 1981 оноос 1990 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж ажиллаж байсан болох нь 1981 онд ажлын хамт олонтойгоо авахуулсан фото зураг, хүсэлт гаргагч Б.Ганхоролын 1981-1990 оны хооронд ажиллаж байсныг  Т.Оюунбилэг, Б.Загдхорол нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Боржигон овогт Барбаатарын Ганхорол /РД:АБ64020309/-ыг “Архангай аймгийн Жаргалант сумын хөдөө аж ахуйн нэгдлийн зочид буудалд 1981 оноос 1990 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                                ТОГТООХ нь:                                                                                    

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Барбаатарын Ганхорол /РД:АБ64020309/-ыг “Архангай аймгийн Жаргалант сумын хөдөө аж ахуйн нэгдлийн зочид буудалд 1981 оноос 1990 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

  

                                    ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА