Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1065

 

 

 

 

 

 

 

 

   2020        06           08                                  2020/ШЦТ/1065

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт О.А холбогдох эрүүгийн 2006 00000 1143 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч  О.А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1А 10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Цасханы эрх чөлөөнд халдаж биед нь тархи доргилт, баруун нүдний гадна булан, баруун хацар, шанаа дээд уруул, баруун даланд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Цасханы мэдүүлэг /хх-15-16/, гэрч Э.Энхболдын мэдүүлэг /хх-7-8/, шинжээчийн 5256 дугаартай дүгнэлт /хх-19-20/, яллагдагч О.Агийн мэдүүлэг /хх-52-53/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1А 10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Цасханы эрх чөлөөнд халдаж биед нь тархи доргилт, баруун нүдний гадна булан, баруун хацар, шанаа дээд уруул, баруун даланд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цасханы “...нөхөр Амгаланг чи охиндоо бантан хийгээд өгчих гэсэн чинь уурлаад гадуур тэнэж ирчхээд албатай юм шиг тэгээд гичий пизда минь гээд зодоод эхэлсэн тэгээд 102 дуудлага өгсөн. Эхлээд миний нүүр рүү гараараа таваас зургаан удаа цохисон. Тэгээд Амгаланд нүүр рүүгээ цохиулчхаад газар явган суутал Амгалан миний нуруун тус газар хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн хүүхэд айлгахаар нь би газраас өндийж босоод хүүхэд рүүгээ очих гэтэл Амгалан гараараа миний нүүрэн тус газар, дээд уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн би газар унатал Амгалан миний хэвлийн хэмэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Нэг гэрт ороод 2 жил болж байна. Гэр бүлийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй..”/хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхболдын “...уг айлд ороход дуудлага мэдээлэл өгсөн иргэн Б.Цасхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, нөхөр Амгалан , охин Мишээл нар байсан ба эхнэр намайг зурагт унагаасан чинь манай нөхөр зодсон гэж ярьж байсан ба дээд уруул нь хавдсан байсан өөр ил харагдах гэмтэл шархгүй байсан” /хх-7-8/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5256 дугаартай:

 

1.Цасханы биед тархи доргиолт, баруун нүдний гадна булан, баруун хацар, шанаа, дээд уруул, баруун даланд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-19-20/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Агийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орой 20:00 цагийн хооронд ажлаа тараад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаан хуарангийн 1а хэсгийн 32 тоот гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр Цасхан, 1 нас 5 сартай охин Мишээл хоёр гэртээ байж байсан. Тэгсэн манай эхнэр Цасхан толгой өвдөөд байна. “Чи миний захисан эмийг авчирсан уу” гэж асуусан. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор захирлаас Цасханд эм авах гэж мөнгө асуусан чинь “одоо мөнгө байхгүй байна. Маргааш мөнгө өгье” гэж хэлсэн юм. Тэгээд би Цасханд надаас эм асуухаар нь болсон явдлыг хэлтэл за за эмээр яахуу гэртээ байгаа эмнээс уучихья гэсэн. Чи охиндоо нэг бантан хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би за за тэгье гэж хэлсэн. Миний тэгье гэж хэлэхийг тухайн үед Цасхан сонсоогүй юм шиг байгаа юм. Тэрнээс хойш 20-30 минут өнгөрөөд байж байтал Цасхан “охиндоо ганц бантан хийгээд өгчихгүй гэж хэлээд уурласан”. Тэгэхээр нь би Цасханд хандаж чи тэнэж тэнэж ирчихээд, толгой өвдөөд байна гээд уурлаад байх юм. Үхсэндээ уурлаад байгаа нь гэж хэлээд Цасхан бид хоёрын дунд маргаан үүссэн. Цасхан надад уурлаж, чи эхнэр хүүхдийнхээ өмнө дандаа утсаа тавьдаг гэж хэлэхээр нь би Цасханд хандаж за зүгээр байгаарай муу гөлөг минь, пизда минь гэж хэлчихсэн. Тэгсэнээ надад хандаж чиний юмыг эвдэлсэн ч яадаг юм гэж хэлэхээр нь миний уур хүрээд орон дээр хэвтэж байснаа босч Цасхан дээр очоод Цасханы нүүр, толгойн тус газарт нь гараагаа 4-5 удаа цохьсон. Бас Цасханы баруун талын далан тус газраас цохиж базсан...”/хх-52-53/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1А 10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Цасханы эрх чөлөөнд халдаж биед нь тархи доргилт, баруун нүдний гадна булан, баруун хацар, шанаа дээд уруул, баруун даланд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч О.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д овогт О.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Цасхан нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.А нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ад нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус 150.000, 150.000, 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Аг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, О.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА