Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 24

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 28-09 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, Харчин овгийн Гэлэгпилийн Долгордуламын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Долгордулам, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нароролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Долгордулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл худгийн моторчиноор, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр тус тус ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэг хүний бичилттэй гэж үзэн зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл худгийн моторчиноор, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Долгордулам Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.Долгордулам нь Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл худгийн моторчиноор, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 559 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 75 тоот болон 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 107 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210 тоот тушаал, Өвөрхангай аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 52 тоот болон 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 тоот, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 39 тоот, 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 62 тоот, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 76 тоот тушаалууд, гэрч П.Должинжав, С.Цэдэнпагма нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХарчин овгийн Гэлэгпилийн Долгордуламыг Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл худгийн моторчиноор, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА