Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 16

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 41-398 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Шоорон овгийн Найдангийн Отгонсүхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүүд холбогдох

Нөхөн олговор 5000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Отгонсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр Ю.Баатар нь ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүүгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16/04 тоот тушаалаар сумын ЗДТГ-ын уурын зууханд галчаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлын байрандаа ажлаа хийж байгаад нас барсан. Иймд ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүүгээс 5000000 төгрөгийн нөхөн олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компаний уурын зууханд галчаар ажиллаж байсан Ю.Баатар нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан боловч Хөдөлмөр хамгааллаас шалтгаалсан зүйлгүй, өвчний улмаас нас барсан тул манай компани нөхөн олговор олгохоос татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонсүх болон хариуцагч ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүү нар шүүхэд гаргасанэвлэрлийн гэрээндээ: Н.Батхүү миний бие нь Н.Отгонсүхийн нэхэмжилж буй 5000000 төгрөгөөс 1300000 төгрөгийг сар бүр 200000 төгрөгөөр хуваан өгөхөөр хэлэлцэж, нэхэмжлэгч Н.Отгонсүх үүнийг хүлээн зөвшөөрч бид хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн. Бид шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул энэ хүү эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Отгонсүх нь хариуцагч ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүүд холбогдуулан 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа болох 5000000 төгрөгөөс 1300000 төгрөгийг сар бүр 200000 төгрөгөөр хувааж төлөх тухай санал гаргасныг нэхэмжлэгч Н.Отгонсүх хүлээн зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Отгонсүх нь хариуцагч ӨВ ПОСТ ХХК-ийн захирал Н.Батхүүгээс 5000000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА