Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 520

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт, ЭТӨЧ, а 11 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Вэма ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7/а-72 тоотод оршин суух, Боржигин овогт Даваадоржийн Мөнхням /РД:НВ87092012/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,407,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вэма ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхням нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2016306 тоот зээлийн гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 18 сарын хугацаатай 4,5 хувийн хүүтэйгээр авсан боловч өнөөдрийг хүртэл зээл, хүү төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 396,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,705 төгрөг нийт 2,407,705 төгрөгийг Д.Мөнхнямаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Мөнхням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхням миний бие “Вэма ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,407,705 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,204,705 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Вэма ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Мөнхнямын хариу тайлбартай танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Вэма ББСБ” ХХК нь хариуцагч Д.Мөнхнямаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,407,705 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Вэма ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,407,705 төгрөгийг хариуцагч Д.Мөнхням нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,204,705 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 53,626 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 26,813 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Вэма ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,407,705 төгрөгийг хариуцагч Д.Мөнхням нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,204,705 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,626 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 26,813 төгрөг, хариуцагч Б.Мөнхнямаас 26,813 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вэма ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

 

 

 

 

                          ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА