Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00038/И |
Дугаар | 139 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 139
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, РД:ОВ68112914, Борогчууд овогт Цэвээний Батцолмонгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батцолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Батцолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1968 онд төрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би 1985 оноос эхлэн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд үхэр маллаж эхэлсэн. Улмаар 1988 оны 10 дугаар сарын сүүлээр цэргийн албанд татагдан цэргийн алба хаасан юм. Гэтэл цэргээс халагдаад ирэхэд нэгдэл тарж байсан учраас хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй өдийг хүртэл хохирч байна. Иймд миний 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Батцолмон нь Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээний Батцолмонгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Гэрч Ц.Бадраагийн шүүхэд өгсөн: “Би 1960 оноос Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Хөндлөн бригадад малчнаар 1992 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Ц.Батцолмон нь 1985 онд тус нэгдлийн Хөндлөн бригадад малчнаар ажилд орж аав, ээжийн хамтаар 1988 он хүртэл ажиллаад улмаар цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас ирсэн санагдаж байна. Түүний аав, ээж нь мөн нэгдлийн малчнаар наасаараа ажилласан, мал дагаж амьдарсан хүмүүс юм. Тухайн үед Алдар нэгдлийн даргаар н.Аюурзана, н.Дүгэржав, н.Дашхүү гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
3. Гэрч Т.Цогзолмаагийн шүүхэд өгсөн: “Би 1973 оноос Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Хандгайт бригадад малчнаар 1992 он хүртэл ажиллаад, 1993 оноос Чандмань сумын “Шинэ-Үе” ХХК-д малчнаар 2004 он хүртэл ажилласан юм. Ц.Батцолмон нь 1984 онд 8 дугаар анги төгсөөд 1985 оноос тус нэгдлийн Хөндлөн бригадад малчнаар ажилд орж аав, ээжийн хамтаар 1988 онын 10 дугаар сар хүртэл ажиллаад улмаар цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас ирээд хувьдаа малаа аваад гарсан юм. Одоо ч Чадманьд малаа маллан амьдарч байгаа. Түүний аав, ээж, эхнэр нь мөн нэгдлийн малчнаар ажилласан хүмүүс юм. Бид хоёр нэг нутгийн хүмүүсийн хувьд би Ц.Батцолмон, мөн аав, ээжийг нь сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ц.Бадраагийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Цогзолмаагийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 367 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Батцолмон нь Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Ц.Батцолмонгийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Бадраа, Т.Цогзолмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Батцолмонгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал 3 жил, 10 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батцолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борогчууд овогт Цэвээний Батцолмонгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 10 /арав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батцолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР