Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 150

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Ц.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О т холбогдох 163/2020/0141/Э индекстэй, 2015000740137 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Б  овогт Ц.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О  нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ... гэх газраас иргэн М.Б ын 2 тооны гүү хулгайлж 1.600.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ... гэх газраас иргэн С.Д гийн 3 тооны гүү хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

201500740137 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

   Хохирогч М.Б ын өгсөн: “...би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн 2 тооны хээр зүсмийн бүдүүн гүүгээ хулгайд алдсан... би тухайн үед адуугаа хайж яваад Ц гэх газрын чигтэй Хануй голоор гарч явахад голын мөсөн дээр нэг адуу унаад үхсэн байсан бөгөөд очиж үзэхэд “Зөв талын ташаан толгой дээрээ бөөрөнхий дотор “У” үсгэн тамгатай миний хайж байсан хээр гүү маань мөн байсан ба үхсэн байсан. Манай адуу тэгж гол гарч явдаггүй юм, хүн тууж гол гаргаж байгаад мөсөн дээр халтирч унахаар нь орхиж явсан байх... Ц.О  гэх залуу С.Д  ах бид хоёрын адууг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Миний хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-13 дугаар хуудас/,

Хохирогч С.Д гийн өгсөн: “...би 2019 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдөр өөрийн 3 тооны хээр зүсмийн бүдүүн гүүгээ хулгайд алдсан... Архангай аймгийн Хайрхан  сумын ..  иргэн  Ц  овогтой  О   гэх залууг сэжиглэж байгаа. уг залуу нь өөрийн адуу малаа хайж явна гээд манай багийн нутгаар их явдаг юм... миний адууг хулгайлж бусдад зарж борлуулсан талаараа хэлж надаас уучлалт гуйсан.  Надад учруулсан хохирлоо орны адуугаар төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 дүгээр хуудас/,

Гэрч С.Д гийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 06-10-ны хооронд намайг 3 тооны бүдүүн гүүгээ хулгайд алдах үед М.Б а мөн адил өөрийнхөө 2 тооны гүү алдсан. М.Б а цагдаа дээр ороод ирсэн бөгөөд тэр үед бид нарыг уулзаж ярилцаж байхад тэр Ц.О  гэх залуу манай 3 тооны гүүг хулгайлж авч явахдаа М.Б ын 2 гүүг мөн адил хулгайлж тууж авч явсан талаараа хэлж байсан. Ц.О  нь М.Б а бид хоёроос уучлалт гуйгаад хохирлыг минь барагдуулж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16дугаар хуудас/,

Гэрч Б.Ө ын өгсөн: “...О  Баян-Агт сумын Хануй голын цаана байдаг "Ц" гэх нэртэй газарт хул азаргатай адуунаас энэ мөн байна гээд Ц.О  нь 5 тооны бараан зүсмийн гүүнүүд тууж авсан... тухайн 5 тооны гүүг тууж Хануй голын мөсийг гаргасан бөгөөд гүүнүүд мөсөөр гарч байхад буургал духтай хээр гүү мөсөн дээр халитарч унасан тэгсэн чинь Ц.О  ах одоо босохгүй байх гээд тэнд үлдээсэн. Тэгээд уг 4 тооны гүүг нь туугаад Ц.О  гэрийнхээ ойролцоо авч ирсэн... тууж явсан адуу нь Баян-Агт сумын 2 хүний адуу байж таарсан. Тэгээд Ц.О  нь тэр хоёр хүнд хулгайлсан 5 тооны гүүг нь ор адуугаар төлж хохирлыг нь барагдуулсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

  Гэрч Б.Ө ын өгсөн: “...Ц.О  Баян-Агт сумын Хануй голын цаана байдаг "Ц" гэх нэртэй газарт хул азаргатай адуунаас энэ мөн байна гээд Ц.О  нь 5 тооны бараан зүсмийн гүүнүүд тууж авсан... тухайн 5 тооны гүүг тууж Хануй голын мөсийг гаргасан бөгөөд гүүнүүд мөсөөр гарч байхад буургал духтай хээр гүү мөсөн дээр халитарч унасан тэгсэн чинь Ц.О  ах одоо босохгүй байх гээд тэнд үлдээсэн. Тэгээд уг 4 тооны гүүг нь туугаад Ц.О  гэрийнхээ ойролцоо авч ирсэн... тууж явсан адуу нь Баян-Агт сумын 2 хүний адуу байж таарсан. Тэгээд Ц.О  нь тэр хоёр хүнд хулгайлсан 5 тооны гүүг нь ор адуугаар төлж хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц ы өгсөн: “... би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байхаа Хану голын ойр хавиар байдаг айлуудаар орж адуу малаа цуглуулж явж байхад орой 17 цаг өнгөрч байхад буюу бүрэнхий болсон байхад Ц  ахынд очсон тэгсэн чинь Ц.О  надад нөгөө мөнгөний оронд өгөх 2 гүүгээ ойрхон аваад ирсэн байгаа гэж надад 4 тооны бараан зүсмийн гүү өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

  Яллагдагчаар Ц.О ын өгсөн: “... би 2019 оны 01 сарын 06-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед Булган аймгийн Баян-Агт сумын Ц гэх газраас нийт 20 гаран тооны адуу байснаас 5 тооны адууг тууж авч явсан. Би аав, ээждээ хэлэлгүйгээр махны ченж гэх Ц  гэх залуугаас 800.000 төгрөг зээлээд авчихсан юм. Тэгээд оронд нь адуу хулгай хийж өгөх санаа бодол төрсөн... би өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг ашигласан....” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 84-85 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 71-72,  дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 2.200.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О  нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ... гэх газраас иргэн М.Б ын 2 тооны гүү хулгайлж 1.600.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ... гэх газраас иргэн С.Д гийн 3 тооны гүү хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Иймд шүүгдэгч Ц.О ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.О  нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Энэ гэмт хэргийн хохирогч М.Б ат 1.600.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Д д 2.400.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.140.000 төгрөгний үнэ бүхий Мустанг-5 маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгохыг Шүүхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон биүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Ц.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Ц.О ыг бусдын малыг хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэххэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О т оногдуулах хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-тзааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэнхорих ялаар солихыг сануулсугай.
  5. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснааргэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.140.000 төгрөгний үнэ бүхий Мустанг-5 маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгохыг Шүүхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-тзааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.О  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН