Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 15

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Хаан банкныӨвөрхангай салбарын Дэлгэрэх тооцооны төвийн эдийн засагч Э.Ариунаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух Баруун үхэрчин овогт Болоожийн Батсүрэнгээс 1988818.98 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хаан банкны Өвөрхангай салбарын Дэлгэрэх тооцооны төвийн эдийн засагч Э.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Батсүрэн нь тус банкны Дэлгэрэх тооцооны төвөөс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/201542509330 тоот зээлийн гэрээ байгуулан 1800000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн малчны зээлийг жилийн 24 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 136 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2-т заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч, зээл төлөх мэдэгдэл 1 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Б.Батсүрэнгээс зээлийн үндсэн үлдэгдэл 1800000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 174752.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10566.36 төгрөг, нотариатын төлбөр 3500 төгрөг нийт 1988818.98 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Батсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны Өвөрхангай салбарын Дэлгэрэх тооцооны төвийн эдийн засагч Э.Ариунаагийн нэхэмжилж байгаа 1988818.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Өвөрхангай салбарын Дэлгэрэх тооцооны төвийн эдийн засагч Э.Ариунаа нь Б.Батсүрэнгээс 1988818.98 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батсүрэн нь 1988818.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хаан банкны Өвөрхангайсалбарын Дэлгэрэх тооцооны төвийн эдийн засагч Э.Ариунаагийн нэхэмжлэлтэй 1988818.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батсүрэн нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Батсүрэнгээс 23385.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогын /Хаан банкны 5540607728тоот данснаас/ 23385.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46771 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА