Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00021/И |
Дугаар | 21 |
Огноо | 2016-01-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 21
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Бээс овгийн Рэндоогийн Лхагвадашийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Авирдаваа, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Авирдаваа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Лхагадаш нь Өвөрхангай аймгийн Богд сумын ахуй үйлчилгээний ангид 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гуталчнаар, тус сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаагүй, дутуу бичилттэйгээс зөрчилтэй болсон. Иймд Р.Лхагвадашийг Өвөрхангай аймгийн Богд сумын ахуй үйлчилгээний ангид 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гуталчнаар, Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Лхагвадаш Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Р.Лхагвадаш нь Өвөрхангай аймгийн Богд сумын ахуй үйлчилгээний ангид 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гуталчнаар, Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 608 тоот архивын лавлагаа, 1982 оны жилийн эцсийн үр дүнгийн шагнал олгосон жагсаалт, гэрч Т.Цэрмаа, А.Рэгзэдмаа, Ч.Ванданхүү нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБээс овгийн Рэндоогийн Лхагвадашийг Өвөрхангай аймгийн Богд сумын ахуй үйлчилгээний ангид 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гуталчнаар, Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА