Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 11

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Мөнхтуяа би

 Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 196 тоотод оршин суух,1981 онд төрсөн, 36 настай, Шартынхан овгийн Доржхорлоогийн Лхүмбэ,

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 19-6 тоотод оршинсуух, 1984 онд төрсөн, 33 настай, Еэхин овгийн Г.Ганчисэг нартхолбогдох,

"Зээлийн гэрээний үүрэг болох 7016400.53 төгрөг гаргуулах"-ыг хүссэн тухай иргэнийхэрэгт хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкыг төлөөлж Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэдгаргасан нэхэмжлэлдээ: Доржхорлоо овогтой Лхүмбэ нь тус банкнаас 2014 оны 12 дугаарсарын 04-ний өдөр 1110013607 дугаар зээлийн гэрээгээр 8900000 төгрөгийн зээлийг жилийн 30хувийн хүүтэй 36 сарын хугацаатай холимог зориулалтаар авсан. Зээлдэгч Д.Лхүмбэ ньзээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийнтөлөх хугацааг cap бүр хэтрүүлж байгаа бөгөөд 1110013607 тоот зээлийг 2016 оны 02 дугаарсарын 05-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 251 хоног хугацаа хэтрээдбайна. Банкны зүгээс зээлдэгч Д.Лхүмбэд зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэнүүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзажмөн зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг сунгаж зээл төлөх боломжийг удаа дарааөгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй зээлийн гэрээний үүргээзөрчин зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч Д.Лхүмбэ хамтран үүрэггүйцэтгэгч Г.Ганчимэг нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтойбайгаа боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь банктай байгуулсан Барьцаатзээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4-т заасан үүргүүдээ зөрчиж байгаабөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлөгдөх нийт мөнгөн дүнг жагсаавалүндсэн зээлийн үлдэгдэл 5767278.53 төгрөг, хүү 1384081 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39751 төгрөг,нийт 7016400.53 төгрөг байна. Иймд Д.Лхүмбэ, Г.Ганчимэг нараас нийт

зээлийн гэрээний үүрэг болох 7016400.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Лхүмбэ, Г.Ганчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкнынэхэмжилж байгаа 7016400.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймдхялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны нь "Д.Лхүмбэ, Г.Ганчимэг нарт холбогдуулан зээлийнгэрээний үүрэг болох 7016400.53 төгрөг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг тусшүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Лхүмбэ, Г.Ганчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7016400.53төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийнзөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-дзаасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-тзааснаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 7016400.53 төгрөгийгхариуцагч Д.Лхүмбэ, Г.Ганчимэг нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчД.Лхүмбэ, Г.Ганчимэг нараас 65003.885 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас65003.885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсынтэмдэгтийн хураамжинд төлсөн 130007.77 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээрүлдээсүгэй.

3.  Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийншийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч нарт мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах,

хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин
нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА