| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1027/Э |
| Дугаар | 1053 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1053
2020 06 04 2020/ШЦТ/1053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Улсын яллагч М.Батзаяа,
Шүүгдэгч У.Т, Л.З нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Л.З, Б овогт У.Т нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1195 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.З нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны орчимд байрлах худгийн хажууд У.Ттай маргалдан улмаар гар, хөлөөрөө зодож зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч У.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны орчимд байрлах худгийн хажууд Л.Зтай маргалдан улмаар гар, хөлөөрөө зодож тархи доргилт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын уг, баруун хацар, эрүүний зулгаралт, зүүн нүдний гадна булангийн цус хуралт, зүүн зулайн хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Л.Заас гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч У.Тгийн мэдүүлэг /хх-55-57/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5003 дугаартай дүгнэлт /хх-32-33/, хохирогч Л.Зын мэдүүлэг /хх-60-62/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4480 дугаартай дүгнэлт /хх-26-27/, гэрч О.Сарантуяагийн мэдүүлэг /хх-64-65/ зэргийн шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны орчимд байрлах худгийн хажууд У.Ттай маргалдан улмаар гар, хөлөөрөө зодож зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч У.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны орчимд байрлах худгийн хажууд Л.Зтай маргалдан улмаар гар, хөлөөрөө зодож тархи доргилт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын уг, баруун хацар, эрүүний зулгаралт, зүүн нүдний гадна булангийн цус хуралт, зүүн зулайн хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Иргэн Л.З аас гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Тгийн “...Тэгтэл Золжаргал гэнэт миний үснээс хоёр гараараа үстээд зулгааж эхэлсэн тул би буцаагаад үснээс нь зулгааж бид хоёр тухайн газар ноцолдож эхэлсэн. Мөн бие биенийгээ гараараа цохиж байсан бөгөөд Золжаргал миний баруун хацар хэсгийг хумсаараа маажсан. Мөн хөлөөрөө миний баруун өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн зүүн нүд рүү нэг удаа цохисон...” /хх-55-57/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5003 дугаартай:
1.У.Тгийн биед зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учирчээ.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон хугацаатай ойролцоо хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-32-33/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Зын “...Нэг мэдэхэд Түвшинзаяа бид хоёр машины гадна үстэлцээд зогсож байсан. Түвшинзаяа намайг үстэж толгой хэсгийг доош нь тонгойлоод нэг удаа зүүн хацар , хамар хэсгийг хамруулан өвдөглөсөн. Энэ үед хамраас цус гарч зүүн хацар хавдсан...”/хх-60-62/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4480 дугаартай:
1.Л.Зын биед тархи доргилт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын уг, баруун хацар, эрүүний зулгаралт, зүүн нүдний гадна булангийн цус хуралт, зүүн зулайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-26-27/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Сарантуяагийн “...Онгорхой байсан хаалгыг Золжаргал хаасан бөгөөд хаах үедээ Түвшинзаяагийн гарын хурууг нь хавчаад хаасан. Ингээд Түвшинзаяа уурлаж эхэлсэн ба Золжаргал руу хандан “Чи хүний гар хаалгаараа хавччихлаа шүү дээ” гэж хэлээд Золжаргалын толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа түлхсэн. Тэгтэл Золжаргал уурлаад буцаагаад Түвшинзаяаг үстсэн тул тэр хоёр хоорондоо ноцолдож бие биенийгээ цохиж харагдаж байсан..”/хх-64-65/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Л.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны орчимд байрлах худгийн хажууд У.Ттай маргалдан улмаар гар, хөлөөрөө зодож зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч У.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны орчимд байрлах худгийн хажууд Л.Зтай маргалдан улмаар гар, хөлөөрөө зодож тархи доргилт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын уг, баруун хацар, эрүүний зулгаралт, зүүн нүдний гадна булангийн цус хуралт, зүүн зулайн хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.З, У.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрх байдлаар шүүгдэгч Л.З, У.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Л.З нь баримтаар 149.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч У.Т нь хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч У.Т нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч У.Т, Л.З нар нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Л.З, У.Т нар нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.З, У.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л. З, Б овогт У.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.З, У.Т нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.З, У.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.З, У.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Л.З, У.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.З, У.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.З, У.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА