Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 514

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44/6-197 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Алтан сан актив ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж 15-77 тоотод оршин суух, Урианхан овогт Сандагдоржийн Эрхэмбаяр,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж 27-16004 тоотод хаягт оршин суух, О.Батцэнгэл нарт холбогдох

101,765,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал, хариуцагч С.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алтан сан актив ББСБ” ХХК нь хариуцагчтай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 40000009 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар 6 сарын хугацаатай 30 хоногийн 5 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 40000009-01 тоот барьцааны гэрээ байгуулан С.Эрхэмбаярын нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо үйлдвэр /17041/  ХД/65 дугаар байр 20 тоот хаягт байрлах 000147334 гэрчилгээний дугаартай, Ү-2206012774 улсын бүртгэлийн дугаартай 85,36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Уг барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Хариуцагч нар зээлийн төлбөрөөс 8 удаагийн төлөлтөөр нийт 15,100,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн бөгөөд хариуцагч нараас Зээлийн гэрээний 3.2.1, 3.2.9, 3.2.10, 4.1- т зааснаар хариуцагч нь зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх болон зээлийг буцаан төлөхтэй холбоотой бүх зардлыг хариуцах үүрэгтэй тул 2016 оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар хариуцагч нараас үндсэн зээл 44,991,103 төгрөг, хүү 47,311,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,462,343 төгрөг нийт 101,765,164 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь хариуцагч О.Батцэнгэл, С.Эрхэмбаяр нараас 101,765,164 нэхэмжилснээс нэхэмжлэгч О.Батцэнгэлээс татгалзаж, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 4,000,000 төгрөгрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,000,000 төгрөгийг багасгаж, үлдэх 97,765,164 төгрөгийг хариуцагч С.Эрхэмбаяр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь хариуцагч О.Батцэнгэл, С.Эрхэмбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 101,765,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь хариуцагч О.Батцэнгэл, С.Эрхэмбаяр нараас 101,765,164 нэхэмжилснээс нэхэмжлэгч О.Батцэнгэлээс татгалзаж, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 4,000,000 төгрөгрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,000,000 төгрөгийг багасгаж, үлдэх 97,765,164 төгрөгийг хариуцагч С.Эрхэмбаяр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 666,780 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 646,776  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь хариуцагч О.Батцэнгэл, С.Эрхэмбаяр нараас 101,765,164 нэхэмжилснээс нэхэмжлэгч О.Батцэнгэлээс татгалзаж, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 4,000,000 төгрөгрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,000,000 төгрөгийг багасгаж, үлдэх 97,765,164 төгрөгийг хариуцагч С.Эрхэмбаяр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 666,780 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 646,776  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

   

                                   ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА