| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00154/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 516
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ард аюуш 1-15/б тоотод оршин суух, Боржигон овогт Жагдарын Чанцал /РД:ЧА65111107/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж 8-42 тоотод оршин суух, Боржигон овогт Магсармаагийн Сүхбаатар /РД:ЧЕ73071871/-т холбогдох
700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Чанцал, хариуцагч М.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чанцал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Сүхбаатар нь бэлнээр 200,000 төгрөг, эмчилгээний зардал 350,000 төгрөг, хөшиг, мах, дивааны бүрээс гэх мэт 150,000 төгрөг нийт 700,000 төгрөгийг хэрэгцээндээ авч хэрэглээд одоо болтол буцааж өгөөгүй байна. Иймд М.Сүхбаатараас 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ж.Чанцал нь хариуцагч М.Сүхбаатараас 700,000 нэхэмжилснээс 350,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 350,000 төгрөгийг хариуцагч М.Сүхбаатар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чанцал нь хариуцагч М.Сүхбаатарт холбогдуулан 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Ж.Чанцал нь хариуцагч М.Сүхбаатараас 700,000 нэхэмжилснээс 350,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 350,000 төгрөгийг хариуцагч М.Сүхбаатар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сүхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 11,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Чанцалд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Чанцал нь хариуцагч М.Сүхбаатараас 700,000 нэхэмжилснээс 350,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 350,000 төгрөгийг хариуцагч М.Сүхбаатар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сүхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 11,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чанцалд олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА