Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 18

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 5-02 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Бага богд овгийн Жавзангийн Гансүхийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч төлөөлөгч Ж.Гансүх, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нароролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Гансүх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1972 оны 06 дугаар сарын 10-наас 1974 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд жолоочоор, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Ингээд өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч орсон гарсан тушаал дутуу, цалингийн хуулга баримт байхгүйгээс ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохироод байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг нотлох баримтын хүрээнд сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Гансүх Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Ж.Гансүх нь 1972 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд жолоочоор, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 620, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1002 тоот лавлагаанууд, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1972 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 , 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 31 тоот тушаалын хуулбарууд, Сүхбаатарын зам нэгдлийн 1972 оны үйлдвэрлэл ажлын үр дүн, 1973 оны зорилт, 1972 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн МХЗЭ-ийн төв хорооны хүндэт илгээлтийн үнэмлэх, 1972 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбар, 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон цэргийн батлахын хуулбар, Сүхбаатарын зам хувьцаат компаний захирлын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 тоот тушаал, 1972 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн баярын бичиг, 1982 оны талархалын хуудас, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичиг, 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн диплом, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн баярын бичиг, 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн баярын бичиг, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичгийн хуулбарууд гэрч С.Гантөмөр, Э.Пүрэв, Г.Нямбуу нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБага богд овгийн Жавзангийн Гансүхийг 1972 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд жолоочоор, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА