Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 12

 

Өвөрхангай  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Эм гоо ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хас телевизэд холбогдох

Түрээсийн төлбөр болох 2927303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Эм гоо ХХК-наас компютерийн үнэ 1700000 төгрөг, бараа материалын үнэ 913500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Т.Чимэддорж, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Адъяасүрэн хариуцагч Т.Чимэддорж нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2927303 төгрөгнөөс 1700000 төгрөг болгож уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд төлж барагдуулах. Хариуцагч сөрөг нэхэмжлэл болох 2 ширхэг компютерын үнэ 1700000 төгрөгнөөс татгалзаж. Мөн сөрөг нэхэмжлэл 913500 төгрөгнөөс 600000 төгрөгийг Эм гоо ХХК-ны нэхэмжилсэн 2300000 төгрөгнөөс хасуулж, үлдэгдэл 313500 төгрөгөнд хуучин эд материалаа буцаан авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эм гоо ХХК нь Хас телевизэд холбогдуулан 2927303 гаргуулах нэхэмжлэл, хариуцагч Эм гоо ХХК-наас компютерийн үнэ 1700000 төгрөг, бараа материалын үнэ 913500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Эм гоо ХХК-ны нэхэмжлэлтэй, Хас телевизээс 2927303 гаргуулах, Эм гоо ХХК-наас компютерийн үнэ 1700000 төгрөг, бараа материалын үнэ 913500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас 30893 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 30893 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 34312 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 34312 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураажинд төлсөн 68624 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61787 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА