Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 20

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл 3 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, Жамц овгийн Нямын Лхагвасүрэнгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Нарийнтээл сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл, Цагаан овоо хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Нарийнтээл сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл, Цагаан овоо хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Лхагвасүрэн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Нарийнтээл сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл, Цагаан овоо хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 28 тоот болон 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоолууд, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 444 тоот болон 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 502 тоот архивын лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4 тоот болон 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 тоот, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан овоо хэрэглээний хоршооны даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот болон 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот тушаалууд, гэрч С.Даваадулам, П.Пунцагцэрэн, Д.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЖамц овгийн Нямын Лхагвасүрэнг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Нарийнтээл сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл, Цагаан овоо хэрэглээний хоршоонд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА